Согтуу явган зорчигч осолджээ
2016-01-18

Согтуу явган зорчигч зам тээврийн осолд өртжээ. Нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг Их тойруу Сансарын тунелийн хойд замд N.Pulsar маркийн авто машины жолооч У нь явган зорчигч 50 настай эрэгтэй Б-г мөргөж гэмтээсэн осол гарсан байна.

 

Явган зорчигч Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцож, ослын хохирогч болжээ.

Уг хэргийг цагдаагийн байгууллагад шалгаж эхэлсэн байна.

 

Б.Хүлэг

 

Shuud.mn
Сонин хачин