Шартын давааг хаажээ
2015-04-04

Өнгөрсөн шөнө цас их хэмжээгээр орсоны улмаас өнөөдөр 07:30 цагаас эхлэн зарим зам, давааг хаажээ.

Тодруулбал, Өвөрхангай аймгийн Шартын даваа, Зүйлийн хөндий, Булганы аймгийн сансар,Төв аймгийн Эрдэнэсант, Лүн, Төв аймгийн Хоолтын даваа, Төв аймгийн Өндөр газруудад цасан шуургатай зам даваа хаагдсан байна.

Тиймээс Авто тээврийн үндэсний төвөөс "Энэ чиглэлд явах гэж байгаа иргэд түр явахгүй байхыг АНХААРНА уу. Энэ чиглэлд хувиараа явсан олон тооны хувийн машинтай иргэд цасанд боогдож хоносон болно” гэсэн сэрэмжлүүлэг гаргажээ.

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин