Такси №106
2014-11-19

Энэ өдрийн мэнд манайхаан. Улс орон Ерөнхий сайдгүй, Засгийн газаргүй төр толхилцоонтой байгаа ч Хоовон би түмэн олныхоо буянд халтуурын хэдэн төгрөгөөр тасрахгүй явж л байна. Нэг дугаар тасарсан тул хүлцэл өчиж нөхөн оруулж байна. Уг нь амжих байсан ч хүндэтгэх шалтгаан гарсаан. Нөгөө муу Баянхошуунд байдаг өвгөн түрүү долоо хоногийн гурав дахь өдөр ирж уулзахыг хүсч утсаар ярилаа. Уншигчид санаж байгаа болов уу гэж найдна. Анх зээгээ төрөхөөс гаргаж байхад нь би зөөж  таарч танилцсан. Тэр өвгөн. Уншигчид та бүхэн ч бас  зун хэдэн төгрөг хандивлаж ач зээд нь тус буян хийсэн дээ. Ойрын нэг сар ер нь холбоо тасраад байсан юм. Тэгээд очлоо. Охин нь нөхрөө дагаад хөдөө явсан байна. Ач нарыг ч мөн аваад явсан байна. Харин өвгөн айхтар турж эцсэн байдалтай. Хөлөө даахаа больж босгоо арай гэж давдаг болсон байна. Жорлондоо сууж чадахаа больсон тул хөгшин нь нэг  модон суултуур маягийн юм хийж өгсөн байна, хөөрхий. Өвгөний хөл нь даагдахаа болиод тамирдаад эхэлсэн гэж ярилаа. Ойр эмнэлэгт үзүүлсэн уушгиндаа хатгаатай байна гэсэн бололтой юм. Ингээд нэг эмнэлэг бараадуулж зөөж өгөөч гэж хүслээ. Миний бие нөгөө нас бардаг ахыг минь эмчилж байсан 3-р эмнэлгийн эмчийг гуйж өглөө эрт үзүүлэхээр боллоо. Маргааш нь өглөө эрт хоёр хөгшнийг гэрээс нь аваад эмнэлэг дээр очлоо. Эмч үзээд “голомттой юм байна даа. ЭХО- д харуул” гэснээр харуулбал бараг хавдар шахуу юмтай байна. Нарийн шинжилгээ хийлгэ гэлээ. Би ч өвөөд шууд хавдар энэ тэр гэсэнгүй. Охин болоод ойр гэсэн хүмүүст нь цааш шинжлүүлэх шаардлагатайг утсаар дамжуулж хэлж өглөө. Уг нь бид мөнгөө нийлүүлээд Томографийн шинжилгээ хийлгэх гэсэн боловч бидний цуглуулсан 150 мянган төгрөг юу ч болсонгүй. Хамгийн хямд нь Хавдарын эмнэлэг дээр 170 мянга орчим болно гэж нэг эмч хэллээ. Ингээд хэд хоногийн дараа буюу өнгөрсөн бүтэн сайнд очлоо. Манай хоёр ямар ч байсан нэмж 170 мянгыг босгож нөгөө тодосгогчтой томографаа  хийлгэж авсан байна. Гэтэл уушги хавьд нь нэг том голомт байгаа нь бараг л хавдар гэж гарсан байна. Би яахав ахыгаа дагуулж хавдрын эмнэлгээр тултал явсан хүн тул нэг эмч рүү нь утас цохиж туслахыг хүслээ. Ашгүй өнөө эмч энэ хагас сайнд шинжилгээг нь авч үзээд ирэх пүрэв гарагт хавдрын хөнгөвчлөх тасагт хэвтүүлж өгье, өөр тус алга даа гэлээ...

Таагүй мэдээгээр тэмдэглэлээ эхэлж байгаадаа хүлцэл өчье. Таксины танил гэр бүлийн Өвгөн маань нэг ийм хүнд асуудалд орчихоод байгааг хуваалцья гэж бодлоо. Мөн дээрх эмнэлгийн ажил хөөцөлдөлгөө давхцаад Баасан гаригийн тэмдэглэл тасалсан учиртайг хэлэх гэлээ. Ямартай ч өвгөн Пүрэв гаригт эмнэлгийн бараа харах болсон гэдэг нь  одоохондоо нэг сайн мэдээ юм даа.

Үүгээр урт оршлоо орхиж эрээн бараан амьдралын элдэв учрал хуучаас та бүхэндээ хүргэе. Ойрын өдрүүдэд иргэд улс төржсөн бас их бухимдалтай л юм ярьж байна. Гэхдээ энэ бүхнийг алгасч амьдарлын эгэл содон зургаас сонгож буулгалаа. Таалал орштугай.

1

Алаг толгойн нүүрс авах уу? Залгаарай.

1

Сайхан хөөтэй царайтай болсон эхнэр нөхөр хоёр Ботаникийн орчмоос гар өргөж суулаа. Суугаад л хоорондоо үг хаялцаж үзэж гарлаа даа.

Э/эхнэр/ -...Яг л алаг толгой байж харагдаач. Чам шиг усан тэнэгт яг тааруулсан хог байгаа биз дээ.

Н/нөхөр/ -Алаг толгойн нүүрс мөн байна ш дээ. Чи пи.. одоо хүнийг булай болгоод.

Э -Би харин булай боллоо. Одоо ээж, эд нарт юу гэх юм. Манай нүүрснээс хуваагаад ав гээд нүүрс авахуулаагүй. Гал хөсгүй хэд хонолоо ш дээ. Тэгээд ийм улаан хог аваачаад буулгах юм уу.

Н -Өгөх албатай юу. Өөрсдөө л түлнэ ш дээ.

Э -Чи ер нь мал ш дээ. Би чамд хэлээ биз дээ яаж ч бодсон Алагтолгойн нэг гуч машин нүүрс 350 мянга байхгүй ээ, худлаа гэж.

Н -Задгай юм чинь шигшиж ялгаагүй юм чинь хямдхан л байхгүй юу. Чиний ярьсан хар Даваа хулхидаагүй ирсэн бол сая ингээд ялгаад л ачлаа ш дээ.

Э -Яг ялгуулж харагдаарай. Үнэн... чи нээрээ хэлэх үггүй мал юмаа. Тэгээд юу гэж мөнгөө эхэлж өгч тэнэгтэж байгаа юм.

Н -Хямдхан юмыг хүн авчихвал яахын гээд л өгсөн. Одоо тэгээд буцаагаад авчихна ш дээ.

Э -Ээж Даваад портер налайхын нүүрс аваарай гээд мөнгө өгчихсөн байснаа хямд алаг толгойн нүүрс олчихлоо гээд мөнгөө авчихсан ш дээ. Одоо юу гэхийн. Чи тэр мөнгийг нь олж өгөөрэй.

Н -Өгнө ш дээ. Би танайханд мөнгө байтугай л өгөхөөрөө л нэг болсон. Одоо өгөхгүй байсан ч яадаг юм.

Э -За за мал минь дуугүй бай. Ёстой усан тэнэг байна ш дээ чи. Архи гудраад хүнд хулхидуулаад.

Ахаа наанаа зогсчих. Би буулаа за. Чи тэр мөнгө олж ирж байж хариарай за, малаа....

1

Ийнхүү нэг нүүрснээс болж сэтгэлийн галгүй болтлоо хэрэлдэх нэг гэрийн хоёр чихийг минь ёстой янгинууллаа. Хүүхэн ч бууна гэснээрээ буулаа. Нөхөр нь хойноос нь “хөөе гичий минь. Таксины мөнгө өгөөч” гэж ширүүллээ. Хүүхэн халааснаас хэдэн төгрөг гаргаж ирээд шууд л газар цацлаа. Залуу ч ухасхийн бууж түүгээд машинд эргэж суулаа.

1

Х -За хаашаа явах  билээ дүү?

Н -... Аан би офицер ороод буучихья. Найзындаа орж нүүрээ угаанаа. Аймаар байна уу тэ ккк.

Х -Аан овоо л хөө тортог болж дээ. Нүүрс ачаа юу?

Н -Аан тийн. Манай найз энд алаг толгойн нүүрс 350 мянга гээд хямд байна гэхээр нь авах гээд. Тэгсэн машин нь ч ирсэнгүй. Нэг гуч нүүрс 350 гэдэг чинь хямд байгаа биз дээ. Жоохон хогтой л юм байна. Тэгсэн энэ хэрүүл босгоод. Амьтны дургүй хүргээд. Ийм наймаанд авгай хүүхэн оролцуулах дэмий тэ ах.

Х -Тэгээд бүүр авахаа больчихсон юм уу?

Н -Аан больё больё, яршиг. Та авах уу ах. Алаг толгой бол яг мөн. Би одоо мөнгийг нь гаргаж авмаар байна аа. Та шууд өгвөл яахав 300-г өгөөд л авахгүй юу.

Х -Манайх ч нүүрсээ авчихсан л даа.

Н -Уг нь аймаар хямдхан байгаа биз. Би хүнд алдчихна гээд шууд мөнгийг нь урьдчилаад өгчихсөн юм. Хажууд нь хадам ээж хямдхан юм байна. Хоёр гэрээрээ хуваагаад түлье. Би мөнгийг нь гаргая гээд. Тэгсэн нь одоо бүр гай боллоо.

Х -Ээ тэгвэл асуудал хүндэрч дээ.

Н -Аан яахав. Найзууд ууж идээд үрдэг л мөнгө шд ээ. Олно доо.

Х -Зүгээр нүүрсээ болилоо гээд мөнгөө авчихаар яадаг юм ?

Н -Яахав дээ, хямд нүүрс олж өглөө гээд нөхөрт баярлаад дайлаад ууж идээд тэгээд үрчихгүй юу. Тэгсэн авгай одоо авахгүй гэж хэрүүл босгоод...

1

За ингэсгээд бууя даа ах.

Бүтэлгүй наймаа хийж нүүрсний мөнгөө найзуудтайгаа цуг идээд үрчихсэн залуу гэмшсэн шинжгүй эхнэрээ муулсаар л байлаа. Халтайж хөөтсөн нүүртэй эрийг би харж үзэн гудамжных нь аман дээр буулгаж өглөө.

Залуу “За гялайлаа ах. Та дүүгийнхээ дугаарыг авчих. Тэр нүүрсийг хямд авах хүн байвал тэ. 200-аар өгчихсөн ч яахав дээ. Бүтэн гуч нүүрс ачаад л гаргана ш дээ дүү нь...” гэлээ. Бас л хэнэггүй эр юм аа...

1

Баян хоосны ялгаа

1

Нэлээн яаруу гар дохих 40 орчим насны эрийг авчихлаа. 1-р эмнэлэг тийшээ дөхүүлээд хаячихаач хөө гэлээ. Нэлээн яриа эр юм.

1

З/зорчигч/ -За өвөл болохоо байжээ хө. Хөдөөний хэд нуруу тэнгэр сайхан байгаа байх даа тэ гэж яриа өдлөө.

Мань эр нэг байрны гадаа жижүүр харуул хийдэг гэнэ. Хотод орж ирээд удаагүй 2 дахь жилийнхээ нүүрийг үзэхдээ баян ядуугийн ялгааг ёстой нэг мэдэрч байгаа тухайгаа ингэж ярилаа.

1

З -Миний хардаг байр чинь дандаа баячуудынх. Өдөрт ч яахав дээ. Тэгсгээд ганц нэг машин зогсоолд оруулж  хэдэн цаас хийдэг юм. Эмнэлэгт ойрхон болохоор чинь тэр хашаанд нь машинууд пиг. Би чинь байрныхаа өмнөх зогсоол руу хэдэн машин оруулаад бас хөөрхөн 10 мянгыг олчихноо хө. Оюутнууд чинь одоо машин их унах юм. Тэд нар чинь "ах зохицуулаарай” гээд мянга мянгыг шидэхээр чинь овоо хэдэн цаас болчихно.

Х -Чи тэгээд үндсэн цалин гэж авах уу ?

З -Авна хө. 450 мянгыг авдагийн. Зогсоолоос мөнгө хардаггүй бол 5 ам бүлд юу болохов цус. Зогсоолоос чинь багаар бодоход өдөрт 10, сардаа нэг 300 цаас  болчихож байгаа байхгүй юу.

Х -Өө, чи надаас л дээр орлоготой юм байна. Чам шиг баячуудын байрны жижүүр хийдэг ч юм билүү.

З -Аан бас амар биш ээ. Шөнө бол унтахгүй шүү.

Х -Яагаад, хулгай их үү?

З -Хулгай гайгүй ээ. Тэнэмэлүүд хоол хайгаад ирнэ. Тэр ч яахав. Өнөө баячуудын хүүхдүүд чинь шөнөжингөө бужигнуулна даа. Нэг машинаа тавьчихаад дахиад нэг уралддаг машинаа унаад тэр хашаанд чинь тоос босгоод эргэлт мэргэлт хийгээд түйвээж өгнө. Юун унтах. Тэгээд хүүхнүүд суулгаж ирээд архидаад дараа нь өнөө охидоо зодож хөөгөөд .Тэр хавиар л шуугиан болно.

Х -Ойр хавийнхан нь овоо уурладаггүй юм уу?

З -Яг тэр байрныхан бол нам дуугай ш дээ. Би нэг цагдаа дуудаад. Хоорондоо аймаар зодолдоод байхаар нь. Тэгсэн нэг нь бууж бараг агсраад боодол мөнгө гаргаж томроод. Цагдаа тэгсгээд орхиод явчихсан ш дээ.  Цаана нь анагаахын сургууль ойрхон.  Тэндэхийн охид хүүхнүүдийг их чирч ирнээ.  Заримдаа ч орилуулж хашгируулаад аймаар л юм болдог юм шиг билээ. Би ч очиж цохиулахын нэмэр холоос л харж зогсдог юм цус.

Х -Тэгвэл хэцүү юм байна даа тэ.

З -Тэд нар тэгээд нэг үүрээр тарахаар жинхэнэ ажил эхлэнэ дээ хө.

Х -Бас дахиад уу, юу вэ?

З -Аан. Баячуудын хүүхдүүд чинь тэгээд сайхан бүтнээр нь хоол архиа хаячихна. Тэр хавийн тэнэмэлүүд бүүр ирээд сурчихсан. Тарахыг нь хүлээгээд л ойрхон ирээд суучихна. Тэгээд зүгээр хоол түүгээд явчихгүй өнөөх машинуудыг нь зурна юм хумыг нь мулт татна. Түүгээд дуусангуут нь хөөхгүй бол бөөн асуудал тарина.

...Нэг их хурлын гишүүнийх байдаг юм шиг байгаа юм. Хэн билээ. Зурагтаар гараад л байдгийн. Тэднийх чинь нэг хүүхэд нь сургуулийн төлбөр нь бараг 7 хоногт мянган ногоон гэх шив. Жилдээ одоо хэд вэ 60, 70 сая уу тэ. Мань бол 60 наслаад ч 60 саяыг олохгүй ш дээ.

Х -Үнэнээрээ баяжсан бол одоо яахав дээ тэ. Үр хүүхэддээ зориулна л биз.

З -Гэхдээ хотод баячуудын амьдрал бол үнэхээр зөрүүтэй юм байна аа. Мань хөдөө нэг хэдэн  малаараа илүүрхэж л байгаа ш дээ.

Х -Чи тэгээд хотод манаа хийж байхаар хөдөө малаа дагаж байвал амар биш үү?

З -Өө хэдэн мал байсан. Зээл авч бүтэлгүй юм хийгээд. Хүүнд нь идэгдээд нөгөө хэдээ зарж өрөө дарсан болоод наашаа гарсан даа.

Х -Аа тэгээд хотод ч бас амархан амьдрахгүй шүү.

З -Аа цус яадаг юм байгаа юм.... Би уг нь машин барьдаг ш дээ, такси ямар уу?

Х -Хэцүү хэцүү өдөр болгон 20, 30 мянгын ялтай дарамттай ш дээ.

З -Тийм байх тэ. Тэрний оронд хэдэн баячуудынхаа хаялганд хэвтэж байсан нь дээр юм байна даа цус....

1

Урт намар, богинохон дурлал 

1

Бас л нэлээн  уусан байртай ч боловсон байрын савхин хүрэмтэй эр насаар нэлээн бага хүүхний хамт суув. Өөрөөс нь даруй арав насаар дүү харагдах хүүхнээ байн байн татаж үнэрлэх юм. Нөгөөх нь нэг их найрсаг биш харагдах ч түлхэж хажиглахгүй юм. Нэлээн том харааны шил зүүж ороолтоор амаа тагласан хүүхэн их л бодлогоширсон яваад байлаа. Манай хоёр нэлээн хүнд сэдвээр ярилцсан бололтой.

1

З/залуу/ -... За чи сайн бодоорой доо. Би ер нь шийдье л гэж бодоод байна шүү...

Э/эмэгтэй/ -аанхан.

З -Чи маргааш аль газар дээрээ суух юм. Би өдөр очих уу, хоёулаа эртээрийнхээ газар хоол идэх юм уу?

Э -Амжихгүй байх аа.

З -Өнөө хэн билээ найз чинь тэр чинь яриад л байгаа юу?

Э -...

З -За яахав, би нэг уулзана аа.

Э -Яах гэж, шал тэнэг юм.

З -Яахав ярихгүй юу. Ярих юм зөндөө болоод байгаа юм биш үү. За за тэр ч яахав. Чи шууд байран дээрээ буух уу...

