Автомашины дугаарыг тэгш, сондгойгоор хязгаарлана
2016-01-18

Сар шинийн баяр болох гэж байгаатай холбогдуулан нийслэлийн замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор баярын өмнөх амралтын өдрүүдэд улсын дугаарын тэгш, сондгойгоор хязгаарлаж хөдөлгөөнд оролцуулахаар болжээ. Энэ талаар хотын ерөнхий менежер Б.Бадрал, Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Замын хөдөлгөөн зохицуулах гэрээт хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Батболд нар мэдээлэл хийлээ.

 

Баярын өмнөх амралтын өдрүүдэд буюу нэгдүгээр сарын 30, 31, хоёрдугаар сарын 6,7-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Саппорагийн уулзвараас Таван шарын уулзвар хүртэлх замд 10.00-20:00 цагийн хооронд автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор хязгаарлаж хөдөлгөөнд оролцуулахаар болжээ. Таны машины дугаар тэгш тоогоор  /2.4.8.0/ төгссөн бол нэгдүгээр сарын 30, хоёрдугаар сарын 6-ны Бямба гаригт хөдөлгөөнд оролцоно. Харин таны машины дугаар сондгой тоогоор /1,3 ,5,7,9/ төгссөн бол нэгдүгээр сарын 31, хоёрдугаар сарын 7-ны ням гаригт хөдөлгөөнд оролцох юм байна.

 

Мөн дээрх өдрүүдэд Дэнжийн мянгын авто замын хөдөлгөөнийг “Хүчит шонхор” худалдааны төвийн зүүн урд уулзвараас хойш үерийн далангийн уулзвар хүртэлх урдаас хойш чиглэлд, далангаас зүүн тийш Судалт төвийн /хуучнаар/ уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөнийг баруунаас зүүн чиглэлд 08:00-17:00 цагийн хооронд нэг чигийн хөдөлгөөнд оруулж зохицуулахаар болжээ.

 

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Дарга нараас асууя.:
Хөөе би өөрийнхөө мөнгөөр автомашин худалдан аваад бүх татвар хураамж даатгал төлбөр сүйтгэлийг чинь 100 хувь төлөөд үүргээ 100 хувь биелүүлсэн. Тэгээд 50 хувьд нь машинаа унах юм биз дээ. Та нар үүргээ хэдэн хувь биелүүлцэн юм бэ. Яагаад миний эрхийг 50 хувь хасаад байгаан.
2016-01-18
Зочин:
6-аар төгссөн машин хэдэнд явах юм бэ. наад өдрүүдийн алинд ч алга байна
2016-01-18