Цасан шуургатай
2015-11-24

Энэ сарын 26 буюу ирэх пүрэв гаригт баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр, 28-нд төв, зүүн зүгийн нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 28-нд зарим газраар, 29-нд Алтайн уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

 

Хүйтний эрч суларч Дархадын хотгороор шөнөдөө 31-36 градус, өдөртөө 19-24 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир болон  Идэр, Тэс, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын саваар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 11-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна. 

Shuud.mn
Сонин хачин