Лоханы экс найз залуутай болзжээ
2015-09-14

Попын гүнж Бритни Спирс шинэхэн дурлалтайгаа учирсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр өөрөөсөө зургаан насаар дүү Харри Мортан гэгчтэй Нью Йорк хотноо байрлах “Iroha” гэх япон зоогийн газраар үйлчлүүлж байхдаа “TMZ” сайтын гэрэл зурагчны дуранд өртсөн байна. Гэрчүүдийн мэдээлснээр “Хос өчигдөр анх удаагаа болзсон” гэв.  Тэд 10 гаруй жил найзууд байсан юм.

 

Сонирхуулахад Мортан өмнө нь жүжигчин Деми Мур болон Лэндсей Лохан нартай болзож байсан юм. Тэрбээр Лохантай гурван жил үерхсэн бөгөөд тэднийг сүй тавьсан хэмээн хэвлэлүүд мэдээлсэн ч хоёр тал батлаагүй билээ. Тэд 2006 оны долоодугаар сард салцгаажээ.

 

Мортан ихэвчлэн олны танил эмэгтэйчүүдтэй холбоо тогтоодог бөгөөд өнгөрсөн онд Бразилийн загвар өмсөгчтэй болздог байсан юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин