Н.Мөнхбат: Хэл амнаас болж шинээр бонд босгох ажил гацчихсан
2015-12-14

Хөгжлийн банкны захирал Н.Мөнхбаттай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

 

 

-АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтад зориулж зочид буудлуудыг барьж байгаа. 70 гаруй тэрбум төгрөг шаардлага хангасан зургаан зочид буудалд олгохоор болсон гэсэн. Хэзээ олгох вэ?

 

-АСЕМ-ын уулзалттай холбоотойгоор хотын төвийн зочид буудлуудад хөрөнгө оруулалт хийх хөтөлбөрийг Засгийн газраас баталсан. Нийтдээ 150 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө орно. Энэ хөтөлбөрийн хүрээнд одоогийн байдлаар арилжааны банкуудаар дамжуулж хэрэгжүүлэх шийдвэр гараад 7-8 зочид буудлын төслийг баталсан. Хөгжлийн банкны зүгээс эх үүсвэр бүрдүүлэх тал дээр ажиллаж байгаа. Одоогийн байдлаар санхүүжилт бүрэн шийдэгдээгүй.

 

-Зочид буудлуудыг ямар шалгуураар сонгож байгаа вэ?

 

-АСЕМ-ыг зохион байгуулах ажлын хэсгээс хотын төвд тодорхой радиуст багтсан шаардлага хангасан зочид буудлыг тодорхойлсон. Эдгээр нь өөрсдөө арилжааны банкин дээр очоод арилжааны шалгуурыг хангавал эрсдлийг нь арилжааны банкууд даах байдлаар санхүүжилт авна.

 

-Тэгвэл олгох шийдвэр гарсан ч хэзээнээс, яаж олгогдох нь тодорхойгүй байгаа байх нь ээ?

 

-Одоогийн байдлаар эх үүсвэрийн асуудал бүрэн шийдэгдээгүй байна.

 

-Хөгжлийн банкнаас зочид буудлуудад 150 тэрбум төгрөг гаргах боломж байгаа юу?

 

-Эх үүсвэр бүрдээд санхүүжилт олгогдох хүртэл олон төвшний хяналт шалгалт явагддаг. Тэр нь шийдэгдээд хийгдэх боломжтой. Одоогийн байдлаар Хөгжлийн банк 900 орчим тэрбум төгрөгийн хөрөнгөтэй байна. 150 тэрбумтай тэнцэх хэмжээний хөрөнгө оруулалт хийх боломжтой. АСЕМ-ыг зохион байгуулах нь чухал ач холбогдолтой төсөл учраас мэдээж санхүүжилт нь хийгдэнэ. Гэхдээ зохих шаардлага хангаж байж үе шаттайгаар явна.

 

-Хөгжлийн банкыг АТГ-аас шалгаж байгаа. УИХ, Засгийн газрын төвшинд зөрчилтэй гэсэн асуудал яригдаж эхэлсэн?

 

-Манайхыг сүүлийн гурван жилийн турш АТГ-аас шалгаж байгаа. АТГ-аас гадна Үндэсний аудитын газраас байнга хяналт тавьдаг. Бид олон улсын санхүүгийн аудитыг жилд хоёр удаа оруулдаг. Манай байгууллага Монгол Улсад хамгийн их хянагддаг. Зөвхөн дотооддоо ч биш олон улсын төвшинд хамгийн их хяналт шалгалттай. Хяналт шалгалтыг ямар нэгэн зөрчилгүй давж ирсэн мэргэжлийн төвшинд ажиллаж байгаа байгууллага. Тэгэхээс ч аргагүй. Манай байгууллагатай холбоотой хардалт сэрдэлт ихээр явагддаг болохоор ажлаа чамбай мэргэжлийн төвшинд хийж яваа.

 

-Таныг тойрсон хэл ам багагүй бий. Сарын цалин чинь асар өндөр, Хөгжлийн банкны бүтэц данхайсан зэргээр. Та үүнд ямар хариулт өгөх вэ?

 

-Миний хувьд ажлаа хийж байгаа хүн шүү дээ. Гүтгэсэн нэгнийг шүүхэд өгч эхэлсэн. Эхнээс нь зарим хэвлэл мэдээллийн байгууллага гүтгэснээ хүлээж уучлалт гуйгаад явж байгаа. Миний цалин тогтоодог нь Төлөөлөн удирдах зөвлөл. Цалингийн асуудал тэр байгууллага болон миний хоорондын асуудал. Хүн болгоны цалинг орон даяар зарлаад байх нь манай улсад уг нь хориотой байдаг. Хуулиараа хүний нууцад хамаардаг.

 

-АТГ-аас гурван жил танайхыг шалгасан гэлээ. Ийм урт хугацаанд аль нэг нь тодорхой хариулт гарсан уу?

 

-Хөгжлийн банкны талаар шинээр юм аваачиж өгөөд байгаа юм. Ялангуяа МАН-ын УИХ дахь бүлгийн ажлын албаны нөхдүүд бол байнга манай шилэн дансан дээр гарсан гүйлгээнүүдийг АТГ-т аваачиж өгдөг. Тэд нэг талаар төрийн байгууллагыг хий ажлаар дараад байна. Нэг нь шалгуулдаг, нөгөөх нь шалгадаг тогтолцоо руу орчихлоо. Угаасаа шилэн дансан дээр гарсан гүйлгээ зөрчилгүй нь ойлгомжтой.

 

-Энэ онд Хөгжлийн банкнаас олон төсөл хөтөлбөр санхүүжүүлсэн. Ирэх онд энэ ажлууд хэрхэн үргэлжлэх бол?

 

-2015 онд маш олон зам шинээр ашиглалтад орсон. Ялангуяа Хөвсгөл аймгийг холбосон зам эдийн засгийн хувьд ямар үр өгөөжтэйг тод харуулсан. Одоо ашиглалтад орж байгаа Халзанбүргэдэй-Солонготын даваа чиглэлийн зам бол хамгийн гол нь Тэрхийн цагаан нуур, Хоргын тогоог шууд Улаанбаатар хотоос 5-6 цаг давхиад амарч болох аялал жуулчлалын том бүсийг нээж өгч байгаа юм. Тэр утгаараа дараа жил ийм юм болно гэдгийг Ерөнхий сайдаас эхлээд бэлтгэлтэй байхыг анхааруулж эхэлж байна. Түүнээс гадна дараа жилийн гол ажил гадаад худалдааны санхүүжилт рүү түлхүү орж байгаа. ОХУ-аас манай улс өндөр өртөгтэй нефтийн бүтээгдэхүүн импортлодог. Энэ импортыг илүү хямд өртгөөр санхүүжүүлэх, ОХУ-ын талаас өөрөөр нь санхүүжүүлэх механизмын гэрээ хэлцэл эцэслэгдээд нэгдүгээр сард дуусчих байх. Хэрэв тэгвэл дотоодын нефтийн хангалт, үнэ нь тогтворжино. Санхүүжүүилт нь дунд, урт хугацаанд ойлгомжтой тогтвортой болчихоор манай нефть импортлогч компаниудын хувьд асуудлаа төлөвлөж болохоор тогтвортой болно. Энэ нь урт хугацаанд дотоод эдийн засгийн чухал нөлөөтэй болох ажил. Эдгээр ажлууд дээр фокус өгч ажиллаж байна. Харамсалтай нь одоогийн байдлаар дотооддоо нэлээд хэл ам гараад байгаа болохоор шинээр бонд босгох ажил гацчихсан. Энэ гацаа арилвал шинээр бонд гаргаж шинэ эх үүсвэр авчирч замаа нэмж тавина. Орон сууцжилтаа нэмнэ. Нийслэл хотын иргэдийн талаас илүү хувь нь гэр хороололд амьдарч байгаа. Гэр хорооллын дахин төлөвлөлтийг санхүүжүүлнэ. Харамсалта нь дараа жил ингэж чадах уу үгүй юу гэдгийг хэлж мэдэхгүй. Сонгуультай холбоотой хэл амнаас болж олон улсын зах зээл дэх ажлууд эхнээсээ гацаж байна. Энэ бол харамсалтай.

 

-Хөгжлийн банк бол төрийн банк. Үүргээ биелүүлж чадаж байна уу?

 

-Хөгжлийн банк гадаад эх үүсвэрийг арилжааны зах зээл дээрээс аль болох хөнгөлөлттэй нөхцлөөр босгоод Монголдоо эдийн засгийн үр ашигтай бүтээн байгуулалтын төслүүд рүү чиглүүлэх зориулалттай байгууллага. Тэр үүргээ сайн гүйцэтгэж байгаа.

 

Бид нарын ажиллаж байгаа эх үүсвэр бол олон талт эсвэл улс хоорондын зээлийн тусламжийн шинж чанартай эх үүсвэр биш. Энэ бол олон улсын зах зээл дээр бид ийм төсөл, ийм зорилгоор санхүүжүүлэх гэж байгаа юм гэж хөрөнгө оруулагчдадаа дэлгэрэнгүй танилцуулсны үндсэн дээр тэднийг татдаг. Ийм төслөөр Монголдоо бүтээн байгуулалтыг санхүүжүүлж байна. Хамгийн гол нь төрийн өмчит байгууллага гэдэг утгаараа Хөгжлийн банк илүү нийтийн өмчид чиглэсэн бүтээн байгуулалтыг санхүүжүүлдэг. Манайх арилжааны банк байсан бол арилжааны зарчмаар ажиллана. Харин манайх төрийн өмчит байгууллага. Байгуулсан шалтгаан улсаа хөгжүүлнэ гэдэг нь Засгийн газраас хийж болох хөрөнгө оруулалтуудыг санхүүжүүлдэг. Тухайлбал, “Гудамж” төсөл, ТОСК-ийг санхүүжүүлээд нэг аймгийн төв хот болчиход тухайн аймгийн олон мянган иргэнд хүртээлтэй хөрөнгө оруулалт. Зөвхөн нэг компанийг санхүүжүүлэх биш бүхэл бүтэн аймгийг нийтдээ, дундаа байнга ашиглаж, байнга баялаг үйлдвэрлэж болох төслүүдийг санхүүжүүлж байгаа юм.

 

Б.ЗАЯА

 Эх сурвалж: www.polit.mn

Shuud.mn
Сонин хачин
зочин:
АСЕМ нэрээр хэдэн хүн л АРД ТҮМНИЙ МӨНГИЙГ хусах гээд байна ууу. ГАДНЫХАН ВАГОН ВАГОН мөнгө авч ирж өгчих гээд байна уу ?????? ЗАРДЛЫН хэн хариуцдаг юм бол.
2015-12-14
Зочин:
MAN neeree bolimoor yumoo. Oorsdoo ajil hiihgui, busdiig ajil hiilgehgui. Hii hooson hardalt serdelt…. Setgets medreliin uvchtei heden yumnuud bdag yumuu haashaa yum. Yumand bas hemjee hyazgaar gj bmaar yum.
2015-12-14
Gerelkhuu:
Ene MAH baliar uls turuus bolood Mongol Ulsiin ner hund olon ulsad unaad bna . 2016 ON IRGED MAH uls turuus zailuulah tsag bolson. Hugjliin bank sain ajillaj baigaa gert barigdaj nudend vzegddeg , zam, tsahilgaan stants geh met ..,
2015-12-14
Зочин:
shineer bond bosgovol import nemegdene
2015-12-14