Л.Эрдэнэчимэг Тавантолгойн гэрээнд ийм дүн шинжилгээ хийжээ
2015-06-02

Тавантолгойн гэрээний төсөлд дүн шинжилгээ хийх ажлын хэсэг өнөөдөр 13.00 цагт хуралдана. Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг Тавантолгойн гэрээнүүд болоод хөрөнгө оруулалт, хугацаа, хувьцаанд дүн шинжилгээ хийжээ. Тэрбээр:

 

 

Хамтын ажиллагааны гэрээний тухай

 

Энэхүү гэрээг “Эрдэнэс таван толгой” ХК болон “Энержи ресурс” ХХК, Шенхуа Хятадын төрийн өмчит компаниудын хооронд байгуулагдсан. Энэхүү гэрээгээр ЭТТ нь Цанхийн ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон уул уурхайн үйл ажиллагаатай холбоотой бүх эрх болон газар эзэмших эрхээ ЭР-д 30+30 жилээр шилжүүлэхээр заасан.

Энэ нь Ашигт малтмалын тухай хуулинд заасан ашиглалтын тусгай зөвшөөрөл ММСэзэмшигчийн эрх, үүрэгтэй холбоотой заалтуудыг бүхэлд нь зөрчиж байна.

Мөн газар эзэмших эрхээ ЭР-д үнэ төлбөргүй шилжүүлж байгаа нь Газрын тухай хуулийн “Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж газар ашиглагч байж болно”гэсэн заалтыг зөрчиж байна.

 

Гэрээний заалтаар ЭР нь Цанхийн талбайгаас олборлосон нүүрсийг өмчлөх эрхтэй байхаар заажээ. Үндсэн хуулиар “Газрын хэвлий түүний баялаг нь төрийн өмч” гэж заасан ба Ашигт малтмалын тухай хуулиар Төр байгалийн баялгийг өмчлөх эрхийг шилжүүлэх эрхгүй бөгөөд зөвхөн ашиглах эрхийг тусгай зөвшөөрлөөр дамжуулан олгож байна.

 

Гэрээний дагуу олгогдсон эрх, ашиг сонирхол, үр ашгаа ЭР нь  Хөрөнгө оруулагчид эсхүл Санхүүжүүлэгчид барьцаалах замаар шилжүүлэх эрхтэй. Хөрөнгө оруулагчид нь Люксенбургийн ММС ба Шенхуа Чайна юм. Санхүүжүүлэгчид нь ЭР-д зээл олгож байгаа гадаадын зээлийн агентлагууд, хөгжлийн банкнууд, арилжааны банкнууд, олон улсын хөрөнгө оруулагч нар юм.

 

Харин ЭТТ компанид аливаа барьцааны эрх үүсгэхийг хориглосон байна. Гэтэл ММС нь нийт 1 тэрбум 170 сая долларын өртэй ба энэ өрөндөө нүүрс угаах үйлдвэр, цахилгаан станц, эд хөрөнгө бэлэн мөнгө болон ММС Хонгконг, Люксенбург компаниудын нийт хувьцааг барьцаалсан байна.

 

Гэрээний 8.2-т ЭТТ нь Цанхийн ашиглалтын тусгай зөвшөөрлөө гуравдагч этгээдэд худалдах, шилжүүлэх бол ЭР нь өөртөө шилжүүлэн авах санал гаргах давуу эрхтэй байна. Мөн Цанхийн ашиглалтын тусгай зөвшөөрлийг зөвхөн бүхэлд нь шилжүүлэх бөгөөд хэсэглэн шилжүүлэхгүй гэсэн заалтаар ЭТТ-н хууль ёсны эрхийг хязгаарласан байна.

