Хорих ялыг торгуулиар солилоо
2015-03-26

ХААИС-ийн захирал асан Б.Бямбаа нарын дөрвөн хүнд холбогдох хэргийг өнөөдөр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 10 дугаар шүүхэд хэлэлцлээ. Тэд албан тушаалаа урвуулан ашиглаж, улсад их хэмжээний хохирол учруулсан хэрэгт буруутгагдан анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн 150.3, 263.2-т зааснаар 5.1-5.6 жилийн хорих ял сонсоод байсан юм.

 

Давж заалдах шатны шүүхээс шүүгдэгчдийн бусдын эд хөрөнгийг завшиж үрэгдүүлсэн буюу 150.3 зүйл ангийг хэрэгсэхгүй болгож, 263.2-ыг 264.2 зүйл ангиар өөрчилж санхүүгийн болон аж ахуйн үйл ажиллагааны нууцыг хууль бусаар олж, авсан задруулсан гэж үзээд ялыг хөнгөрүүлж шийдвэрлэжээ.

 

Ингэснээр анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.3, 263 дугаар зүйлийн 263.2-т заасны дагуу ХААИС-ийн захирал Б.Бямбаад оноосон 5.5 жилийн хорих ялыг, Эрүүгийн хуулийн 264 дүгээр зүйлийн 264.2-т зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 100 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 14 сая 40 мянган төгрөгийн торгуулийн ял болгон өөрчилсөн байна. Өөрөөр хэлбэл Б.Бямбаад оноосон 5.5 жилийн хорих ялыг 14 сая 40 мянган төгрөгийн торгуулийн ял болгон сольжээ.

 

Мөн шүүгдэгч Д.Янжмаагийн 5.1 жилийн хорих ялыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 80 дахин ихэсгэсэн буюу 11 сая 230 мянган төгрөгийн мөнгөн торгуулийн ял болгон өөрчилж шийдвэрлэжээ. Шүүгдэгчид торгуулийн ялаа төлбөл хорих ялаас чөлөөлөгдөх юм. Уг хэргийн шүүгдэгч Ц.Амарсайхан, Б.Болдбаатар нарын хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шийдвэрийг хэвээр үлдээв.

 

Прокурорын байгууллагаас Б.Бямбаа нарыг ХААИС-ийн дэргэдэх Олон улсын хэл судлалын төвийн барилгыг барьсан компаниас өөр компанийн нэр дээр санхүүгийн хуурамч баримт бүрдүүлэн сургуулиасаа их хэмжээний мөнгө гаргуулж авсан, хуурамч тендер зарлан 78 сая төгрөгийн өртөгтэй 10 ханатай монгол гэрийг 108 сая төгрөгөөр худалдаж авсан. Түүнчлэн сургуулийн өмчлөлийн 62 сая төгрөгийн үнэтэй 62 м.кв талбайтай хоёр өрөө байрыг өөрийн жолооч Б.Болдбаатарт үнэ төлбөргүйгээр шилжүүлж сургуулийн хөрөнгийг үрэгдүүлсэн гэх хэргүүдэд буруутгасан юм.  

 

Б.Хүлэг

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Hangalttai ih idej bgaa shde amidrald nuhlagdaj jijighen yuman dr amidralin erhend aldsan negiig ni uulgalaad l shoronluu ni yawuuldag shd! Naad humuust chin huwi hunii yos surtahuun gdg yum bhgui bna! Mongolian shuuh tamgarag urgusun shuugch mash muu shiudwer gargasan baina
2015-03-28
Зочин:
Хөгжүүлсэн, шинээр бий болгосон, хүний нүдэнд өртөх юмтай болгосон, дэг журмыг бий болгосон гээд мөн ч их сайхан болж, сайн зүг рүү явж байлаа ХААИС. Одоо......................??????????????. Сайн юманд саад олон гэж хэцүү ч хорвоо юм даа. Даанч нийгэмд, хүний төлөө , монголын төлөө хийсэн бүхнийг атаа жөтөөний өчүүхэн хар толбо өнгөгүй болгосон юм даа.
2015-03-27
zzzz:
Alban tushaalii gemt heregt hohiroliig ni baragduulalguigeer, shorond suulgalguigeer zugeer l 14 say tugruguur torgoh shagnal ugdug bolj. Darga nar mini shuugchiinhee shagnaliig beldchiheed duraaraa durgiad bai. tsaana chini undur tsalintai ulun nudtei shuugchid ta nariin ariig daana. tegeed mongol suirne.
2015-03-27
111111:
Оюутан охидоор тоглодог нохор ял завшаад гараад ирвээ гэж...
2015-03-27
33333:
энд буруу бичсэн байна 334 сая төгрөг улсад төлөхөөр болсон гэсэн
2015-03-27
ЗОЧИН:
БЯМБАА БОЛ ХААИС-ИЙГ ХӨГЖҮҮЛСЭН ХҮН ШҮҮ? САЙХАН МЭДЭЭ БАЙНА
2015-03-27
bolor:
mongotoi bol hussenee hiih tsag irjee.saihandaa saihan
2015-03-27
zzzz:
ene huuliinhan arai ch dee. 5.6 jiliin yaliig 14 say tugrugnii torguuli bolgoj baidag. Shuuhed shudarga yum alga doo chaavaas.
2015-03-26
33333:
энд буруу бичсэн байна 334 сая төгрөг улсад төлөхөөр болсон гэсэн
Зочин:
Zuv zuv hun bolgoniig har ger hiisneer asuudal shiidegdehgui
2015-03-26
bat:
ene chini avilga bish uls bolon alvan gazraaasaa mongo avsan luivarchid shuu dee
2015-03-26
huulich:
zamaas ni abch yaliig ni torguuli bolgoson yum.14 000 000 togrog tedend hoolond oroh l mongo yum bilee.
2015-03-26
сайн мэдээ:
Хүнийг заавал хорьж улсаа давхар хохироох хэрэг алга. Авлига авсан өгсөн баячуудыг сайн торгоод суулахад муу зүйл алга. Харин торгуул бага байна. Арай хуулийнхан замаас нь аваагүй биз
2015-03-26