Бритни Спирс: Надад найз байхгүй
2015-05-07

Попын гүнж Бритни Спирс “ELLEN шоунд оролцож, уран бүтээл болон хувийн амьдралынхаа талаар ярьжээ. Энэхүү ярилцлагыг сонирхуулж байна.

 

 

-Бурхан минь Бритни чамд юу тохиолдов. Хөл чинь. Одоо зүгээр үү. Эрүүл мэндийн байдал муу байгаа ч шоунд минь хүрэлцэн ирсэнд баярлалаа.

-Сайн уу, Эллен. Би сайн. Өчигдөр хөл их өвдсөн ч өнөөдөр зүгээр байна. Хөлөө өнгөрсөн долоо хоногт Лас Вегас хотноо зохион байгуулсан “Peace of me” тоглолтынхоо үеэр  эвгүй болгосон. Өндөр өсгийт өмсөөд, эрх чөлөөтэйгээр бүжиглэж байсан. Гэтэл гэнэт уначихсан. Унахдаа шагайгаа эвгүй болгочихсон. Нэг зүйл “таг” гээд л хугарч байгаа мэт дуугарсан. Тоглолт дуусахаас хагас цагийн өмнө эвгүй болгосон. Тэр 30 минут миний хувьд хар дарсан зүүд шиг өнгөрсөн. Гэхдээ одоо зүгээрээ. Дараа долоо хоногоос тоглолтоо хийх болно.

 

 

-Үнэхээр зүгээр үү?

-Тиймээ. Амлаж байна. Гүйхэд ч бэлэн байна. Би урлагийн замыг сонгоод 20 жил болж байна. Энэ хугацаанд хэд хэдэн удаа гэмтэж, бэртэж байлаа. Тэр болгонд өөрийгөө хутга шиг хурцалж, өвдөлтийг дуугаараа мартахыг хүсдэг байсан. Хэрвээ өвдөлт болон тэрхэн зуурын шаналалд бууж өгвөл дуучин, урлагийн хүн байх хэрэггүй. Сэтгэлзүйгээ ялахгүйгээр амжилтад хүрэхгүй.  

 

 

-Чамаас л ийм хариулт сонсож байгаадаа баяртай байна. Чи олон ч удаа бензин, тос, муу муухай зүйлээр дүүрсэн далайд орсон. Уснаас хуурай гарахад бэрх байсан байх. Гэхдээ чи миний дэргэд хуурай, тун сайхан үнэртэй сууж байна?

-Би бол Бритни. Тийм ч амархан биеэ бензинд дүрэхгүй шүү. Өөрийгөө сайн хүн гэж хэлэхгүй л дээ. Гэхдээ хөвгүүдийнхөө төлөө чадах бүхнээ хийж, дуу хоолойгоо нэг ч гэсэн хүнд хүргэхийг зорьж байна. Би одоо зогсохгүй. Мөн өнгөрсөн үеэ мартахыг хүсч байгаа.  Өнгөрсөн амьдралаа муулах муу хэрэг. Гэхдээ би өнгөрсөн үеэсээ хүүхэдтэй болсон тэр цаг мөчдөө хайртай. Бусдыг нь үзэн ядаж байна. Бодохыг ч хүсэхгүй байна. Ганцаараа байхдаа өнгөрсөн үеэ боддог. Даанч мартахад үнэхээр хэцүү.  Одоо хүртэл зүрх минь өвдөж, шаналдаг.  2004-2007 оны хооронд миний амьдрал дэндүү утгагүй, яг л галзуугийн эмнэлэг шиг өнгөрсөн. Бүх зүйл эмх замбараагүй. Би хэн нэгний хувьд хүүхэлдэй, мөнгө олох хэрэгсэл болж байсан.  Хоолойгоо өвдтөл дуулж, хөлнийхөө булчинг цочтол бүжиглэсэн ч зохих ёсныхоо шан харамжийг авч чаддаггүй байснаа дэндүү хожуу ойлгосон.  Надад найз байхгүй. Миний мөнгө, алдар нэрт шунасан хүмүүстэй дэндүү олон жил нөхөрлөж, өөрийгөө хохироож явжээ.

 

 

-Одоо амьдрал чинь хэвийн биз дээ. Үнэнийг хэлэхэд чи аз жаргалтай харагдаж байна?

-Баярлалаа. Одоо бүх зүйл хэвийн байгаа. Надад уул шиг сайхан хөвгүүд байна. Ээжийгээ яг л баатрууд шиг хамгаалдаг. Үнэхээр хөөрхөн. Би хөвгүүдийнхөө төлөө амьдарч байна. Бритний үргэлжлэл бол хөвгүүд минь. Хөвгүүдээ эрхлүүлэхийн оронд сайн хүн болгохыг зорьж байгаа. Би их сургуульд сураагүй. Хөвгүүдээ их сургууль сургаж, алдартай бизнесмэн, улстөрч болгомоор байна. Гэхдээ тэдний мөрөөдлийг хүндэтгэх болно. Учир нь би тэдний ээж. Ээж  хүн хүүхдийнхээ амьдралд оролцож, өөрийн хүссэнээр амьдруулахыг оролдох үед эх, үрийн ариун харьцаа үгүй болдог уламжлалтай.

 

 

-Чи их өөрчлөгджээ. Ингэж ярьж байгаа юм чинь дахин муу зүйл сонирхохгүй гэсэн үг үү. Нэг үгээр өмнөх алдаагаа давтахгүй биз дээ?

-Хар тамхи, согтууруулах ундаа, шоу цэнгээнээс залхаж байна. Нэг удаа донтож үзсэн бол дахин, дахин муу зуршлаа давтах хэрэггүй. Амьдралд ганцхан удаа алдахад хангалттай.

 

 

-Өнгөрсөн хугацаанд маш олон залуустай нэр холбогдож, учир ургуулж явсан. Одоо тэр залуустайгаа уулздаг уу?

-Заримтай нь найзууд болсон. Сайхан дурсамжийг зарим нь үлдээсэн. Өөр зүйл ярихыг хүсэхгүй байна.

 

 

-Саяхан дуучин Жастин Тимберлейк анхны хүүхдээ өлгийдөн авсан. Чамайг баяр хүргэсэн гэж сонссон. Энэ бүхэн чамд хэцүү байгаагүй юу?

-Өнгөрсөн зүйл. Өнгөрсөн амьдралаа дурсахыг хүсэхгүй байна. Тиймээ Жастин бид хоёр учиртай байсан. Нэлээн хэдэн жилийн өмнө түүний нэрийг дуудах үед зүрх минь догдолдог байсан. Одоо бүх зүйл өөрчлөгдсөн.

 

 

-“Peace of me” тоглолт ч Лас Вегасчуудыг нойргүй хонуулж байна. Энэхүү тоглолт хамгийн их ашиг олсон тоглолт болсон?

-Тоглолтын минь тасалбар өндөр байгаа нь Бритни урлагт хэрэгтэй гэдгийг ойлгосон. Энэ бүхэн надад урам өгч байгаа. Тиймээс тоглолт болгондоо шинэ зүйл фэнүүддээ хүргэхийг хүсдэг.

 

 

-Бритни хэр өглөгч вэ?

-Мэдэхгүй ээ. Яг хэнд тусламж үзүүлэхээ мэдэхгүй байгаа. Гэхдээ Балба улсад туслах бодолтой байгаа. Хилээр зааглаж байгаа ч бид нэг үндэстэн. Та бүхэнд туслах болно. Амлаж байна.

 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
zochin:
brithni goy duuchin chadaltai abyaslag baigalaasaa urlagt torson hvn zob yarij baina amidraldaa hvn neg l aldah heregtei bas aldaagaa uhaarah heregtei arhi tamhi zugaa tsengel hvniig sain yumand hvrgehgui ene bvhnees hol baibal amidral saihan baina etssiin etsest ger bvl vr hvvhed hamgaas vnetei mongiig sain oldog bas yaj yund zob zartsuulah be gedeg hamgiin chuhal amidraldaa haramsah zvilgvigeer setgel oodrog amidarna gedeg hvn bolj torsnii hamgiin tom baharhal brithni spears jinhene delhiin od shvv amjilt hvsie amidrald ni duu bvjigt ni durtai hairtai duuchin mini
2015-05-10
Зочин:
aa har tamhi hergleel hogshirchihsin yum bainashd. bayan baij yagaad ingej hogsrood baigaan bol gej gaihsan chin
2015-05-08
ajf:
ene gadniixan mongold gants ch udaa tus boloosoi xxe
2015-05-07
zochin:
nadad ch bas naiz bhgui.. . unen heregtee ted zugeer l peace of shit l bsan.
2015-05-07
tsomo:
Ih uhaan suujee ovoo doo.... iim l baigarai
2015-05-07