Аж ахуйн нэгжүүдээ өршөөх бодлого барина
2015-05-18

УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаан өндөрлөлөө. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар бүлгийн дарга Б.Гарамгайбаатар, дэд дарга Ш.Түвдэндорж нар бүлгийн хурлаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ. Бүлгийн дарга Б.Гарамгайбаатар  мэдээлэлдээ:

 

-АН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцсэн. Нэгдүгээрт Эдийн засгийн ил тод байдлын хуулийн төслийг хэлэлцэх эсэх, хоёрдугаарт УИХ, Засгийн газрын түвшинд бүрэн эрхийнхээ хугацаанд хэрэгжүүлэх төсөл арга хэжээний талаар бүлгээс гаргасан ажлын хэсгийн санал дүгнэлтийг сонслоо.

 

Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төсөл, Эдийн засгийн өршөөлийн хуулийн төсөл Засгийн газраас өргөн баригдаад нэлээн удаж байна. Манай бүлэг энэ хоёр хуулийн төслийг зэрэг хэлэлцэх нь зүйтэй гэсэн шийдвэр гаргасан. Харин  МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт яг энэ хуулийн төслүүдээр холбогдох яамдын сайд нараас асуулга асуухтай холбогдуулаад энэ асуудал хойшлогдсон. Энэ баасан гаригт Хууль зүй, Сангийн сайдаас дээрх хоёр хуулийн талаар асуулга асууна. Үүний дараа хууль цаашаа явах эсэх шийдвэр гарна.  Бизнес эрхлэгчидтэй уулзаж, хүндрэлтэй, тулгамдаж байгаа асуудлыг судлах тус ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Б.Наранхүү ахлах юм.

 

Хоёрдугаар асуудал дээр УИХ-ын гишүүн Х.Баттулгын ахалсан ажлын хэсгийн мэдээллийг сонссон. Тус ажлын хэсэг УИХ, Засгийн газрын түвшинд бүрэн эрхийнхээ хугацаанд хэрэгжүүлэх ажлыг хэрхэн хэрэгжүүлэх вэ, анхаарч ажиллах асуудлуудыг багцалсан. Үүнд гурван чиглэлээр ажиллах ёстой гэсэн дүгнэлт гарч ирлээ. Үүний дагуу дэд ажлын хэсэг байгуулж, тодрохой хугацаанд нарийвчлан судлах зүйл байна гэж үзлээ. Хот төлөвлөлт, ажилгүйдэл, шинэ хөдөө гэсэн гурван цогц ажлын хэсгийг байгууллаа гэсэн юм. Тэд  мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

 

-Эдийн засгийн өршөөлийн тухай хууль нийт аж ахуйн нэгжүүдийг хамруулахгүй нь гэсэн шүүмжлэл байна. Энэ талаар хэлэлцсэн үү?

 

-Эдийн засгийн өршөөлийн тухай хуулийг нийтэд нь хамруулж асуугаад байна. Төсөл УИХ-д орж ирсэн байгаа. Ил тод байдлыг дэмжих тухай хууль үндсэндээ ил гаргаагүй хөрөнгөө мэдүүлэгтээ тусгах асуудлыг тусгах юм. Эдийн засгийн өршөөлийн хуулиар цагдаа, татварын байгууллага  дээр торгуультай байгаа аж ахуйн нэгжүүдээ нэг удаад өршөөх бодлого барьж байгаа. Гэхдээ энэ хуулин дээр янз бүрийн хардлага явж байгаатай холбоотой болгоомжлол байна. Тийм учраас баасан гаригт С.Бямбацогт гишүүний асуулга хэлэлцэгдэнэ. Эдийн засгийн өршөөлийн хуулийг зайлшгүй батлагдана гэж АН-ын бүлэг үзэж байгаа.

 

АН-ын бүлгийн дэд дарга Ш.Түвдэндорж:

 

-Манай бүлгээс татварын дарамтад орсон хичнээн аж ахуйн нэгж байгаа талаар судалгаа хийж байгаа. Хуульзүйн сайдын мэдээлснээр татварын дарамтад орсон аж ахуйн нэгж цөөн гэсэн. Хэвлэл мэдээллээр 11 гаруй аж ахуй нэгж бий гэсэн тоо байна. Асуудлыг хэлэлцэх явцад яригдана.

 

-Энэтхэгээс 1 тэрбум ам.долларын зээл авахаар боллоо. Энэ нь өрийн таазанд нөлөөлөх үү? Ерөнхий сайд Арабт айлчлал хийж байга нь мөнгө шийдэх талтай гэсэн таамаглал байна.

 

-Энэтхэгээс 1 тэрбум ам.долларын зээл авсан юм биш. Энэтхэгийн Ерөнхий сайд чуулган дээр хэлсэн үгэндээ 1 тэрбум ам.долларын зээл олгох шугам нээж байгаагаа хэлсэн. Манайх өнөөдрийн эдийн засгийн хүндрэлтэй байдлыг даван тулахын тулд янз бүрийн гарц хайж байна. Энэ утгаараа бид гадаад, дотоодоос хөрөнгө оруулалт татахаар яригдаж байна. Түүнээс бус янз бүрийн гуйлга гуйж байна гэж хэлэх нь өрөөсгөл. Хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх арга хэмжээ авч  байгаа.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Eruugiin urshuul gargaachee:
Eruugiin heregt yallagdsan humuust urshuul uzuuleechee! Urshuuliin huuli yarigdaad chimeegui bolchihloo ene yu bolj bna aa
2015-05-18
иргэн:
Монроудын захирлын үг гэж ойлгогдож байна.Гадаад дотоодгүй өршөөл зарлаад байхаар авдар сав нь хоосон,цалингаа тавьж чадахгүй байгаа биз дээ? УИХ ч баячууд,мөнгөтэй хүмүүсийн цуглуулга тул хуулиа гаргахад амархан байх. Тэгээд зээл хөөцөлдөөд гадаад руу арилаад өгөх үү?Төлдөг хүмүүс нь жирийн иргэд. Ийм хууль гаргаж болохгүй,нуусан,хулгайлсан мөнгөө оруулж ирнэ гэсэн түүх байгаагүй,байх ч үгүй. Баярын нөгөө 7 байшин болоод харийн оронд хөрөнгө оруулалт болно.
2015-05-18