Э -Тэгнээ. Эгч орой тухтай ярья утсаа сайн цэнэглээд байж байгаарай гэсэн.

З -Яагаав асуудал гараа юу?

Э -Мэдэхгүй ээ. Тэндээ бас нэг дэлгүүр хоршоо л нээх гээд байгаа юм шиг билээ.

З -Дэлгүүр лангууны бизнес одоо явахгүй дээ. Нэг төрөлжсөн юмны бөөний худалдааг атгаж ав гэж хэл. За юу. Хэдэн байнгын авдаг хүнтэй болчиход л босоод ирнэ. Харин ч тэр лангуунуудаа шахчихаад унацаа аваад л  сууж байдаг байхгүй юу. Тэгж хэл за.

Э -Аанхан. Хэлнээ.

1

Бид гурав хороололд ирж хүүхэн буулаа. “За баяртай. Би тан руу залгана аа. Хоолоо сайн идээд, сайн амраарай баяртай” гээд хүүхнийг буухад манай залуу ханцуйнаас нь татаж нэг сайн үнэрлэж аваад үлдлээ.

1

Х -Найз хүүхэн үү?

З -Аан ... кк одоо тийм л гэх үү дээ. Жоохон хүүхэд харагдаж байна уу?

Х -Аан сайн анзаарсангүй...

З -... нэг ийм амрагтай болчихоод. Үерхэж байгаа гэх үү, эргүүлж байгаа гэх үү... ккк. Танилцаад удаагүй юмаа. Чи хөө хэдэн оных уу ?,  70-аад л оных байх тэ. Бараг л үе харагдаж байна. Яахав жоохон яривал ярья л даа. Замд бөглөрч явахаар сэтгэлийн бөглөөгөө бас онгойлгож явбал тэ.

Х -Өө тийн. Ярьж хөөрч явбал зам хурдан хордог гэдэг тэ?

З -... Анх яахав шал дэмий юмнаас танилцсан юм. Сансарын тэнд нөгөө Украин хоолны газар хоол идчихээд гараад ирсэн хэдэн банди машинаа шахаж тавьчихаад хөдөлдөггүй. Тэгсэн бууж ирж агсраад зодох нь ээ. Тэгэхээр нь би цагдаа дуудаад. Эргүүлийн цагдаа нар ирээд өнөө хэдийг чинь аваад явчихсан. Банди нар уучихсан л агсраад байсан. Машинд нь нэг охин үлдсэн байсан. Тэгээд над дээр ирээд гал асуугаад. Тэгээд яриа өдөөд. “Эд нар мөд ирэхгүй нь ээ. Би гэртээ харих ёстой найз охин түлхүүргүй гадаа зогсоод байна” гэхгүй юу. Би ч яахав найз банди нарыг нь цагдаад өгчихсөн хүн чинь “за за дөхүүлээд өгье гээд аваад явсан юм. Тэгээд бичилд нэг байранд хүргээд ирсэн чинь гадаа одоо энэ охин бүүр бээрчихсэн юм зогсож байсын. Тэгсэн тэр хоёр байрныхаа мөнгийг өгөөгүй гээд өнөө айл нь оруулахгүй гэсэн юм уу даа. Миний машинд нөгөө хоёр чинь яах уу, ийх үү хаачих уу болоод тэгэхээр нь би бас өрөвдөөд. Энэ тэр бодолгүй ээ. Зүгээр л туслая гээд буудалд өрөө авч өгөөд “өнөө шөнөдөө эндээ хоночих гээд явчихсан юм. Нөгөөдөх нь ч айхтар охин л доо. Маргааш нь над руу хэд хэд яриад. Баярлалаа энэ тэр болоод. “Байр сав яасан” гэсэн “Нэг өрөө олсон. Нөгөө найз маань эгч дээрээ байгаа л” гэсийн. Тэгээд бараг сарын дараа багадаа нэг хувцас хараад дэлгүүрт орсон чинь одоо энэ охин харин худалдагч хийчихсэн зогсож байдаг юм. Тэгээд таниад яриа хөөрөө болоод. Их даруухаан. Надад утсаа ч өгөөгүй юм.

Х -Дэлгүүрт худалдагч юм уу, оюутан юм уу?

З -Оюутан байсан. Төлбөр энэ тэр нь асуудалтай болоод жилийн чөлөө авсан юм шиг ярьсан. Би чинь бас элдвийн явдалгүй хүн л дээ. Тэгээд л орхисон. Хэд хоногийн дараа өнөө найз нь яриад “ахаа, манай Нараагийн төрсөн өдөр. Бид хоёр хоёулахнаа байна. Таныг урьдаг юм билүү" гээд...

Би ч яваад л очсон. Тэгээд л нэг татагдаад. Хааяа уулзаж авч яваад. Дасаад ч байх шиг. ..Нэг хоёр юу яасаан хөө. Нуух юм байхгүй. Ганц бие эр хүн яахав тэ. Үеийн юмнууд байсан л даа. Гэхдээ хүн ч боломжгүй юм руугаа л дайрах гэх юм даа. Одоо тэгээд энийгээ хардаад эхэлчихсэн. Хэцүү юмаа хөө. Өөр хүнд ингэж яривал юу ч гэх юм. Айлаар яваад байдаг гэхээр нь нэг байр хөлсөлж өгөөд. Гал тогооны юм, хөнжил гудас аваад. Хүүхдээ тусдаа гаргаж өгч байгаа юм шиг л ккк. Гэхдээ би тэр байранд нь очиж хонож өнжөөд дарамтлаад байдаггүй л дээ. Бидний насан дээр чинь бас дурлаж хайрлах юм бас байна ш дээ. Тэндээ бас нэг найз охинтойгоо байдаг юм шиг билээ.

Х -Аав ээж ах дүү нь яав ийв гэхгүй юм уу?

З -Өө асуусан. Тэрийг чинь хамгийн түрүүн л асууна ш дээ. Нэг эгч нь Дарханд байдаг. Ээж олон жилийн өмнө нас барсан л гэсэн. Өөр юм яриагүй. Аав нь хаяад алга болсон байх оо, би тэгж бодсон.

Х -Аан зайлуул, тэгвэл бараг өнчин юм байна л даа.

З -Хаяа цуг хоночихоор сэтгэл хөнгөрөөд юу гэх юм. Нэг л өөр шүү. Чи хөө зөв ойлгоно биз дээ.

Х -Чамаас тэгээд яг хэд дүү вэ?

З -...Чамаас нуух юу байхав. Би чинь одоо 39-тэй. Энэ чинь одоо 22-той ш дээ. Хол зөрүү л дээ бас. Гэхдээ хайрлаад байдаг юм. Их сонин, тийм биеэ даасан элдэв дэмий ааль зангүй.

Х -Тэгээд нэг л өдөр найз залуутай болоод явж өгнө дөө хөө.

З -Тэрэнтэй ч эвлэрчихсэн яваа л даа. Энэ шинэ жилээр нэг сайхан өнгөрүүлчихээд тэгээд зориглоод больё л гэж бодож байгаа л даа. Тэгэхгүй бол удах тусам хэцүү болох юм байна. Улам дасаад. Салж чадахгүй болох янзтай шүү.  Надад тийм ч муу биш л дээ. Надтай унтсан өдрөө календар дээрээ сарнайгаар гэл үү юугаар билээ тэмдэглэдэг гэж нөгөө охин нь нэг ярьсан шүү... Би нэг жоохон залуу байсан бол ч шийдээд сууна гэж үзнэ л дээ. Арай л бага охин доо...

Би хэнд ч энэ паянгаа яриагүй ээ. Найз нөхөд ч цөөхөнтэй.... Өөрийн гэсэн бизнестэй. Хэдэн хүүхдээ өлсгөөгүй. Боломжийн л явуулж байна.

Х -Эхнэрээсээ салчихсан уу?

З -Их дээрээ. Нөгөө нэг их наймаа хийдэг цагаар. Манай хүн нэг орос яваад тэндээ амьдрал зохиочихсон. Би ч бас нэг авчрах гээд араас нь очсоон. Тэгсэн нэг тосгонд шинэ нөхөрт нь хутгалуулаад үхэх шахаад ганцаараа ирсэн. Тэгээд л зөнд нь хаясан.

Х -өө тэгээд л ганцаараа юу.  Хэцүү хэрэг байна.

З -... За гэрийн хажууд нэг пааб онгорхой байвал ганц шил пиво уучихаад орьё доо. Өнөөдөр чинь харин нэлээн хямарлаа шүү. Би чинь бас залуудаа шүлэг зохиол оролдоно. Нэг хоёр шүлгээ одоо ч санадагийн. Тэгэхэд нэг “Яасан урт намар вэ. Яаж чамаас хол байж би чадаж байна аа...” гээд нэг хэдэн мөр бичиж байсан. Охидууд чинь хуулж аваад л. Нэг ангийн банди бүр ая хийчихсэн айн ккк. Бас л сайхан тэ.  Одоо тэр л болж байна даа.  Хүний нялх охинд дурлачихсан. Нээрээ урт ч намар юм.  Хяслантай ч учрал юм даа...

