Лив Тэйлор хүүтэйгээ селфидэв
2015-10-02

Холливуудын нэрт жүжигчин Лив Тэйлор өнгөрсөн хоёрдугаар сарын 14 буюу хайрын баяраар амаржиж, 3.7 кг хүүтэй болсон билээ. Тэрбээр хүүгээ Сайлор Гарднер хэмээн нэрлэсэн юм.

 

Жүжигчин бүсгүй төрснөөсөө хойш хүүгийнхээ зургийг өөрийн инстаграм, твиттертээ нийтэлсэн ч царайг нь өнөөдрийг хүртэл нууцалсан билээ. Тэгвэл Тэйлор өчигдөр хүүтэйгээ селфи хийсэн зургаа инстаграмдаа байршуулаад “Бид сайн. Хөөрхөн байгаа биз. Миний хүү. Хүүгээ танилцуулж буйдаа туйлаас баярт байна” гэж бичжээ.

 

Бяцхан хүүгийн аав Дэвид Гарднер мөн инстаграмдаа хүүтэйгээ авахуулсан зургаа байршуулсан байна. Дэвид, Тэйлор нар албан ёсоор гэрлээгүй ч Сайлор аавынхаа Гарднер овгоор овоглох болжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин