Туслах нисгэгчийг сэтгэцийн өвчтэй гэв
2015-03-29

 

Германы “Germanwings” компанийн “Airbus A320” онгоцны туслах нисгэгч 28 настай Андрес Любицийг сэтгэцийн өвчтэй байсан хэмээн “www.dailymail.co.uk” мэдээллээ. Түүний  гэрээс сэтгэцийн өөрчлөлттэй хүмүүс хэрэглэх зориулалтай эм болон тариаг Германы цагдаа нар хураан авсан тухай гэрчүүд мэдээлэв.  Тэрээр нислэгт гарах өдрөө эмчид үзүүлэхээр цаг авсан байсан нь тогтоогджээ.  Гэхдээ шинжээчид нисгэгчийг сэтгэцийн өвчтэй гэх мэдээллийг үгүйсгэсэн байна. Любиц 2013 онд нисгэгч болох шалгалтад хоёр удаа унаснаас болж сэтгэл гутралд орсон гэнэ. Тэрээр өнгөрсөн оны есдүгээр сараас эхлэн Берлин хотноо байрлах нэгэн эмнэлгийн сэтгэл зүйчтэй долоо хоногт 2-4 удаа уулзаж, зөвлөгөө авдаг байсан нь тогтоогджээ. Берлиний цагдаа нар нисгэгчид зөвлөгөө өгдөг байсан эмчийг хайж байгаа юм. Энэхүү үйл явдлын дараа “Germanwings” компани бүх нисгэгчээ эрүүл мэндийн үзлэгт оруулж, шинжилгээ авсан байна.  

 

Ослын газар ажиллаж буй Францын аврагчид өчигдөр 19 зорчигчийн цогцсыг Парист авчирчээ. Берлин хотноо өчигдөр зорчигчдийн гэр бүлийнхэн лаа өргөж, “Germanwings” компанийн төлөөлөгчидтэй уулзжээ.  Ослын дараа Герман, Франц, АНУ, Их Британи, Швейцарь, Шинэ Зеландад үйл ажиллагаагаа явуулдаг бүх нислэгийн компани, хоёр нисгэгчийг нислэгийн явцад кабиндаа заавал байх шийдвэр гаргажээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
USA ex-aviation engineer:
2 person all time in cockpit during flight!!!!! 2 nisegch bish ee. Setguulchee. 3 dah huniig cabind duudaad garch bolno. flight attendant or flight engineer etc Hun yum chini baaj sheene biz dee. Jaahan unend oir yum bicheech!!!! Holiin nislegt yavah baaj sheedeggui nisegch oldohgui avia companuud dampuuh nee!!!
2015-03-30