Дурласан эр ийнхүү цагаахан хүүрнэсээр Кино үйлдвэрийн орчим жижигхэн паабын гадаа буулаа.

“Энд нэг байнга орж суудаг газар бий. Нөгөө Штирлиц шиг л энд л ганц газраа сууна ш дээ ккк” гэсэн залуу цайлганаар инээгээд хаалга хаалаа.

1

Үргэлжлэл бий...

1

Иргэний дуу хоолойг нийгэмд түгээгч, Таксич Хоовон Хөх

Shuud.mn
Сонин хачин
pobizon:
sn bn u bi japan.s bichij bn shan sonirholtoi amid bichsen bn a hunii nutagt egel mgl ahuiga ih sandagiin bn bi ireed hediiger ih udaagui ch 1000jil bolson um shig l urt odrvvdiig vdlee vag odoo hutagtaa bg eleg negten ahan dvvs min minii nutag hamgiin shan n shu hajuud n bish holdoj gar.d mederlee...uujim shan taldaa uchir utgatai amdirtsaaya ahan duus min...arlin ornoos
2014-11-22
pobizon:
sn bn u bi japan.s bichij bn shan sonirholtoi amid bichsen bn a hunii nutagt egel mgl ahuiga ih sandagiin bn bi ireed hediiger ih udaagui ch 1000jil bolson um shig l urt odrvvdiig vdlee vag odoo hutagtaa bg eleg negten ahan dvvs min minii nutag hamgiin shan n shu hajuud n bish holdoj gar.d mederlee...uujim shan taldaa uchir utgatai amdirtsaaya ahan duus min...arlin ornoos
2014-11-22
nergui:
sain uu hoowoon taxi temdeglele zuragtar gargaj bga ym uu deer ner tv deer garaad bh shig bsn ymar suwag bailaa 25biluu tim bol helerei heze heden tsagt garhig
2014-11-20
sainuu:
sainuu,hoobon mini ih huleegeed l yav iiv gehgeed l manaihaan bas bugd sainuu hoobongiinhoo niitleliig un*d mng-doo ochood bgaa yum shig l bdag shuu ih bayarlaj bgaa shuu hoobon.uvuu maani yagaad genet iim bolchihboo hyrdan emchluuleerei dee,hugshin hun bas ih hezuu shuu uvduhuurui,ter nuursnii 2 uchiraa oloh bgaa bas neeree ter 39-tei zaluu uuriiguu arai ert hugshiruuleed bgaa yum bishuu kkkk yahav ter ohinii derged bol medeej l dee gehdee l gagui shdee kkkkk za hoobondoo bayarlalaa uvuugiin bie-iin bdaliig bichej bgaarai bolomjtoi bol...........
2014-11-20
schuhmacher:
sain baina u?xoovon,mon unshigchid mini.niitleliig chini ix xuleedeg bolloo kkkk.gexdee zugeere ee!nuurs zarj bui zaluu ch gunduugui saixan er u dee!exnerig ch bas oilgoj bainaa.emegteichuud chini urgelj l yum avaxad yumni oo sav xarj avdag shuu de!mongoo tolj baigaa xun chini argagui ch biz dee kkkkk.-39-n nas bol xunii amidralin id ider nas yum shig sanagddag.yuni xogshin baixav dee!oyutran baixdaa oyutni bairand amidardag bailaa.ter ued naiz nartraigaa niileed bair xolslox uxaanaa ch meddeggui baij dee!odooni oyutnuud oor biz dee!tsag xugatsaa,xumusiin setgelgee oorchlogdooo bailgui dee minii oyutan baix ueiig bodvol.ter oxin ni durtai baigaad,39-toi er maani olon jil gantz bie yavaa bol yagaad boloxguiu gej?xunii ooriin olon xuuxduud onchruulj, busdiin amidrald xar tolbo suulgaj gomdooj yavaagui bol bolox l yum shig.ovoogiin tuxaid sanalgui yaxav dee!zee ni aavtaigaa xamt baigaa bol bolj dee!neg byatsxan ur ch gesen eleg buten yavbal ug ni........ovood mend damjuulangaa daxin bieiin baidalin tuxaid duulgaarai!xoovon mini.
2014-11-20
sanaa zovchiloo:
uvuugiin tuhai unshsaar bgaad tanidag meddeg hun shig l sanagdaj bolj ee. ta bolomjtoi bol haana hevtej bgaag ni bicheerei ayaga shul hiij avaachij uguh sun. hunii amidral boginohon umaa ur huuhdee gej yavaad neg l udur iim bolchih um daa muu emee ni yana daa uvuu maani gaigui l baigaa sai bilee
2014-11-20
зочин:
39 той залуу цайлган юмаа....хөгшин нас биш шүүдээ...одооны охид айхтар.ялангуяа байр хөлсөлж амьдардаг охид гэнэн дүр гаргачихаад далдуур айхтар байдаг юмдаа....чадахгүй байж собак санаатай....
2014-11-20
цогоо:
ойрд хүнд гаруудтай таараад бгаам бна даа хоовка хаха..
2014-11-20
аятунгаа:
сайнуу хоовоон сэтгэгдэлийг уншлаа үнэнч анд шүү тэр хүмүүстэй чи л уулзсан байнна дэм дэмэндээ байж байгаад чинь үнэхээр баярлаж бнаа чи одоо нэг л дэмжлэг ав зөвлөгөө өгөхөд өөрийнхөө моби дугаарийг өг эсвэл мобитой тохиролцож нэгжээр туслах нэг л арга байна даа
2014-11-19
zorge ! :
ter ovoogiin huurai huu bolj dee ! hoovon huu ! havriin 17 uchral ! namriin 17 nasnii zoruu ! hetsuudee ! hetsuu ! tegehdee 39 gedeg er hunii ! nuruu tsegtsreh , uhaan talbih , aag amtagdah denduu ider isgesen na*a ! hoovondoo ! amjilt !
2014-11-19
3-333:
хоовонгоо уншлаа.унших гээд хүлээдэг болсон байна шүү,нөхөр минь,амжилт хүсье
2014-11-19
hoovon :
dajgui yum bichjee
2014-11-19
alien:
very interesting note
2014-11-19
er hun...:
за сайнуу залуусаа . ойрын үед монгол орон хэтэрхий улс төржлөө намар ч урт боллоо ... бичвэрүүдийн тухайд монголд баян хоосны ялгаа хэтэрхий хол тасарчихжээ дээ баян гэх тодотголтой хүмүүсийн хүүхдүүд ингэж амьдардаг нь яг үнэн шүү мөнгөтэй болохоор юу ч хийж болно гэсэн ойлголт нэвт шингэсэн болтой дог шүү... хот хөдөө гадаа доторгүй яагаад л дандаа бөгс бөөрний асуудал хэрээс хэтрэв гэдэг нь минийхээр хүмүүс хэтэрхий материаллаг зүйлрүү тэмүүлдэгтэй холбоотой байх хэтэрхий хийсвэр сэтгэлгээ өнөөдөр болж байвал маргааш шууд ирнэ гэж өнгөц сэтгэдэгтэй холбоотой байх... нөгөөдөр яахыг чөтгөрт даатгасан амьдрал...иймээс бидний хойч ирээдүй болсон үр хүүхдүүддээ оюуны хөрөнгө оруулалт чадах чинээгээрэй оруулах нь амьдарлын баталгаа болно гэж боддог сэтгэлгээг нь задалж өгөх . монгол орныг минь баялагийн хараал хүрсэн гэж ярьдаг нь үнэний ортой шүү... гэхдээ сайн цаг сайхан сэтгэлгээ ирнэ гэдэгт би итгэдэг... өвөөгийн тухайд харамсалтай юм болж дээ хавдар бол маш аюултай бас л улаанбаатарын минь салахгүй ганц найз утаа жихэнэ утгаараа нөлөөлсөн биз дээ...
2014-11-19
bibi:
za ter zaluud helehed 39-tei bol hugshin bish sh dee, 2-uulaa setgeltei bol suuchihad bolmoor l yum daa, sain yariltsaach ho, durlachihsan bol salahad hetsuu dee
2014-11-19
kkkkk :
ohiduud tolgoigui bolovsrolgui bolhoor hooson tolgoi ni hugshin hun ih songoh yum daa huurhii bandi nar ni huurch bgaad uvurt ni orood tus nemergui haychdag boltoi yum hetsuu ch yum daaa huurhii
2014-11-19