Гадаадад хийхэд хүнд эмчилгээг Монголдоо хийлгэлээ
2015-02-27

Солонгос, Тайвань зэрэг улсад амжилттай болох магадлал бага байсан хагалгааг эх орондоо, тодруулбал “Интермед” эмнэлэгт хийлгэсэн нэгэн хүн тус эмнэлгийнхэнд баярласнаа илэрхийлэхээр манай сонинд хандсан юм. Ховд аймгийн Булган сумын иргэн тэрээр улаан хоолойн хорт хавдар авахуулсан бөгөөд удахгүй нийслэл хотод ирж, дараагийн эмчилгээндээ орох гэж байгаа аж. 64 настай У.Ж-тэй ярилцлаа.



-Сайн байна уу, сайхан хаваржиж байна уу. Таны лагшин тунгалаг уу?


-Буянтай эмч нарынхаа буянд аюулт өвчнөөс аврагдаж, бие минь сайжирч байна. Ах нь хэдэн сарын өмнө хүнд өвчний онош сонсоод хүндхэн байсныг бодоход одоо сэтгэл санаа тайвшраад, бие минь ч хөнгөрөөд байна.



-Та өвчнийхөө тухай хэдийд яаж мэдсэн бэ. Өмнө нь өвдөж зовиурлаж байв уу?


-Өнгөрсөн оны есдүгээр сараас хуурай юм идэхээр тээглээд орж өгөхгүй, зөвхөн шингэн юм л уудаг болсон. Тэр хүртэл өвчин зовиур, шаналгаа байгаагүй. Тэгээд л хүүхдүүддээ хэлж, шинжилгээ хийлгэх юм болсон. Сумынхаа эмнэлэгт үзүүлж, тэндээ арван хоног хэвтэж эмчлүүлээд гарахад эмч нар маань хот руу явж нарийн шинжилгээ өгөхийг зөвлөсөн. Ингээд л хотыг зорьж, улсын болон хувийн томоохон хоёр эмнэлгийг зорьж шинжилгээ өгөхөд улаан хоолойн гуравны нэгийг хамарсан хавдартай, хавдар хожуу шатандаа орсон гэсэн онош тавьсан. Эмч нарт үзүүлэхэд хэдийгээр хавдар нь орчиндоо нөлөөлөөгүй ч таны уушги хагалгаа дийлэхгүй гэсэн л дээ. Би 45 жил тамхи татсан хүн, тэгэхээр миний уушги ямар олиг байх вэ.



-Тэгээд л “Интермед” эмнэлэг рүү очив уу?


-Хүүхдүүд маань гадагшаа Солонгос, Тайвань руу шинжилгээний хариуг явуулж, эмчилгээ хийлгэх талаар судалсан юм билээ. Гэтэл тэндээс хагалгаа амжилттай болох магадлал 20-30 хувь гэсэн хариу өгсөн гэсэн. Арга мухардаад байж байтал нэг танил маань аппарат, тоног төхөөрөмж сайтай, эмч нарын ур чадвар өндөр “Интермед” эмнэлэг байдаг гэнэ, очиж үзээч гэж зөвлөсөн. Тэндхийн эмч нар намайг их сайхан хүлээж авч, хагалгаа хийх боломжтой, амжилттай болно гэдэг итгэл найдвар төрүүлсэн. Ингээд арваннэгдүгээр сарын 20-нд өглөөний долоон цагаас эхэлсэн хагалгаа найман цаг үргэлжилж, улаан хоолойн хавдартай хэсгийг, мөн ходоодны дээд хэсгээс тайралт хийж авсан гэсэн. Тэнд би 12 хоноод гарч, гэр рүүгээ буцсан. Одоо хоёр сар болчихлоо. Эмнэлэгтээ очиж үзүүлнэ, химийн эмчилгээндээ орно. Биеийн байдал минь сайжирч байна. Гол нь би дэглэмээ сайн барих ёстой.


