Арслан агнасан эмч ял авч болзошгүй
2015-07-30

Зимбабве улсын “Hwange National Park” хүрээлэнгийн Сицил гэх арсланг АНУ-ын жуулчин агнажээ. Арслангийн аминд хүрсэн Америк эрийг Уалтер Палмер гэдэг бөгөөд тэрбээр алдартай шүдний эмч юм. Палмер ан хийхийн тулд анчдад 50 мянган ам.долларыг төлжээ. Тэрбээр ан хийснийхээ дараа Сицилийг амьтны хүрээлэнгийн арслан гэдгийг мэдсэн хэмээн мэдэгджээ.

 

Зимбабвегийн цагдаа нар Сицил арсланг хөнөөсөн хэргээр хоёр хүнийг баривчилж, Палмерыг хууль бусаар ан хийсэн хэмээн буруутгасан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Эмч “Би анчдад мөнгө төлсөн. Би тэднийг ангийн зөвшөөрөлтэй гэж бодсон. Би тэдэнд итгэсэн” гэж хэлжээ.

 

Тус улсын улсын Байгаль хамгаалах хороо “Палмер арсланг винтов буугаар буудсан. Тэрбээр мөн арслангийн арьсыг өвчиж, толгойг нь тасалсан” гэж мэдэгджээ. Энэхүү мэдээллийн дараа олон зуун хүн Нью Йорк хотноо байрлах эмчийн ажлын өрөө, гэрийн гадна жагсч, эмх замбараагүй байдал үүсгэсэн байна.

 

Арслангийн аминд хүрсэн этгээдүүдэд ангийн зөвшөөрөлгүй байж. Тэднийг өчигдөр 17.00 цагт баривчилсан гэнэ. Хууль бусаар ан хийсэн этгээдэд 15 жилийн хорих ял оноодог билээ. Зимбабве улсын Засгийн газар 2010 оны есдүгээр сараас хууль бус ан хийхийг хориглож, хуулиндаа өөрчлөлт оруулжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин