Зэвсэгтэй этгээдээс болж тоглолтоо цуцлав
2015-09-22

Алдарт “U2” хамтлаг зэвсэгтэй этгээдээс болж Швед дэх тоглолтоо цуцалж, яаралтай зочид буудал руугаа явсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Шведийн Стокгольм дахь “Ericsson Globe Arena” цэнгэлдэхэд болж байсан тоглолтын үеэр цагдаагийн дүрэмт хувцас өмссөн зэвсэгтэй этгээд энгийн иргэдийг айлган сүрдүүлсэн байна. Тэрбээр цагдаа нарт баригдах үедээ цэнгэлдэхэд тэсрэх бөмбөг суурилуулсан хэмээн мэдэгджээ.

 

Энэхүү мэдээллийн дараа зохион байгуулагчид тоглолтоо цуцалж, үзэгчдийг нүүлгэн шилжүүлсэн байна. “U2” хамтлаг твиттер хуудсаараа дамжуулан фэнүүдээсээ уучлалт хүсч “Тоглолтоо 24 цагаар хойшлуулахаар боллоо” гэж жиргэжээ.

 

Орон нутгийн хэвлэлүүдийн мэдээлснээр “1000 гаруй хүн билетээ буцаасан” гэв.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин