Солонгос улсын иргэнийг барьцаалжээ
2015-05-26

“Газрын хэвлий” ХХК-д хөрөнгө оруулахаар ирсэн гадны иргэнийг барьцааж, амь насыг нь хөнөөнө хэмээн сүрдүүлжээ. Энэ талаар өнөөдөр БНСУ-ын иргэн "Газрын хэвлий” ХХК-ийг  гүйцэтгэх захирал Ким Чол Хун мэдээлэл хийлээ.

 

Тэрбээр  "Т.Таня болон Сун Бү Сү нар 6.8 кг алтыг Монголбанканд тушаалгүйгээр борлуулж хувьдаа завшиж, Ким Чол Хуныг барьцаалан, компанийн бичиг баримт өгөхийг шаардаж, өгөхгүй бол ална хэмээн сүрдүүлсэн. Тиймээс би хуулийн байгууллагад хандаж, хэргийг шалгуулж байгаа" хэмээн хэллээ.

 

Харин энэ үеэр  Ким Чол Хуныг барьцаалсан гэх Т.Таня ирж, сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Тэрбээр "Би “Газрын хэвлий” ХХК-ийг өөрөө үүсгэн байгуулж, гадны хөрөнгө оруулалт татаж 2013 оноос үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Манай компанийн төлөөлөн удирдах зөвлөлөөс буюухувьцааны 70 хувь эзэмшигчид намайг Монгол дахь гүйцэтгэх захирлаар томилсон. Ким Чол Хун 2013 онд манай компанид хөрөнгө оруулж, хувьцаа эзэмшинэ хэмээн ирж танилцсан. Тэр 3.4 хувийг эзэмшдэг, саналын болон удирдах эрхгүй хувьцаа эзэмшигч. Гэтэл тэр 2014 онд арванхоёрдугаар сарын 24-нд компанийн бичиг баримт, гэрчилгээг гээгдүүлсэн гэж худал хэлж дахиж гаргуулж авахдаа өөрийн нэр дээр авсан. Түүнээс хойш компани минийх, бичиг баримтаа надад өг гэж сүрдүүлэх болсон” гэв.

 

Ямартаа, ч хоёр тал бие биеэ шүүхэд өгсөн бөгөөд одоогоор хэргийг шалгаж байгаа юм байна.

 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин
zochin:
ene coo haana irchxeed mongoliin min gazar shoroog min bulaatsaldaad baigaa ym be muu nowshiig mongolooc zailuul Tanya chamd amjilt hvcie
2015-05-30
zochin:
HOINOOS EREED HOT MINIIH HOTOND OROOD HONI MINIIH .MAGADGUI YMSHUU.GEHDEE UNENIIG AVILGAL AVCHIHGUI BOL TER SHUUH N SHIIDEH BIZ.SHUUH CH HETCUUSHUU. ICHIHGUI MONGO OGSON TALD N SHIIDVEREE GARGAJ.
2015-05-26