Хоёр аймагт түймэртэй байна
2015-07-21

Өнгөрсөн зургаадугаар сарын 26-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгоны “Итэмийн гол” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 150 км-т/ ойн түймэр гарсан. Түймрийг унтраахаар тус аймгийн Онцгой байдлын газрын 34 албан хаагч, нийслэлийн Онцгой байдлын газрын 24 албан хаагч, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас 20 албан хаагч нийт 78 албан хаагч, дөрвөн техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна. 

 

Харин тус аймгийн Алтанбулаг сумын Цөх багийн “Өлөнт” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 60, сумын төвөөс урд зүгт 40 км-т/ долоодугаар сарын 19-ний өдөр гарсан түймрийг өчигдрийн байдлаар цурамд оруулаад байгаа аж.  

 

Түүнчлэн, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Шинэ булаг багийн “Уушиг” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 80 км-т/ өчигдөр буюу долоодугаар сарын 20-ны өдөр ой  түймэр гарсныг тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, нэг автомашинтайгаар түймрийг унтраахаар ажиллаж байна. 

 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин