Ядуурлын “меню”
2016-01-15

Төсөвт дарамттай, төлөвлөгдөж тооцоолоогүй, эх үүсвэргүй нөхцөлд ордны дотор аман хэмжээнд гэнэт гарсан шийдвэрийг төрийн 3 өндөрлөг ярилцаад гаргасан. Урагшаа явж байсан машинаа зогсоолгүй ухрах араанд хийж байгаатай адил асар муйхар шийдвэрүүдийн нэг. Үүнийг нь яаж хэрэгжүүлэх, мөнгийг нь хэрхэн босгох талаар гишүүд дөнгөж хэлэлцэж байхад доод талд нь хүүхдүүдийг дахин бүртгэх журам гарчихсан мөнгөө авах гэсэн эцэг эхчүүд учраа олохгүй уймраад эхэлчихэж. Хороо хэсэг, халамжийн төв дээр урт дараалал бий болжээ. 20 мянга ч гэсэн аваад амьжиргаандаа нэмэрлэхээр бачимдаж байгаа олон иргэдээ хараад халамж өгөөд л байвал сонгогдоно гэсэн улстөрчдийн итгэл зузаарч байгаа нь лавтай. Тэрбумыг хаяад нэг тойрог авахаар суугаа  горилогчид цөөнгүй байгаа гэсэн. 20 мянгын төлөөх нийгмийн энэ чичиргээ тэдэнд тун таатай зураглал болж харагдаж байгаа.

 

Хүүхдийн 20 мянгын хөрөнгийн эх үүсвэрийг хэрхэн бүрдүүлэх талаар хэлэлцэж байгаа чуулганы тэмдэглэлийг харахад зарим гишүүн бүр цайрчээ. Сүүлийн хагас жилийн санхүүжилтээс урагш нь шахаад хүүхдийн мөнгийг аргалья гэсэн санаачилга хүртэл гаргасан байсан. Сонгуулийн дараа юу болсон ч хамаа алга гэсэн сэтгэлгээ улстөрчдийн тархийг бүрэн манантуулсаны тод жишээ энэ. Ирэх сонгуулиар барьцаалсан халамжийн бас нэг урхи байгаа. Намрын чуулганаар Хамтын тэтгэврийн хуулийг баталчихаад дараа онд хэрэгжүүлэхээр заасан. Тайлбар нь энэ оны төсөвт эх үүсвэр санхүүжилт нь тусаагүй тул дараа оноос хэрэгжүүлэх боллоо гэсэн. Энэ нь бас л нэг сонгуулийн уяа. Хууль баталсан ч үүнийг нь дараагийн парламент нь өөрчилчихвөл ахмадууд хулхидууллаа гэхэд хэцүү. Энэ парламентын буруу биш. Тэгэхээр энэ хэдийг нь дэмжиж байгаад ирэх сонгуульд гаргахын төлөө юм бодох болж байна. Ядаж энэ хуулиа хэрэгжүүлэх болов уу гэсэн найдлагын үзүүрт саналаа өгөх болж байна.

 

Хүүхдийн мөнгөн дээр ахмадын хамтын тэтгэвэр шиг новширч арай чадсангүй. Төсөвт танагдаж суусан мөнгийг хүчээр олгохоор зүтгүүлж эхэллээ. Ард нь 5 хувьд шилжиж байгаа Ипотекийн зээлийн хөрөнгө мөнгөний эх үүсвэрийн асуудал босч ирчихээд байна. Тэтгэврийн сангийн хөрөнгийг энэ зээлтэй холбох мэргэн санааг нэг нь олж гаргаж дээ. Хөгжлийн чиг хандлагаа барьсан бодлогоор бус нэг түшээгийн тархинд нь гэнэт харвасан мэргэн санаа, эртний тооны бэлэгдэл зэргээр төрийн том шийдлүүд гардаг. Түүнийг нь дагаж эдийн засаг нь иргэдийнхээ амьжиргаатай савлаж байдаг энэ дүрэг зургаар хаа хүрч хөгжих билээ.

 

Хөгжил буюу хүний амьдрах орчны стандарт хангасан цэвэр агаартай, эрүүл эдийн засагтай, аюулгүй байдал эрх зүйн шударга тогтолцоо хангагдсан улс орон болохын тулд бид энэ хандлагаа л өөрчлөх ёстой.

 

Хүүхдийн мөнгөний эсрэг кноп дарлаа гэж С.Ганбаатар, Г Уянга хоёрыг нэр онцлон жаал доош нь хийв. Үүнийг хамгийн боловсролтой тусдаа вакуум хэсэгт өөрсдийгөө авч үздэг твиттерийнхэн гардаж өөр хоорондоо рэтвүүт хийв. Энэ мэт энгийн зүйл дээр л өнөөх эх оронч, цэцэрхэгч улстөрчдийн ялгаа тод харагдаж, ирээдүйгээ бодож кноп дарсан улстөрчдөд урам өгсөн массын дэмжлэг бэлэн баймаар. 

 

Эсрэгээрээ байна. Юм өгнө тараана гэвэл улсын сан хоосруулах байсан ч тэр талд нь бушуухан кноптоод магтуулахаа л бодохоос аргагүй болж байгаа өөрийн бодолтой цөөн хэдэн гишүүнийг бас өрөвдчихлөө. Ийм хандлагаар нүүрс, бидон нэгж мөнгө тараадаг нь ичихээ байж, эрх баригчид нь төсвөө хүндрүүлсэн цөөнх баяуудыг дэмжсэн хулхи улс төр хийгээд бүр сурчихлаа. Энэ бол иргэддээ ирэх жилийнх нь “ядуурлын меню”-г захиалж байгаа хэрэг. Энэ “меню”-д бидний өдрөө аргацаах сэтгэлгээ хандлага үндсэн зууш нь болж байна. 

 

Өнгөрсөн 4 жилд иргэдийн амьдралд хямрал уналт бодитой ирсэн ч сонгогчдын ухаарал, цаашлаад сонгогчдын боловсролд нааштай ахиц гараагүй бололтой. Сонгогчдын боловсролын тэргүүн хатагтай нь сайд болж сонгууль явуулах “халамжийн тактик” хэвээр үлдлээ. Мэдээж эцсийн сонголтын үр дүн яаж гарахыг тооцоолох эрт байна.

 

Бидэнд одоо нэг их том яриа, агуу эх орончид, хэтийдсэн амлалт хэрэггүй. Монголчуудын минь өнөөдрийнхөө уушгийг илүүд үзэж амьдраад байгаа энэ ядуу орчин, халамжийг шүтсэн хандлага сэтгэхүйг өөрчлөх цаг хугацаа төрд хангалттай байсан. Одоо уриалах бус улсаа сүйрүүлсэн алхмуудыг хяналтгүй явуулж байгаа улс төрийн намуудын үйл ажиллагааг хазаарлах, намуудыг эдийн засаг бизнесээс “тусгаарлах”  хуулийг батлуулж авахын төлөө улстөрчдөд бүхий л боломжоор нөлөөлөх цаг ирсэн.

 

Пүрэвжавын Баярхүү /тоймч/ 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
6 жилийн өмнө анхны 8-ийн зээлэнд хамрагдан банкнаас 40 саяын зээл авсан бөгөөд өнөөдөрийг хүртэл сар бүрийн графикын дагуу төлсөн мөнгөний хэмжээ 25 сая хүрлээ. Харин миний одоо төлөх үлдэгдэл хэмжээ 35 сая гэж гараад байх юм.Бас дээр нь том хүү 21 нас хүрч тусдаа гарахад байр авч өгөх шаардлага үүсэж дахин 8 авах гэтэл бидний цалингийн орлого босго хангаж байгаа боловч анхны 4000 айлын 8 Монгол банкнаас гаргасан шийдвэрээс болоод банк зээл олгохгүй, санхүүжилт нь өөр байсан гээд биднийг хохироогоод байх юм. Гэтэл сүүлд гарсан 8-ийн санхүүжилт өөр учир болзол хангаж байвал 2 дахь удаагаа 8 авч болно гээд хүмүүс хамрагдаад байгаа. Монгол банк энэ заалтаа эргэн харж өгөөч. Төрийн түшээд энэ заалтыг судлаад хариу өгөөч...
2016-01-16
лхагва:
Алгаа тосоод сурсан арчаагүй сэтгэлгээг авч идэхийн дон шүгэлсэн араншин хаашинч хөдөлгөхгүй барьсаар амьдарлын минь ахархан хугацааг авч одсоор байгааг ухаарахгүй явсаар байна даа малчин ардууд
2016-01-16
Зочин:
20myngiig ogson ch yalaa bsan ch yalaa tertee tergui songuuliin daraa mongold jinhen hymral ehlene ed songuuld garahiin tuld ard tumniig 20 myngaar huurch bgaa gedeg n todorhoi edniig hil nebtrehiig horigloj ene ih oriig n oorsdoor n toluulj eh ornoo abrah hodolgoon ornuulj bugdiin shuuhed ogoh heregtei
2016-01-16
irgen:
mongolchuud amaaraa ulsaa hugjuuliye gej yarihaas amidral deer karmaagaa duurgehees ulsaa hugjiiliye gesen bodoltoi neg ch uls turch baihgui ahiad 25 jildee garch irehgui ene bol bidnii uursdii zan
2016-01-16
Зочин:
XYYXDIIN MONGIIIG OGHOOO BOLIOOOOOOOOOOOOOOOO
2016-01-16
Монгол:
Баярхуу хожимдож ойлгосон бололтой. Ийм зуйл ардчилал гэдгийг Суулийн хэдэн жил бур цагаандаа гарсан шдээ хее. чи ч нохойтож ийм юм бичиж байгаа байхаа даа
2016-01-16
Хэтэрхий жижигхэн сэтгэж, тулгаа тойрон хэмлэлдэж:
Ингэж солиорцгоож байж ард түмний тэвчээрийг алдуулав даа өөр юу хэлэхэв. Металд хүртэл тэсвэр тэвчээрийн дээд хязгаар байдаг юм түүнийг давбал тэр хугарна. Юманд учир бийсэн дээ ард түмэн хоосон амлалт, шилний цаадх чихэр энэ тэрд арай ч хууртаж санал өгөхгүй байх л гэж найдах юм даа.
2016-01-16
Зочин:
САЙХАН ЮМ ХИЧНЭЭН ЯРИАД НААДАХ УГИЙГ ЧИНЬ АВАХ БУУ ХЭЛ СОНСДОГ УЛС ТЕРЧ НЭГ Ч БАЙХГУЙ!!!! АРД ТУМЭН ЗУГЭЭР Л ХООСОН БУХИМДАХААС ЕЕР ЯМАР Ч АРГАГУЙ БОЛСОН БАЙНА. ЯДАЖ БАЙХАД ТЭР ГАРГАСАН СОНГУУЛЫН ХУУЛИЙГ НЬ ХАР, ОДОО ЦАЦАЖ ЭХЛЭХ ГЭЖ БУЙ АСАР ИХ МЕНГЕНИЙ ХОШГОРУУЛАЛТЫГ НЬ ТООЦ!!! ТЭГЭЭД ЮУ УЛДЭВ? ДАХИАД ОЛОН ЖИЛ БАС Л ХООСОН ОРИЛОЛДОХ Л УЛДЛЭЭ
2016-01-15
Зочин:
Хорьхон мянган төгрөгний төлөө, ...., эдийн засаг мөлхөж, навс унажээ. Иргэдийн нэг муу зан байгаа, сонгуул болохоор төрөөр тоглосон луйварчидаа мартаж чихэр боовонд хууртдаг. Ирэх сонгуулд эх орноор минь сүүлийн 25 жил тоглосон МАН, АН ын эсрэг саналаа өгч шинэ амьдралын төлөө алхам хийх хэрэгтэй шүү. Нам тойрсон луйварчидаас залхлаа
2016-01-15
Зочин:
Төр засаг гэж хүн рүүгээ чиглэсэн биш халаас руу нь чиглэсэн бодлого явуулаад байхаар яаж ч өөдөө гарах вэ дээ. Ингэж ингэж тэвчээр нь алдагдах вий дээ л гэж айх юм.
2016-01-15