100 хүүхдэд хичээлийн хэрэгсэл бэлэглэв
2015-08-31

УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, БЗД-ийн засаг дарга Д.Пүрэвдаваа болон бусад албаны хүмүүс  хичээлийн шинэ жилийг тохиолдуулан өнөөдөр Баянзүрх, Налайх дүүргийн I-II ангийн 10 мянган хүүхдийн төлөөлөл болох 100 гаруй хүүхдэд хичээлийн хэрэгсэл, ширээний цаг бэлэглэжээ.

 

2015-2016 оны хичээлийн шинэ жилд Улаанбаатар хотын хэмжээнд 25000 орчим хүүхэд сургуулийн алтан босгоор алхаж 1-р ангид элсэн орж буй. Үүнээс Баянзүрх дүүрэгт таван мянга гаруй, Налайх дүүрэгт нэг мянга орчим хүүхэд 1-р ангид элсэн орж байгаа аж.

 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Ганхуяг "Хүүхэд, багачууд Та бүхэн сайхан Монгол орны ирээдүйн хөгжлийн  түүчээ юм. Тиймээс хүүхдүүд та нарыгаа цагийг хамгийн үр дүнтэй ашиглаж хичээл сургуульдаа өндөр амжилт гаргаж "Зөв Хүүхэд" болон төлөвшин хөгжихийг бэлэгшээж ширээний цаг бэлэглэж байна" гэжээ.

 

П.Наран

Shuud.mn
Сонин хачин