Өвөрмонголчууд гэр бүлийн өдөрлөг хийжээ
2015-06-10


Манай улсад ажиллаж амьдардаг Өвөрмонголчууд өнгөрсөн амралтын өдөр Туул голын хөвөөнд байрлах ”Чингис хааны аяны бууц” амралтанд гэр бүлийн өдөрлөг зохион байгуулжээ. Энэ арга хэмжээг Монгол дахь Өвөрмонголын бизнесийн холбоо зохион байгуулсан аж.

 

 

Тус өдөрлөгт манай улсад ажиллаж амьдардаг БНХАУ-ын Өвөрмонголын өөртөө засах орны иргэншилтэй 50 гаруй иргэн гэр бүлийн хамт оролцсон аж.

 

 

Дашрамд дуулгахад, өнөөдрийн байдлаар манай улсад 123 улсын 29413 иргэн оршин суух зөвшөөрөлтэй байдаг бөгөөд тэдний ихэнх нь БНХАУ-ын иргэд байдаг гэнэ. 

 

 

Мөн манай улсад Өвөрмонголын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж 400 орчим байгаа юм байна.

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин
zochin:
daanch ovormongold bidniig inguulne gej baihgui dee, ovormongold daanch oodgui humuus olontoi shuu.
2015-06-10
эөр:
сайн муу ч садангууд болхоор армонголчууд минь эндийгээ дэмжиж байгаарай даа
2015-06-10