Ослын газраас зугтсан жолоочийг илрүүлжээ
2015-02-09

Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Салхитын замд энэ сарын 26-ны оройн 21:30 цагийн орчим марк, улсын дугаар тодорхойгүй суудлын автомашин явган зорчигч 50 настай эрэгтэй хүнийг мөргөж амь насыг хохироогоод хэргийн газраас зугтсан хэрэг гарчээ.

б

Хэргийн газраас зугтаасан жолоочийг цагдаагийн алба хаагчид хайж илрүүлсэн байна. Тэрбээр "Салхитын петровис колонкийн орчимд ганцаараа нэг жил архи уусан. 50 гаруй км-ын хурдтай явж байсан замын хажуугаас орж ирсэн явган зорчигчийг зайлж чадалгүй мөргөчихсөн. Айж сандарсны улмаас ээжийнхээ хашаанд машинаа аваачиж тавьсан. Өглөө гэрийнхэндээ хэлээд, хэргээ хүлээхээр цагдаагийн газар ирэх гэж байсан" гэж мэдүүлжээ.

б

Иймд жолооч та бүхэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ автомашин жолоодохгүй байж, хэрэв зам тээврийн осол хэрэгт холбогдсон тохиолдолд хохирсон хүнд яаралтай тусламж үзүүлж цагдаагийн байгууллагад мэдэгдэх үүргээ биелүүлж байх. Зам тээврийн осол, хэрэг нь гэмт хэргийн санамсар болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг, харин хэргийн газраас зугтах, санаатай нуун дарагдуулах нь хүндрүүлэх нөхцөл байдал болдог гэдгийг анхааруулж байна.

б

Б.Хүлэг

 
Shuud.mn
Сонин хачин
зочин:
тэрбээр "салхитын петровис колонкийн орчимд ганцаараа нэг жил архи уусан. аргагүй шүү дээ. мөнхийн согтуу хүн яаж зүгээр явах вэ. үүнийг хуулийн байгууллага хэрэгсэхгүй болгох хэрэгтэй
2015-02-10
jaga:
жил архи уусан юм бол яаж биеэ хянаж чадахав хэ хэ.энэ сайтууд монгол хэлний орон тооны эрдэмтэн редакторуудтай баймаар юм,бичсэн мэдээрхүү юмаа ядаж 1 удаа ахиж уншаад алдаагаа хянаж чаддаггүй юмуу эсвэл бүр ийм чадваргүй бичээчид үү
2015-02-09
zochin:
1 jil arkhi uuji baigaad mashinaa bariji garaad budaa yu?
2015-02-09
зочин байна :
пөөх бүүр нэг жил архи уугаа юу тасралтгүй юу???
2015-02-09