Хэлж ирдэггүй хийсч ирдэг, тэр дундаа амь дүйсэн аюулт өвчнийг минь анагааж өгсөн ачит эмч нартаа туйлын их баярлаж байгаагаа танай сониноор дамжуулан илэрхийлэх хүсэлтэй байгаа юм, болох уу. Бас бусад хүнд ч сургамж болог гэж бодсон юм.



-Бололгүй яах вэ.


-Хүмүүст хандаж хэлэхэд, маргааш, маргааш гэсээр нэг мэдэхэд л өвчин даамжирч, ялангуяа хавдар гэгч аюулт өвчин хаалга тогшилгүй орж ирдэг юм байна. Хожим харамсахгүйн тулд өөрийн биеийг хайрлаж, жилдээ ядаж нэг удаа зав гаргаж, зорьж нэг эмнэлэгт үзүүлж, шинжилгээ хийлгэж баймаар юм.


Ингээд “Интермед” эмнэлгийн хамт олон, А.Болд, Б.Цолмон, н.Оюунгэрэл нарын эмч, сувилагч болон асрагч нарт маш их баярласнаа илэрхийлж, хүн амыг эрүүлжүүлэх энгүй сайхан ажилд нь амжилт, эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөе.


Биднийг зорин ирсэн У. Ж гуай ийнхүү талархсан сэтгэлээ илэрхийлсэн юм. Уншигч та “Интермед” эмнэлэгт хандахыг хүсвэл 77111109 утсаар холбогдоорой. 


