“Улаанбаатар арт фейр- 2015” үзэсгэлэн эхэллээ
2015-09-25

Дэлхийн аялал жуулчлалын өдрийг тохиолдуулан, “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд соёлын аялал жуулчлал, соёлын аж үйлдвэрлэлийг хөгжүүлэх, уран бүтээлчдэд дэмжлэг үзүүлэх, соёлын бүтээгдэхүүнийг эдийн засгийн эргэлтэд оруулах, аялал жуулчлалын улирлын хугацааг уртасгах, олон нийтэд урлагийн боловсрол олгох зорилгоор энэхүү арга хэмжээг энэ сарын 25-наас 09 дүгээр сарын 30-ны өдрүүдэд  зохион байгуулж байна. Урлагийн нийслэл Улаанбаатар уриан дор зохион байгуулагдаж буй энэхүү арга хэмжээний гол зорилго нь олон нийтэд урлагийн боловсрол олгоход чиглэж байгаа юм.


Ерөнхий зохион байгуулагчаар нийслэлийн Аялал жуулчлалын газар, хамтран зохион байгуулагчаар Монголын Урчуудын Эвлэл, “Profile agency” тус тус ажиллаж байгаа бөгөөд ерөнхий ивээн тэтгэгчээр “Мобиком” корпараци оролцож байна.


“Улаанбаатар Арт Фейр-2015” дүрслэх урлагийн үзэсгэлэнд Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй урлагийн галерей, үзэсгэлэнгийн танхимууд, уран баримал уран дархны урлан, чөлөөт уран бүтээлчид оролцож өөрсдийн шилдэг бүтээлүүдээ олон нийтэд танилцуулах юм. Мөн Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад мэргэжлийн ангийн оюутнууд дүрслэх урлагийн тухай цуврал сургалтыг  нийт 35 сургуульд зохион байгуулна. Мөн Олон улсын тэмцээнээс гранпри хүртсэл зургаан уран бүтээлчийн бүтээлүүдийг нийслэлийн томоохон мэдээллийн самбаруудад 25-30 ны өдрүүдэд хэвлэн тавьж олны хүртээл болгох юм.
Монголын Урчуудын эвлэлийн хорооны Арт галерей, Монголын Уран зургийн галерей, Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музей гэсэн гурван газарт мэргэжлийн уран бүтээлчид “Уран зургийн орчин үеийн чиг хандлага” “Дүрслэх урлаг ба кино” зэрэг сонирхолтой сэдвүүдээр лекц тавина гэж Нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой! Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой! 1958.mn
2015-09-25
Зочин:
Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой! Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой! 1958.mn
2015-09-25