Оддын тэнэглэл
2015-04-02

Тэнэгүүдийн баярыг холливуудын одод хэрхэн тэмдэглэсэн талаарх мэдээллийг “www.dailymail.co.uk” сайт нийтэлжээ.

 

 

Үсээ тайруулав

Дуучин Кейти Перри тэнэгүүдийг баяраар үсээ халимаг болгожээ. Тэрбээр инстаграмдаа шинэ үсний засалттай зургаа байршуулаад “Баярын мэнд. Өнөөдөр бүх хүн инээх хэрэгтэй. Бас зориг гаргаарай. Энэ өдөр л зориг гаргахгүй бол 364 өдөр харамсах болно” гэж бичжээ.

 

Кейти энэ өдөр реалити шоуны од Ким Кардашианы ээж Крис Женнерийн хамтаар Парисаар зугаалсан байна.

 

 

Нүцгэн зургаа дэлгэжээ

“The Black Eyed Peas” хамтлагийн дуучин Фергигийн нөхөр, жүжигчин Жош Духамел энэ өдөр инстаграмдаа зөвхөн нисгэгчийн малгай өмссөн нүцгэн зургаа байршуулж, фэнүүдээ шоконд оруулжээ.

 

Тэрбээр хад эсвэл уулан дээр арагшаа харан баясалгал үйлдэж буй нүцгэн зургаа байршуулж, твиттертээ “Тэнэг харагдаж байна уу???” гэж жиргэжээ.

 

 

Ээжтэйгээ хэрэлдэв

Ким Кардашиан тэнэгүүдийн баярын өдрөөр цацагдсан реалити шоуныхаа үеэр ээжтэйгээ хэрэлджээ. Тэрбээр шоуны дараа блогтоо “Тэнэг харагдсан байхаа. За яахав. Өнөөдөр тэнэгүүдийн өдөр юм чинь. Бүх л хүн тэнэгтсэн гэдэгт итгэлтэй байна” гэж бичжээ.

 

Энэ өдөр Ким твиттертээ өөрийн зураг бүхий “NYLON” сэтгүүлийн зургийг байршуулаад “Хөөрхөн байна уу, эсвэл тэнэг байна уу” гэж жиргэжээ.

 

 

Гэнэтийн айлчлал

Дуучин Рианна энэ өдөр хөтлөгч Жемми Киммелийн гэрт очжээ. Рианнаг хөтлөгчийн гэрт очих үед оройн 1.00 цаг болж байжээ. Дуучин бүсгүй хөтлөгчийн гэрт орж ирснийхээ дараа маш чангаар АНУ-ын төрийн дууллыг дуулсан байна.  

 

 

Солгой хоолойгоор дуулжээ

Дуучин Келли Кларксон энэ өдөр Нью Йорк хотноо фэн уулзалт зохион байгуулжээ. Түүнтэй уулзахаар 2000 гаруй фэн нь цугларсан байна.

 

Фэн уулзалтын эхэнд дуучин солгой хоолойгоор “Love” гэх дуугаа дуулжээ. Уулзалтын дараа дуучин бүсгүй твиттертээ “Тэнэгүүдийн баяр фэнүүдээ. Хайртай шүү” гэж жиргэжээ.

 

 

Жоом иджээ

Дуучин Майли Сайрус тэнэгүүдийн баяраар жоом иджээ. Тэрбээр энэ тухай твиттертээ “Үнэхээр муухай. Одоо хүртэл аманд амтагдсаар байна. Бурхан минь бүх жоомыг устгаад өгөөч” гэж жиргэжээ.

 

Майли жоом идсэн шалтгаанаа зүгээр л хөгжилдөхийг хүссэн гэжээ

 

 

Охиноо гайхуулав

Дуучин Бейонси энэ өдөр охин Блюгийн 100 зургийг твиттер, инстаграм зэрэгтээ байршуулж “Миний нар, сар, од, гар, ус, агаар” гэж жиргэжээ.

 

Тэрбээр охинтойгоо адилхан шил зүүсэн зургаа твиттертээ байршуулаад “Тэнэг, тэнэг, гурван тэнэг” гэж жиргэсэн байна.

 

 

Буян үйлдэв

Дуучин Лейди Гага тэнэгүүдийн өдрөөр Нью Йоркт гуйлга гуйдаг Эдвар гэх залууд хоолны мөнгө болон нарны тос бэлэглэсэн байна.

 

Гага твиттертээ найз залуугийнхаа өгсөн бөгжний зургийг байршуулаад “Би тэнэг, гаж харагддаг ч намайг хайрладаг хүн дэргэд минь байна” гэж жиргэжээ.

 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин