Украинд Оросын тусгай цэргүүдийг барьжээ
2015-05-18

Украины зүүн хязгаарт тулалдаж байсан Оросын хоёр цэргийг баривчилж, мэдүүлэг авч эхэлсэн тухай Украины цэргийн хүчний хэвлэлийн төлөөлөгч Андрей Лушенко мэдэгдсэн тухай “www.tass.ru” мэдээллээ. Цэргүүд салан тусгаарлагчдын талд тулалдаж байжээ. Тэднийг Луганск мужийн Счатье хотоос баривчилсан бөгөөд цэргүүд Тольятти хотын тусгай ангид алба хаадаг гэжээ. Баригдсан цэргүүдийн талаар ОХУ-ын Батлан хамгаалахын яамнаас мэдээлэл хийхээс татгалзаж байна. Мөн Украины парламентийн гишүүн Антони Герашенко зүүн хязгаарт тулалдаж байхдаа шархтаж, Украин цэргүүдэд олзлогдсон Орос цэргээс мэдүүлэг авч буй дүрс бичлэгийг орон нутгийн хэвлэлүүд дамжуулсан байна. Гишүүн “Оросууд Украиныг амархан аргаар эзлэхийг санаархаж байна. Энэ бол эхний жишээ. Оросын олон мянган цэрэг зүүн хязгаарт тулалдаж байгаа” гэж хэлжээ.

 

Москвагийн удирдлагууд өнөөдрийг хүртэл Украины зүүн хязгаарт Орос цэргүүд тулалдаагүй хэмээн мэдэгдсээр байгаа бол Украины Батлан хамгаалахын яамны мэдээлснээр зүүн хязгаарт Оросын 2000 цэрэг тулалдаж байгаа гэжээ. Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард эхэлсэн зөрчил мөргөлдөөний улмаас 6000 хүн амиа алдаад байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин