ДОХ-ын 181 тохиолдол бүртгэгджээ
2014-12-01

1988 оноос хойш жил бүрийн арванхоёрдугаар сарын 1-ний өдрийг ХДХВ болон ДОХ-ын асуудалд анхаарлаа хандуулах дэлхийн өдөр болгон тэмдэглэдэг. Энэ  өдрийг анх Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас санаачилсан бөгөөд 1996 оноос НҮБ-ын дэргэдэх "UNAIDS" байгууллага зохион байгуулах болжээ. Хамгийн аюултай халдварт өвчний нэг болсон /ХДХВ/ ДОХ-ын асуудалд хүн төрөлхтний анхаарлыг хандуулах, энэ өвчинтэй илүү үр дүнтэй, уялдаа холбоотой хамтран тэмцэх, дэлхий даяар урьдчилан сэргийлж, хор уршгийг нь ухуулан таниулах зорилгоор энэ өдрийг онцолдог.

б

Үүнтэй холбоотойгоор өнөөдөр ЭМЯ, ХӨСҮТ-өөс хийсэн мэдээллээр манай улсад ДОХ-ын халдвар тээсэн нийт 181 хүн байгаа аж.  Одоогоор 24 хүн ДОХ-ын улмаас нас барсан бөгөөд 117 хүн уг өвчний вирусын эсрэг эмчилгээ хийлгэж байгаа гэнэ. Мөн ХДХВ болон ДОХ-ын халдвар тээсэн хүмүүсийн шинэ тохиолдлын 20 гаруй хувийг 15-24 насны залуучууд эзэлж байгаа юм байна.  ХДХВ-ын халдвартай 11 эх төрсний 10 ураг нь эрүүл төрсөн хэмээн богино хугацаанд оношлогдсон. Ирэх 2015 онд 190 сая төгрөгийг халдвар авсан хүмүүсийн эмчилгээнд зарцуулахаар төсөвлөсөн тухай мэдээллээ.

б

"UNAIDS”-ийн мэдээлснээс үзвэл, өдгөө 15-49 насны 35.7 сая хүн ДОХ-ын халдвартай бөгөөд тэдний 26 сая нь ажил хөдөлмөр эрхэлдэг хүмүүс ажээ. Шинээр ДОХ- ын халдвар авсан хүний 30 гаруй хувь нь Сахарын цөлөөс өмнө зүгт орших Африкийн найман оронд бүртгэгддэг байна.

б

Б.Бэхи

Shuud.mn
Сонин хачин
arigunaa:
hormoi changa yvaachee tsoohon mongolchuudaa hormoin dongoo zasaachee.nvgel nvdeeree garch svireh vii gej aij b.a yagaad iim muu ymni zolios bolood zavaaraad b.g ym be.yos zvi uhamsaraa geegsed uhaaraach!!!!!
2014-12-01
ход ,ход :
хоёр эхнэртэй дарга нарт бол зүгээр хоол юм уу.
2014-12-01
монгол хүн:
одоо юу хэлэх вэ дээ. бүгдээрээ * самуун байдлаасаа гарахгүй болд дуусна ш дээ. ядахдаа бэлгэвч хэрэглээч
2014-12-01