Өнөөдрийн өрнийн зурхай
2015-12-26

Эрхэм уншигч танд амралтын өдрийн мэнд хүргэе. Өнөөдөр танд ямар өдөр байхыг өрнийн зурхайгаар шинжээрэй.

 

Хонь (3/21-4/19)

Сөрөг хандлагуудыг авчрах, хангалттай ачаалалтай өнгөрүүлэх өдөр. Үүссэн асуудлууд нь хүсэл сонирхол, үүрэг амлалтын хооронд буулт хийхэд хүргэнэ. Хүүхдүүдтэй өндөр дуугаар харьцахаас зайлсхий. Тэдэнд элэгсэг дотно, сайхан харьцаа хэрэгтэйг санаарай.


 

Үхэр (4/20-5/20)

Одод хувийн амьдралд гэнэтийн асуудал үүсч болохыг анхааруулж байна. Хардалтаас үүдэн хамтрагчтайгаа маргалдаж, үл ойшоох байдал үүсч болно. Муу санах явдлыг багасгах, өөрийн дутагдалдаа шүүмжлэлтэй хандах, өөрийн сайн зүйлийг тодруулахыг хичээх хэрэгтэй. Хамтрагчдаа өндөр шаардлага тавих, түүний эрх чөлөөг хязгаарлах хэрэггүй. Энэ нь ирээдүйд асуудал үүсгэнэ.


 

Хамтатгах (5/21-6/21)

Шинэ танилтай болох, хэн нэгэнтэй харьцах, аялах, зугаалах, зочин хүлээж авахад таатай өдөр. Гэнэтийн мэдээнээс болоод амралтынхаа төлөвлөгөөг ахин харахад хүрнэ. Дараагийн долоо хоногийн асуудлыг эргэж нэг хар. Урд нь давтагдаж байсан зүүд тань биелэх болно. Зүүдэнд зодоон, хэрүүл маргаан гарвал таатай үйл явдал тохионо.


 

 Мэлхий  (6/22-7/22)   

Амралтын өдрийг зөвхөн амрахад зориул. Үр хүүхдүүдтэйгээ усан санд очих, агаарт гарах, аялахыг зөвлөж байна. Хэрэв та сэтгэл зовоосон асуудлуудаа мартаж чадвал ихээхэн эрч хүч хуримтлуулна. Энэ өдөр романтик адал явдал тохиолдох болно. Харин сэтгэл зүрхэндээ бүрэн захирагдан өөрийн үүрэг хариуцлагаа умартаж болохгүй. Азгүй байдлаас тойрч гарах гол гарц нь туйлын анхаарал, болгоомжтой байх явдал.


 

Арслан (7/23-8/22)   

Сарын сүүлээр зөрчилдөөн хямралт байдал үүсэж магадгүй. Та болон таны дотнын хүний хооронд ор үндэсгүй хардалтын улмаас хар муу гүйнэ. Өөртөө шүүмжлэлтэй хандаж яаран дүгнэлт хийхээс татгалз. Нөхцөл байдлыг эрүүл ухаанаар үнэлж шаардлагатай дүгнэлтийг хий. Уран бүтээлчид энэ өдөр авьяас билгээ харуулан хөдөлмөрлөж өнгөрөөх хэрэгтэй. Тэдний авьяас билэг зүй ёсоор үнэлэгдэх болно.


 

Охин (8/23-9/22)    

Амьдралын эрч хүч хамгийн доод түвшинд байна. Энэ нь гэр бүлийн дотоод зөрчил үүсэх, найз нөхөдтэйгээ тангараг тасрах шалтгаан болж мэднэ. Түүнчлэн ажлын түншүүдтэй асуудал үүсч магадгүй. Хэтэрхий өөнтөгч, сэжигч зан эсвэл эсрэгээр гэнэн, итгэмтгий байдлаас тань болж, амрагийн харилцаанд үл ойлголцол үүсч болзошгүй.


 

Жинлүүр (9/23-10/22)   

Амралтын өдөр. Энергээ авах эх үүсвэр ол. Гэр бүлийн асуудлыг бүү март. Засвар хийх, байраа засах гэх мэт. Буруу хүнд уруу татагдах, архи дарснаасхол бай. Боломжтой бол сүмд оч. Ихэнх цагаа цэвэр агаарт өнгөрөө. Хулгай дээрэм, гал түймэр, азгүйдэл тосож байна. Хүүхдүүддээ онцгой анхаарал тавь. Зүүд мэргэн байна.


 

Хилэнц (10/23-11/21)   

Гэр бүлийн харилцаанд шуналаа барих хэрэгтэй. Эс тэгвээс нөхцөл байдал нь хяналтаас гарна. Томоохон хэмжээний хэрүүл гарч болох бөгөөд энэ нь ямарч сайн зүйлд хүргэхгүйг бүү март. Аюултай үед архи муу туслагч байдгийг анхаар. Эцэг эх ба хүүхдүүдийн хоорондын харилцаанд гарах сорилтууд таныг хүлээж байна. Хэрэв та үүнийг даван туулж чадвал энэ нь таны амжилтанд нөлөөлөхөөс гадна гэр бүлд энх тайван ба бүрэн харилцан ойлголцол тогтоно.


 

Нум (11/22-12/21)   

Шүүмжлэлттэй өдөр. Хэрвээ та, энэ долоо хоногийн туршид үүсэх амин хувийн чанартай асуудлуудаа шийдвэрлэж чадахгүй бол том хэмжээний хэрүүл маргааныг дэгдээх магадлал өндөр байна. Нэг хэсэг хугацаанд юуг ч өөрчлөх хүч чадал, хүсэл сонирхол байхгүй байх нь. Энэхүү өнгө аясыг улам гүнгийрүүлэх гэсний хэрэггүй. Зөвхөн хайр сэтгэл болон гэр бүлийнхээ төлөө амиа өгөхөд бэлэн байгаа байдал нь гэр бүл дэх таны байр суурийг илтгэх болно.


 

Матар (12/22-1/19)   

Магадгүй, таныг холын аялалд мордоход хүргэх чухал мэдээг хүлээн авч мэднэ. Аз туршсан, эрсдэлтэй үйл ажиллагааг явуулах нь зохимжгүй. Таны амжилт нь итгэж зорьж байгаа хүсэлдээ хүрэх гэсэн тэвчээрээс бүрэн хамаарахыг анхаараарай. Хайртай дотны хүндээ болгоомжтой харьцахыг хичээгээрэй, учир нь дэндүү их сэтгэл хөдлөл нь нөхцөл байдлыг хурцатгаж, урам хугарлыг авчирах аюултай байна.


 

Хумх (1/20-2/18)   

Эмэгтэйчүүдийн хувьд хайрын уулзалт хүлээж байна. Харин эрчүүд энэ өдрийг ажил ба асуудлаа шийдэхэд зориулах хэрэгтэй гэж одод зөвлөж байна. Үдээс хойш хамт олонтойгоо харьцах группээр хичээллэх, хамтын ажил эсвэл санаа нэгтнүүдийн дунд амрахад сайн. Харагдах шалтгаангүй ч гэсэн дотнын хүнтэйгээ хөнгөнөөр муудалцаж магадгүй. Тэвчээртэй ба бодлоготой байх хэрэгтэй. Энэ нь хэрүүл үүсэхээс зайлсхийж чадна. Аялалаар явах, явганаар зугаалах биеийн дасгал хийхэд сайхан өдөр.


 

Загас (2/19-3/20)

Нүглээ наманчлах өдөр. Та сүм хийдээр явж өргөл барьц өгөөрэй. Энэ өдөр хурим хийх, ажил хэрэгч холбоо тогтооход тааламжтай. Энэ ордны эмэгтэйчүүдийн зөн билэг хүчтэй байна. Үүнийхээ ачаар нөхцөл байдлыг зөв дүгнэж чухал шийдвэр гаргаж чадна. Эерэг өөрчлөлт хийхэд тань эмх замбараагүй хөл үймээн, эсвэл хуримтлагдсан өр ширний асуудал саад болохыг аихааруулж байна.

 

Shuud.mn
Сонин хачин
Утас 80804877:
Ажлын байран дээр болон хаягаар компьютерийн техник хангамж болон программ хангамжийн бүх төрлийн гэмтэлийг оношлож чанартай засварлана, форматлана. Мэргэжлийн болон бусад бүх төрлийн программ, тоглоом гэх мэт бүх төрлийн зүйлс суулгана. Оригнал вирусны програмуудаас компьютерийн үзүүлэлтэнд нь тохируулан суулгана, вирус арилгана. Дотоод сүлжээ тавина. Принтер таниулна, Wifi-Switch тохируулна. Устсан файл сэргээнэ.- Гэрээр компьютерийн анхан, дунд, гүнзгий шатны хичээл заах болон гар утас,компьютер засварын сургалт явуулна.- Бүх төрлийн программын анхан, дунд, гүнзгий шатны видео хичээл зарна.- CD,DVD бичлэг,олшруулах Кино, клип,дуу, тоглоом гэх мэт...- Бие даалт, төсөл зэргийг шивнэ. Номны эх бэлдэнэ.- Гар утасны код тайлах, програм уншуулна.- Гар утсанд бүх төрлийн тоглоом, дуу, клип,application зэргийг суулгана.Албан байгууллага, айл өрх, интернэт кафетай хамтран ажиллана. Mанай засвар үйлчилгээний давуу тал нь оригнал программаар үйлчилэхээс гадна Компьютерт шаардагдах бүхий л зүй
2015-12-26