Алслагдсан аймгуудын нислэгийн зардлыг төсвөөс гаргана
2015-11-24

Улаанбаатар хотоос алслагдсан аймгуудын нэг Говь-Алтай чиглэлд онгоцны нислэг зогсоод буй. Өнгөрсөн зунаас эхэлсэн энэ зогсолт санхүүгийн алдагдалтай холбоотой аж. 

 

Улаанбаатар-Говь-Алтай чиглэлийн нислэг 2013 онд 69 хувь, 2014 онд 65 хувийн суудал дүүргэлттэй байсан бол энэ онд 26 хувь болтлоо буурчээ. Үүнтэй холбогдуулан тус чиглэлд нислэг үйлдэх хүсэлтээ нэг ч авиакомпани гаргаагүй байна. 

 

Тус чиглэлд нислэг үйлдэж байсан Аэромонголиа, Хүннү Эйр компаниудад ашиглаж буй Фоккер-50 онгоцоор 35-40 хувийн суудал дүүргэлттэй нислэг үйлдэхэд 7.7-8.3 сая төгрөгийн алдагдал хүлээх тооцоог ИНЕГ-аас хийжээ. Тэгэхээр ирэх оны дөрөвдүгээр сард хүртэл Говь-Алтай аймаг руу долоо хоногт хоёр удаа нислэг үйлдэхэд 300-450 сая төгрөгийн алдагдал хүлээх аж. 

 

Тиймээс Зам тээврийн яамнаас алслагдсан аймгууд руу нислэг үйлдэхэд улсын төсвөөс татаас олгохоор судалж байна.

Shuud.mn
Сонин хачин