Г.Ариунбаатар урлагийн олимпид оролцож байна
2015-06-29

МУГЖ дуучин Г.Ариунбаатар

 

Дөрвөн жил тутамд нэг удаа болдог П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын хөгжмийн уралдааны гоцлол дуулаачийн төрөлд манай улсаас Б.Батжаргал, Ч.Энхтайван, Ч.Бадрал, н.Оюунчимэг, Г.Ариунбаатар нар оролцсон юм. 

 

Тэгвэл МУГЖ дуучин Г.Ариунбаатар тус тэмцээний сүүлийн шатанд үлдсэн тухай дэлхийн томоохон хэвлэлүүд бичиж байна. Иймд түүнтэй цахимаар холбогдож, дараах тодруулгыг авсан юм. 

 

Тэрбээр "Дэлхийн дуурийн олимп хэмээн нэрлэгддэг Чайковскийн нэрэмжит уралдаанд оролцож байгаадаа баяртай байна. Дэлхийн 39 орны 500 гаруй авьяастан оролцсоноос дөрвөн шатны шалгаруулалтаар шилдэгт одоогийн байдлаар Монгол, Орос, Хятад, Солонгосын дөрвөн эрэгтэй, дөрвөн эмэгтэй дуучин тунаж үлдээд байна. Дөрвөн үе шаттай болж буй тэмцээний ялагч гала тоглолтын үеэр тодорно. Уламжлал ёсоор олон улсын уралдаан  Гала- концертоор өндөрлөдөг. ОХУ-ын Санкт –Петербург хотын цагаар маргааш орой 19.00 цагт гуравдугаар шатны шалгаруулалт эхэлнэ. Өрсөлдөөн маш хүчтэй байна.  Маргааш болох шалгаруулалтад "Трубадур" дуурийн Ди лунагын ари, "Пиковая дама" дуурийн Елецскийн арийг дуулна" гэв.

 

Дашрамд дуулгахад, уг тэмцээнд  дэлхийд нэрээ гаргасан том том дуучид оролцож байгаа юм байна. Тухайлбал, Доминогийн нэрэмжит тэмцээний тэргүүн байрын шагналт Ли Ао оролцож байгаа аж. Дөрвөн жил тутамд нэг удаа болдог энэ тэмцээн дэлхийн хамгийн том уралдаан юм. Уг тэмцээн хөгжмийн урлагийн дөрвөн төрлөөр зохион байгуулагддаг бөгөөд урлагийн олимп гэж нэрлэгддэг.

 

 

Ямартаа ч, эх орныхоо нэрийг дэлхийд гаргаж яваа авъяаслаг дуучиндаа амжилт хүсье.

 

Сонирхуулахад, П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын хөгжмийн уралдааны гала тоглолтоос шилдгийн шилдэг гурван оролцогчийг тодруулах юм.

 

Уралдааны тэргүүн байрт гран-при цом, 100 мянган доллар, нэгдүгээр байрт 30 мянган доллар, хоёрдугаар байрт 25 мянган доллар, гуравдугаар байрт 20 мянган доллароор тус тус шагнах ажээ.

Shuud.mn
Сонин хачин
УНШИГЧ:
АЛЬ ЭРТ БҮГДИЙГ НЬ ГҮЙЦЭД ТҮРҮҮЛЭЭД ЯЛАГЧ БОЛООД БҮХ МӨНГИЙГ НЬ ХАМЧИХСААН.
2015-07-05
Todorhoi:
Gavyat maani ene jil 2ch tomoohon temtseend tasarhai turuulj eh orniihoo neriig tsuuraituulsan shude bi neg ym heleh gsiimaa mongol ulsad maani zaluuhan ardiin jujigchin yagd bj blhgui gj urlagaas tiim bizde sportiinhond bol bga bga
2015-06-30
Sh.Suvdaa:
minii duu chadnaa yalagch bolohiig Uul Hangai chine undulzun huleej baina. Urgamal Tsetseg chine delbeelen huleej baina. Unagan nutgiinhan chine chih tavin huleej baina. Undaalsan us chine burgilan huleej baina. Duu mine yalagch shuu.
2015-06-30
zochin:
amjilt xusie. Yalna gedegt itgeltei bn
2015-06-30
зочин:
амжилт хүсье танд
2015-06-29
ялагч:
ялагч болоосой
2015-06-29