"Торгоны хээ" эгшиглэнэ
2015-01-30

Морин хуурын чуулгын уран бүтээлчид монгол түмний уламжлалт баяр цагаан сарыг угтсан ардын дууны дан хөгжмийн "Торгоны хээ" хэмээх тоглолтоо толилуулах гэж байна. Ард түмнийхээ урлан ургуулах их авьяас билгээр бүтсэн олон үндэстэн ястны эртнээс дуулагдаж ирсэн ардын дуунуудыг дан хөгжмийн бүтээл болгон найруулан тоглох юм.

ө

Тухайн дууг үндсэн хэллэг, аяар нь тэмдэглэн тоглуулж ардын хөгжмөөр хөгжимдөх арга зүйтэй нягт уялдаатай хадгалах, ардын дууны арвин их өв санг судлан, сурвалжилж, мартагдаж буй судлагдаагүй дууг нийтэд ил болгон хүргэх, өвлүүлэх зорилготой тайлбарт концерт болно аж. Тоглолт Улсын Филармонийн концертийн танхимд энэ сарын 5-ны өдрийн 19:00 цагт ганцхан удаа эгшиглэх аж. Торгоны хээ тоглолтын талаар дэлгэрэнгүй мэдээллийг: 70118012, 99135784 утаснаас авч болох бол тасалбарыг Улсын Филармонийн кассаар болон 1900-1617 дугаарт захиалн үнэгүй хүргүүлж болох нь ээ.

б

Б.Бэхи

Shuud.mn
Сонин хачин