Эм хангамжийн байгууллагууд гэрээ байгуулав
2015-02-11

Эрүүл мэнд, спортын яам, Монголын эм хангамжийн байгууллагуудын нэгдсэн “Эм” холбоотой 2015-2016 онуудад хамтран ажиллах түншлэлийн гэрээг өнөөдөр байгууллаа. Энэхүү түншлэлийн гэрээ нь “Төрөөс эмийн талаар баримтлах бодлого”, “Түншлэлийн талаар төрөөс баримтлах бодлого”-ын хүрээнд нийгмийн салбарын түншлэлийг хөгжүүлэх замаар эм хангамжийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, эм зүйн тусламж, үйлчилгээний шударга ил тод, хариуцлагатай байдал, эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэхэд ахиц дэвшил гаргах зорилготой аж.

ө

alt

Түншлэлийн гэрээ байгуулах ёслолын ажилд Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба, Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Ганчимэг, Эрүүл мэндийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга О.Баяр, Эм, эмнэлгийн хэрэгслийн хэлтсийн дарга М.Уранчимэг, Монголын эм хангамжийн байгууллагуудын нэгдсэн “Эм” холбооны ерөнхийлөгч Ж.Рэнцэн-Амгалан, Монголын эм хангамжийн байгууллагуудын нэгдсэн “Эм” холбооны гүйцэтгэх захирал Н.Мөнгөнзагас болон “Эм” холбооны удирдах зөвлөлийн гишүүд оролцлоо.

б

П.Наран

 
Shuud.mn
Сонин хачин