УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, Монгол Улсын шадар сайдад УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатарыг 100 хувийн саналаар дэмжлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Энхболд "Шударга ёс эвсэл маш ойлгомжтой асуудлаар завсарлага авлаа. Ард түмний дунд хүлээлт үүсгэсэн энэ асуудлыг хэлэлцэж шийдвэрлэхгүй завсарлага авч байгаа энэ явдал нь Засгийн газар хэр тогтвортой ажиллаж чадахыг харуулах шиг. Ирэх сонгууль болоход бага хугацаа үлдлээ. Үлдсэн жаахан хугацаанд Засгийн газар тогтвортой ажиллаасай билээ дээ" гэв.
П.Наран
Уншиж байна |