Сураггүй болсон иргэнийг хайж байна
2015-08-01

Увс аймгийн Улаангом сумын иргэн Д нь /30 настай, эмэгтэй/  аймгийн Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт 6 сартай хүүгээ эмчлүүлж байгаад энэ сарын 29-ний 12:00 цагийн орчим хүүгээ орхиод алга болжээ.

 

Тус аймгийн Цагдаагийн газраас эрэл зохион байгуулж, түүнийг энэ сарын 29-30-ны өдрүүдэд хайсан боловч олоогүй аж.

Сураггүй болсон иргэнийг олоогүй тухай дуудлагыг энэ сарын 31-ний өдөр аймгийн Онцгой байдлын газар ирүүлсэн байна. Одоогоор иргэн Д-г хайх ажиллагаа үргэлжилж буй юм байна.

 

Shuud.mn
Сонин хачин
Kub:
Ontsgoigiin asuudal mun uu
2015-08-02