 

Хөрөнгө оруулалтын гэрээ

 

Гэрээний талууд нь Монгол улсын ЗГ, ЭТТ, ЭР болон Шенхуа байна. Гэрээний 2.1-д зааснаар ЭР нь уулын ажлын нарийвчилсан төлөвлөгөө, барилгын болон уул уурхайн үйл ажиллагааны зардал, хөрөнгө оруулалтын нөхцөлийг тодорхойлж, уурхай хөгжүүлэх, хайгуул хийх төлөвлөгөө гаргах, тайланг бие даан өөрийн үзэмжээр гаргах, шаардлагатай бүх арга хэмжээг авах бүрэн эрхтэй байхаар заажээ. Эдгээр заалт нь Ашигт малтмалын тухай хуулийн 48.6 дахь заалтыг зөрчиж байна. Энэ заалтаар ТЭЗҮ хийх болон уулын ажлын төлөвлөгөө хийх, нөөцийн зэрэглэл ахиулах хайгуул хийх, тайлан гаргах эрх нь тусгай зөвшөөрөл эзэмшигчид байдаг ба энэ нь ЭТТ юм.

 

ЭР нь гэрээний хугацаанд төслийн зардлыг нэмж тооцох, ТЭЗҮд нэмэлт өөрчлөлт хийх замаар хөрөнгө оруулалтаа өсгөх, хайгуулын зардлаа хэт өндөр гаргаж, хөрөнгө оруулалтаа нөхөх боломжгүй гэдэг байдлаар ямар ч хугацаагаар гэрээг сунгах боломжийг бий болгож байна. ЭР-ийн энэхүү үйл ажиллагаанд ЗГ болон ЭТТ ямар ч хяналт тавих боломжгүй байна.

 

Хөрөнгө оруулалтын гэрээний ТЗ-ын суурь бүтэц байгуулах гэсэн  2.6 д зааснаар УХ-ГС чиглэлийн төмөр замын суурь бүтэц барих-өмчлөх-ашиглах-шилжүүлэх болон төмөр замын тээврийн үйл ажиллагаа эрхлэх онцгой эрхийг ЭР нь 30 жил 100% өмчилнө. 30 жилийн дараа 51%-ийг төрд үнэгүй шилжүүлж, 49%-ийг төрд худалдаж болно гэсэн нь Төмөр замын тээврийн тухай хуулийн 6.2 заалт “Улсын эдийн засаг, нийгэмд онцгой ач холбогдолтой суурь бүтцийг төрийн өмчийн буюу төрийн өмч давамгайлсан хуулийн этгээдийн өмчлөлд байхаар, эсхүл түүний өмчлөлд тодорхой хугацааны дараа шилжүүлэх нөхцөлөөр шинээр байгуулж болно” гэсэнтэй нийцэхгүй байна. Энэ заалтын дагуу УХ-ГС чиглэлийн төмөр замын суурь бүтцийг төрд 100% шилжүүлэх ёстой.

 

Төмөр замын суурь бүтэц “барих- ашиглах-өмчлөх-шилжүүлэх” концессийн гэрээ

 

Энэ гэрээний талууд нь Монгол улсын ЗГ болон ЭР, ЭР Рэйл ХХК, Шенхуа компаниуд байна. Тус гэрээний хавсралт 4-т газартай холбоотой эрхийг тусгайлан зохицуулсан байна. Энд зааснаар ТТ-ГС чиглэлийн төмөр замын концессын газрыг 60 жилийн хугацаатай, сунгах нөхцөлтэйгээр олгож байна. Монгол улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2011 оны 35/32 дугаар зөвлөмжөөр “төмөр замын суурь бүтцийн концессийг төрийн өмчит эсхүл төрийн өмч давамгайлсан хуулийн этгээдэд олгох” гэж заасан. ҮАБ-ын энэхүү зөвлөмжийн дагуу ЗГ 2012 онд 121-р тогтоол гаргажУХ-ГС чиглэлийн төмөр замын тусгай зөвшөөрлийг төрийн өмчит МТЗ ХК-д олгосон.

 

Иймд ТТ-ГС чиглэлийн төмөр замын суурь бүтцийг гадаадын хөрөнгө оруулалттай компанид шилжүүлэх нь ҮАБ-ын зөвлөмж, УИХ-ын 2010 оны 32-р тогтоол, ЗГ-ын 2012 оны 121-р тогтоол, 2013 оны 28-р тогтоолыг тус тус зөрчиж байна.

 

Иймд УХ-ГС чиглэлийн төмөр замын суурь бүтцийг төрийн өмчит МТЗХК-аас шилжүүлэн авч бусад хуулийн этгээдэд шилжүүлсэн гэрээг ЗГ байгуулах хууль эрхзүйн боломж байхгүй байна.

 

“ТТ ордын талаар авах зарим арга хэмжээний тухай” ЗГ-ын 2014 оны 268-р тогтоол

 

Тогтоолын 1д “Хөрөнгө оруулагч нь ЭТТ ХК-аас БНХАУ-ын Чалко компанид төлөх өр төлбөрийн үлдэгдлийг хариуцан барагдуулж, тус компанитай байгуулсан гэрээний үүргийг хариуцах” гэсэн заалт байгаа. Гэтэл хөрөнгө оруулалтын гэрээний 3.4-д зааснаар “Чалкотой байгуулсан гэрээ нь ЭР-т шилжихгүй бөгөөд Чалко болон ЭТТ нь Чалко-ийн гэрээний талууд хэвээр үлдэнэ” гэсэн байна.

 

Мөн ЗГ-ын 268-р тогтоол нь УИХ-ын 2008 оны 40 дүгээр тогтоол, Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 3.1.4 дэх заалт, ҮАБЗөвлөлийн 2011 оны 35/32 зөвлөмж, ЗГ-ын 2012 оны 121, 2013 оны 28-р тогтоолыг зөрчиж байгаа тул дээрх тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзэж байна.

 

ЭТТ ХК-ийн талаар

 

ЭТТ эзэмшиж буй ТТ-н ордын нөөц 6.5 тэрбум тонн. ЭР-ийн “Ухаа худаг” ордын нөөц нь 400 сая тонн. Энэ гэрээгээр ЭР нь өөрөөсөө асар том нөөцтэй бизнесийн өрсөлдөгчөө чадавхгүй болгож, өөртөө тааламжтой бизнесийн орчин бий болгож байна.

 

Хөрөнгө оруулалтын гэрээний 1.1 ба 2.3 заалтаар ТТ ордын нүүрсийг Ухаа худагийн ордтой уялдуулж хөгжүүлэх, бусад уурхайгаас олборлосон нүүрсийг хольж хэрэглэх, ЭТТ болон ЭР нь Цанхийн болон Ухаа худгийн ашиглалтын тусгай зөвшөөрлийг 30 жилээр эзэмших, мөн 20 жилээр 2 удаа сунгах нийтдээ 70 жил хүчинтэй байлгах үүрэг хүлээсэн байна.

 

Сөн гэрээний нөхцөл нь Ухаа худагийн ордтой холбоотой үйл ажиллагаанд мөн хамаарахаар заажээ. ТТ ордыг ашиглах гэрээний хүрээнд хувийн эзэмшилд байгаа  Ухаа худагийн ордыг ашиглах үйл ажиллагаа хамаарах ёсгүй бөгөөд ЗГ УХ-ийн ордтой холбоотой үүрэг хүлээх шаардлагагүй.

 

Чалкогийн өрийн талаар

 

Хөрөнгө оруулалтын гэрээний 3.4т Чалкогийн өрөөс бусад аливаа төлбөрөө ЭТТ өөрөө дангаараа хариуцна гэжээ. ЭТТ нь Хөгжлийн банканд 250 сая доллар, бусад өр 30 сая доллар, бусдад төлөх 50 тэрбум төгрөгийн өртэй. Мөн Австралийн Макмагон компанид үйл ажиллагааны өр төлбөр байгаа болно. Гэрээний дагуу ЭТТ нь ЭР д 100% бүх эрх үүргээ шилжүүлсэн тул эдгээр өрийг төлөх ямарч боломжгүй юм.

 

1072 ширхэг хувьцааны талаар

 

ЭТТ  ХК нь 15 тэрбум ширхэг хувьцаа гаргасан, нэрлэсэн үнэ нь 993төгрөг, нийт үнэлгээ нь 14 их наяд төгрөг байна. Иргэдийн эзэмшиж байгаа 1072 ширхэг хувьцаа болон үндэсний аж ахуйн нэгжүүдийн эзэмшиж байгаа хувьцааг эдийн засгийн эргэлтэд оруулах, тэдний эрх ашгийг хангасан зохицуулалт ТТ-н гэрээнд тусгагдаагүй байна. Мөн ЭТТ ХК-д хувьцаа эзэмшигч иргэдийн саналын эрхийг хассан ЗГ-ын 2012 оны 181-р тогтоолын тухайн заалтыг хүчингүй болгох ёстой гэж үзэж байна.

 

Гэрээ нь талуудын эрх тэгш харилцан ашигтай байх зарчмыг хангаж байгаа эсэх

 

Хамтын ажиллагааны гэрээний 5.1 ба 6.1 заалтаар ЭТТ зөвхөн ЭР-ээс зөвшөөрсөн тохиолдолд талбайд нэвтэрч ЭР-ийн гэрээний болзол нөхцөлөө биелүүлж байгааг баталгаажуулах эрхтэй гэжээ. Тусгай зөвшөөрөл эзэмшигч ЭТТ өөрийн эзэмшлийн талбайд чөлөөтэй нэвтрэх эрхийг хязгаарласан нь хэт нэг талын ашиг сонирхолд үйлчилж байна. Мөн худалдах шилжүүлэх бол ЭР нь давуу эрхтэй байна.

 

Хөрөнгө оруулалтын гэрээний 9.1-д зааснаар “Ухаа худаг” орд дээр ажиллаж байгаа ЭР-ийн хамааралтай болон нэгдмэл сонирхолтой компаниуд болох “Энержи ресурс майнинг” “Энержи ресурсРэйл”22 “Энростехнологи”, “Юнайтед Повер, “Ухаа худаг ус хангамж”, Трансговь” бүгд татварын тогтворжуулалтад хамаарч байна. ТТ ордыг ашиглах гэрээнд ЭР-ийн охин компаниуд хамаарах боломжгүй юм.

 

Хөрөнгө оруулалтын гэрээний 22т зааснаар зөвхөн ЭР болон хөрөнгө оруулагчид л гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах санал оруулах эрхтэй байна. Харин ЭТТ санал гаргах эрхгүй байна. Гэрээний 26.1д маргаан гарвал Арбитрийн журмаар Лондонд шийдэгдэнэ. Арбитрт хэрэг хянан шийдвэрлэхтэй холбоотой ЗГ халдашгүй дархан эрхээсээ татгалзана гэжээ. “Улс болон гадаад улсын иргэний хооронд хөрөнгө оруулалтын маргаан шийдвэрлэх тухай” олон улсын конвенцоор ийм үүрэг хүлээх шаардлагагүй байна.

 

Хөрөнгө оруулалтын гэрээний 23.2т зааснаар талуудын зөрчил арилгах хугацаа ЗГ-ын хувьд 6 сар, ЭР-ын хувьд 2 жил хүртэл байгаа нь эрх тэгш байх зарчмыг алдагдуулж байна.

 

Урьдчилгаа төлбөрийн тухай

 

Хөрөнгө оруулалтын гэрээний 3.3 дахь заалтаар ЭР нь ирээдүйд төлөх тавар болон хамтын ажиллагааны төлбөрөөс суутган тооцох нөхцөлтэйгөөр 200 сая долларын урьдчилгааг жилийн 4.5%-ийн хүүтэйгээр ЭТТ-д өгч байна. Энэ бол хүүтэй зээл юм.

 

 

Shuud.mn
Сонин хачин
UB IRGEN:
DARIGANGYN DARHAN URCHUUDYN XIITSIIG XEN CH XARSAN TANINA. HUULCH GANSUKH-N BICHGIIN MAYAG ZAGVARYG BAS HEN CH XARSAN TANINA. AVTOR N ERDENECHIMEG BOLOVCH, BICHSEN N GANSUKH GEJ SHUUD L MEDEGDEJ BAINA DAA…
2015-06-02
Zochin:
Gereeniih ni baigaa zuil zaaltiig gargaj tavisan bna. Ingej uls ornoo hudaldaj bolohgui ee. Zogsooh heregtei.
2015-06-02
huu:
Erdenechimeg gishuun yanz buriin tulgalt shaardlaga gutgeleg gujirdlegiig ul toon hamgiin shudraga mongoloo ard tumnee gesen dugneltiig gargaj tavih n zov. hamgiin gol n ashigtai yu ashiggui gadniihand zugeer taviad tuuj baina uu ard tumen medeh yostoi. Muu geree bol boliulah heregtei
2015-06-02
Baagii:
MSC yamar olon ulstorvhdiig tejeedeg yum be dee. Ted ni tejeesen achiig ni toloh gej ulsaa ch zarj idehdee tulj bna. Ard ni Od, Odjargal, Oyungerel geh metiin tom garuud zalj chigluulsen shigee suuj bdag yum bish uu. Saihanbileg ch tednii gar hol yum bna. Altanhuyag l ooriinhooroo baij chadsan yum bna. Ugend ni oroogui bolohoor ted unagasan geed bdag yum. Unen l yum bna l daa
2015-06-02
gunee:
Bugd hulgaich nar shuu. Odoohon zailuulah heregtei. Tord oirtuulj bolohgui.
2015-06-02
Эргэлзэгч:
5 Толгойн Батсуурь захиралын ярилцлагыг уншихад Шинхүа Пибоди-той тохироод яг болдийн даваан дээр Сайханбилэг өөрөө зогсоосийн байна лээ. Энэ ямар учиртай юм бол. ТТ Гэрээ ер нь их л ноотой зүйл байх шиг байгаам даа. Яаж энэ олон шуналын туламнуудад залгиулчихгүй шиг эвтэйхэн улсдаа арддаа ашигтайгаар шийдэнэ дээ. Их л буян заяа амны хишиг хэрэгтэй болоод байх шиг байна. Монголыг маань бурхан ивээх болтугай.
2015-06-02
mongol:
enhsaihan tegbel hudalaa yrisan bna? bvh oriig ni tolonoo mongol ulsad daramtgui geed baisan chin zobhon hyatadiin chalkogiin oriig daraad vldsen hogjiliin bank 250 say, bankiin 20 say geed busadiig mongol uls bui ETT ooroo toloh yum bnaa..enhsaihan hudalch yumaa nobsh gej.. ene hvnd itgehed hereb yumaa..
2015-06-02
БҮГДЭЭРЭЭ ХЭЛЭЛЦ:
ХООСОН УЛС ТӨР ТЭГЭЭД Ч ЭРДЭНЭЧИМЭГ ТЭРГҮҮТЭЙ ХЭДЭН ГИШҮҮН ИХ ХУРЛЫН БУСАД ГИШҮҮДИЙН ХЭЛЭЦЭЖ БАЙЖ ШИЙДЭХ НЬ ЗӨВ ГЭСЭН ДҮГНЭЛТИЙГ ЯАГААД ХААХ БОЛОВ ЭРДЭНЭЧИМЭГ ГИШҮҮН САНАЛ ДҮГНЭЛТЭЭ ИХ ХУРАЛ ДЭЭРЭЭ ЯРИАД ЯВ Л ДАА ҮНЭХЭЭР ИХ ХУРЛЫН 76 ГИШҮҮНИЙ САНАЛ ХУРААЛТААР ДЭМЖИХГҮЙ ГЭВЭЛ ТЭР НЬ ЖИНХЭНЭ АРДЧИЛЛЫН ШАЛГУУР ТҮҮНЭЭС НЭГ ХҮН ӨӨРИЙГӨӨ ЗӨВ ГЭЭД ҮЗЛЭЭ БУСДАД ТУЛГАХ ГЭЭД БАЙВАЛ 90 ХУВЬСГАЛ ХИЙХ ХЭРЭГ ЮУ БАЙВ. БИД АРДЧИЛЛЫГ ЯВЦ ДУНДЭЭ УСТГАЖ БАЙНА. ГОЛ НЬ ХЭЛЭЛЦ ТЭГЭЭД ДҮГНЭЛТЭЭ ГАРГА ТЭР НЬ ШУДАРГА ШҮҮ ДЭЭ
2015-06-02
ЗОЧИН:
Л.ЭРДЭНЭЧИМЭГ ГИШҮҮН ШУДАРГААР БҮГДИЙГ ГАРГАСАН БНА.
2015-06-02
zochin:
ТТ,ОТ зэрэг томоохон төслүүд болон гадаадын хөрөнгө оруулалт зогссоноор дотоодын компаниуд дампуурч,өөдлөхөө байлаа.Нисэхийн компаниуд эхнээсээ хаалгаа барьж ,тэсч үлдсэн Аэромонголия нь цомхотгол нэрээр ажиллагсдаа бөөнөөр нь халах боллоо.Одоо яана даа
2015-06-02