Эх сурвалж: Үндэсний шуудан


Shuud.mn
Сонин хачин
Зочин:
ЗӨВ ШҮҮ
2016-02-27
уянга:
та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе! интермед эмнэлэг нь дэлхийн үйлчилгээний өндөр зэрэглэлийн чанар стандартад нийцүүлэн эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлж байгаа билээ. эмнэлэгийн дэлгэрэнгүй мэдээллийг 7000-0203 / 7710-0203 утас, http://www.intermed.mn вэбсайт, https://www.facebook.com/intermedmongolia.imc/ хуудаснаас авна уу. эрүүл биед саруул ухаан оршино.
2015-03-06
zochin:
uilchluulj uzsen, yag gadnii emneleg shig emchilgee uilchilgee saitai yum bna lee. mongold neg ch gsn iim emneleg bii bolsond bayartai baina. khan-uul duuregt apu-iin zuun tald bdiin baina lee. utas n 7000-0203
2015-03-06
zochin:
ta nar shig hiihiin orond helj bdg ajilgui teneg haltaruud zunduu baigaa shuu! hiij bgaa company ajiltanguudiig zugeer shuluuhnaar sain ajilj bnaa ulam sain ajilara ged bayarlaad amjilt husej chadkum bol bitgii yurni bol iim tiim iim tiim engeh ystoi tgeh yostoi gej hudlaa tsor tsor hiij bai! ta nariin tegej gonshognoh chin ogt hereg bhgui shu de ted nart. ta nar shg muu yumnuudaas l bolj hiimeer bga ni hiihgu hudulmuur bga ni zugeer suuj bga shu novshnuudaa
2015-03-06
zochin:
үнэхээр чадвартай сайн эмч байвал гадаадынханд өгдөг төлбөрөө монгол эмч эмнэлэгтээ өгсөн нь дээрээ. даанч зарим нь мэдлэг, чадвартаа анхаарахаасаа өмнө мөнгөний шунал, их зан 2 нь дэндчих юм. эрдэмт хүн даруу, их мөрөн дөлгөөн гэдэг дээ. үнэхээр чадвартай хүн бол чадвараа гайхуулсан байхад хүн төлбөрөө төлнө л дөө. эхлээд мөнгө нэхдэг, хүнээр зуучлуулдаг эмч ч дээ мэдэхгүй.... чадварлаг, хүний төлөө сэтгэл зүрхтэй эмч нар нэгдэж, гадны мэдэх мэдэхгүй эмнэлгүүдийг бут цохивол мөн сайхнаа...
2015-03-03
zochin:
haana bdag ym boloo
2015-02-28
mongol er hvn:
emchilgee vilchilgeenii vr dvn n sain baigaad zartsuulsan mungu n mongol hvnee tsalinjuulj baival vne tulbur ch yaamai bainaa.
2015-02-28
zochin1:
sain emneleg, bolovson huch saitai
2015-02-28
boogii:
manai emch nar sain shuu de. ajliin amjilt husie
2015-02-28
humuus neeree:
mashn n evdervel heden zuu, sayaar ch hamaagui zasuulna da, eruul mendde hedn zuun myanga zartsuulahda unete ntr gd uheh gd bdag n ichmeer
2015-02-27
lol lul lal:
soliotoi unetei!
2015-02-27
heel:
intermed unetei. tehnik ni busad emnelgiig bodvol arai suuliin ueiinh. gehdee gadaadiin suuliin ueiin tehnik baidguil yum bile. zarim emch nar ni turshlaga muutai sanahdsan
2015-02-27
zochin:
delhiin jishigt hursen emneleg neegdsen baina lee, odoo ene emnelegt uziuuldeg humuusiin too nemegdvel gadag* ur*g mungenii ursgal gaigui boloh baikh daa
2015-02-27
зочин:
монголд ийм эмнэлэг байна гэдгийг хүмүүс мэдэж аваа хаяг нь апу-ийн хажууд байдаг юм эцсийн эцэст цагаа тулахаар мөнгө юу ч биш бз дээ
2015-02-27
ganaa:
bold sain emchee yarih yumgui
2015-02-27
zochin:
ene emnelegt dadlaga hiij boldim boluu
2015-02-27
zochin:
энэ улаан хоолойн хавдарч хэцүү дээ
2015-02-27
zochin:
ёоо манай эмч нар муудаа биш тоног төхөөрөмгүй болоод чаддаггүйн одоо том болжэ
2015-02-27
zochin:
энэ тэгээд яг хаана байдаг юм бол үнэ төлбөр нь хэр юм бол
2015-02-27
zochin:
haanahiinh bh ni hend hamaa bn hunii ami avarch bval boloo.. yer ni hyatad tegeed mcs2s deer bna uu ugui l bhku yu
2015-02-27
zochin:
ер нь mcsн гарт монголыг өглөө л дөө одоо эрүүл мэндийн салбараа болиоч
2015-02-27
zulaa:
улсын 3-р нэгдсэн эмнэлэгт ээжийгээ зурхний хагалгаанд оруулаад алдчихсан, сэтгэл шаналаад, эмч нарт их гомдолтой байна. уг нь мөнгө төгрөг өгсөн дөө, цагаан сар дөхөөд эмч нар бууз баншиндаа санаа зовоод ээжийг минь хайхарсангүй юу даа л гэж бодогдож бна.
2015-02-27
zochin:
заа нээх үнэтэй эмнэлэг л биз
2015-02-27
сэтгэлдэлчин:
өндөр цалин өгөхлөөр эмч нар ч сайн байж чадна л даа. улсын эмнэлэгт цалин муутай болохоор ажиллах хүсэлгүй байдаг юм шиг байгаа юм. ер нь аливаа юманд сайн менежмент чухал гэдгийг л харуулж байна. манай эмч нар одоохондоо чадахгүй ч гэсэн гадаад уруу гарч байгаа мөнгийг монголд үлдээх сайн менежмент хийгээд дэмжээд өгвөл болно гэж бодож байна
2015-02-27
zochin:
neeren l gadagsh ursaj bga heden togrog mongoldoo togtoh yum bn ada
2015-02-27
zochin:
oo yamar aztai yum be. neg ni ch gesen ami avragdaj bval
2015-02-27
zochin:
техник технологи нь байвал манай эмч нар сайн сайн
2015-02-27
zochin:
emch nar ni hir yum boldoo
2015-02-27