Улаанбурхан эргэж ирэв үү
2015-03-26

ХалдвартМонголыг улаанбурхангүй улс болсныг зарлаж, уг өвчнийг тасалсан зогсоосныг гэрчилсэн батламжийг гардуулж байсан цаг саяхан. Тэгвэл энэ өвчин дэгджээ. Улаанбурхан өвчний анхны тохиолдол энэ сарын 18-нд ХӨСҮТ-д бүртгэгдсэн байна. Тэгвэл өчигдрийн байдлаар Улаанбаатар хотын таван дүүрэгт өвчний сэжигтэй 102 тохиолдол бүртгэгдсэнээс 36  нь лабораторийн шинжилгээгээр батлагдсан байна. Мөн Өмнөговь аймагт 13 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээс найман хүн лабораторийн шинжилгээгээр батлагдсан байна.  Энэ дагуу ХӨСҮТ-өөс хариу арга хэмжээг зохион байгуулж, лабораторийн шинжилгээ үргэлжилж байгаа аж.

Мөн энэ дагуу Эрүүл мэндийн яамнаас зөвлөмж гаргасан байна.

 

Shuud.mn
Сонин хачин