Марадона экс эхнэрээ шүүхэд өгчээ
2015-07-30

Хөлбөмбөгийн амьд домог Диего Марадона экс эхнэр Клаудиа Уиллафанег шүүхэд өгсөн тухай “CNN” агентлаг мэдээллээ. Тэрбээр экс эхнэрээ данснаас нь 9 сая ам.доллар зөвшөөрөлгүй авсан хэмээн буруутгасан байна.

 

Марадона өчигдөр Америкийн “Canal” сувагт ярилцлага өгөх үеэрээ “Нэг хэсэг зүрх сэтгэлийг минь галзууруулах шахдаг байсан гэргий минь надаас хулгай хийлээ. Клаудиа миний данснаас зөвшөөрөлгүй мөнгө авсан. Зөвшөөрөлгүй авах, хулгай хийх хоёр адилхан. Би экс хайраа шүүхэд өгсөн. Шүүх үнэн зөвөөр шийдвэрлэх байх. Харамсалтай нь эхнэр минь шорон руу явах байх. Хулгайч хүнийг шийтгэх хэрэгтэй” гэж хэлжээ.

 

Марадона, Клаудиа нар 1989 онд хуримаа хийж, 2005 гэрлэлтээ цуцлуулсан юм. Тэд хоёр охинтой билээ. Аавынхаа ярианы дараа Далма, Гианнаина нар твиттертээ “Танаас ичиж байна. Муу новш” гэж жиргэжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
enkhee:
shuteen baisan Maradona mini ochuuhen gar baijee
2015-07-31