Өрх бүрээс хөрөнгө орлогын мэдүүлэг авдаг болох ёстой гэв үү
2012-01-06

УИХ-ын чуулганы хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм. Уг төслийг Нийтийн албанд нийтийн болон хувийн сонирхлыг зохицуулах, сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг дагалдан өргөн мэдүүлсэн билээ. Хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин танилцуулсан юм. Танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авлаа. Улсын Их Хурлын гишүүн Ц.Сэдванчиг, Эрүүгийн хуульд нэмэлт оруулахаар нэлээд хэдэн хуулийн төсөл өргөн баригдсан. Эдгээр хуулиудыг хэзээ хэлэлцэх юм бэ. Хууль бусаар хөрөнгөжих асуудал манайд замбараагаа алдсан. Иймд энэ асуудлыг хуульчлах гэж байгааг дэмжиж байгаа гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн Батж.Батбаяр, албан тушаалын гэмт хэрэг, хууль бусаар хөрөнгөжих асуудал бүх шатанд маш их болсон. Үүнийг хэдэн хүнийг шоронд суулгаж хөрөнгий нь хураагаад, ганц хоёр хуульд өөрчлөлт оруулснаар шийдэхгүй. Иймд авлигатай тэмцэх асуудлыг цогцоор нь авч үзэх хэрэгтэй гэсэн юм. Эрүүгийн хуулийг боловсронгуй болгох үүднээс гишүүдээс нэлээд хэдэн хуулийн төсөл өргөн баригдаж, Хууль зүйн байнгын хороон дээр ирсэн байгаа. Энэ сарын хорьдоор энэ чиглэлээр томоохон хэлэлцүүлэг өрнүүлнэ. Ер нь асуудлыг цогцоор авч үзэх үүднээс хэд хэдэн хуулийн төсөлд өөрчлөлт оруулсан. Энэ хүрээнд явж байгаа. Зөвхөн сонирхлын зөрчлийг зохицуулах хуулийн хүрээнд 30 гаруй заалт тусгаж өгсөн. Төрийн албаны тухай хуулийн өөрчлөлтийн хүрээнд, Авлигын эсрэг хуульд мөн өөрчлөлт оруулснаар Авлигатай тэмцэх газраас бодитой үр дүн шаардах боломж бүрдэж байна гэсэн хариултыг Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин өглөө. Харин Улсын Их Хурлын гишүүн Д.Балдан-Очир, нийгэмд шударга ёсыг тогтоохын тулд сүүлийн 20 жилд сэтгэл зовоосон асуудлыг шийдвэрлэх гэж байгаа нь зөв зүйтэй. Авлигын хэргээр хичнээн хэрэг өнөөдөр бүртгэгдсэн байдаг юм бэ. Ер нь хэрэг үүсгэгдсэн нь маш их, харин шийдвэрлэсэн нь маш цөөхөн байдаг. Монгол улсын хэмжээнд 724 мянган өрх байдаг гэсэн судалгаа бий. Иймд өрх бүрээс хөрөнгө орлогын мэдүүлэг авдаг болох ёстой. Зөвхөн 46 мянган төрийн албан хаагчийн хөрөнгө оруулгын мэдүүлэг авснаар авлига, хээл хахуультай тэмцэж үр дүнд хүрч чадахгүй гээд, Монгол Улсын бүх өрх айлаас хөрөнгө орлогын мэдүүлэг авах тогтолцоог дэмжих үү, үгүй юу гэдгийг Х.Тэмүүжин гишүүнээс тодрууллаа. Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмжүүжин өгсөн тайлбартаа, төрийн албан хаагчдын орлогыг бүрэн хянаж чадаагүй байж иргэдээ хянана гэвэл зөрчил үүснэ. Өнөөдөр төрийн албан хаагч зөвхөн цалингаар амьдардаг байж компанийн эздээс чинээлэг амьдарч байна. Иймд эхлээд үүнийг шийдээд, дараа нь хувь иргэдийн асуудал руу орох хэрэгтэй. Мөн нэг талдаа шүүх байгууллагууд өөрслөө авлигажсан учир худалдагдсан, нөгөөтэйгүүр Эрүүгийн хуулиа боловсронгуй болгох шаардлагатай гэсэн юм. Ингээд Хууль зүйн байнгын хорооноос дэмжсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулж, хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв. Хуралдааны дараагийн хэлэлцэх асуудал Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эхэд урамшуулал олгох тухай хуулийн төслүүд байсан боловч эдгээр асуудлыг хойшлуулах хүсэлтийг УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Ч.Сайханбилэг гаргасан. Учир нь эдгээр асуудлыг даргын зөвлөлийн хуралдаанаар оруулж хэлэлцсэний дараа чуулганы хуралдаанд оруулах шаардлагатай гэж үзсэн байна. Энэхүү хүсэлтийг УИХ-ын дарга хүлээн авч асуудлыг хойшлуулах бус уг асуудлаар тус бүлэгт завсарлага өгөхөөр шийдвэрлэв. Гэхдээ УИХ-ын дарга завсарлага дээр хугацаа алдаж болохгүй гэдгийг анхааруулсан юм. Түүнчлэн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нийгмийн даатгалын хуулиудыг хэрэглэх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хууль санаачлагчид нь байхгүй учир хойшлуулахаар болсон юм. Харин УИХ-ын гишүүн, НББСШУ-ын байнгын хорооны дарга Д.Очирбат нийгэмд тулгамдсан, яаралтай шийдвэрлэх ёстой маш олон хуулиуд хүлээгдэж байхад яагаад асуудлыг хэлэлцэхгүй завсарлага авах гээд байгаа юм бэ. Асуудлуудыг чуулганаар хэлэлцье гээд оруулж ирээ биз дээ хэмээсэн юм. УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Ч.Сайханбилэг, би хэлэлцэх асуудлыг 6,7 дугаар асуудлыг л хойшлуулах хүсэлт гаргасан. Бусад нийгмийн даатгалын асуудалтай холбоотой асуудлуудыг хөндөөгүй. Иймд олон асуудал хойшлуулах гэлээ гэж хавтгайруулах хэрэгтүй. Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах асуудлыг байнгын хороогоор хэлэлцэхдээ 5 гишүүн суулгаж байгаад асуудлыг шийдсэн. Иймд өнөөдөр асуудлыг хэлэлцэх боломжгүй гэлээ. Мөн тэрбээр, өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг ч ирэх Даваа гаригт АН-ын бүлгийн хуралдаанаар ярилцах шаардлагатай тул хойшлуулах санал гаргасан юм. УИХ-ын дарга , хуралдаан горимоороо явбал өглөө чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлыг танилцуулж байхад асуудлыг хойшлуулах талаар ярих байсан. Гишүүд горимоо бариагүй учраас маргаан гарч байна. Хууль санаачилсан зарим гишүүд ч бас алга байна. Иймд цаашид гишүүд хуралдааны горимоо барьж ажиллах хэрэгтэй гэлээ. УИХ-ын гишүүн Ц.Баярцогт гишүүн, маргаантай асуудлуудыг бүгдийг хойшлуулья, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан чухал хуулиуд тунарчээ. Эдгээр хуулиудыг хэлэлцэхэд хууль санаачлагчид нь баймаар байна. Иймд одоо соёлын бодлогыг шинэчлэн батлах тухай асуудлыг хэлэлцээд бусдыг нь ирэх долоо хоногт хэлэлцье гэсэн горимын саналууд гаргав. Ингээд УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцангийн гаргасан горимын саналаар санал хураалт явуулсныг гишүүд дэмжлээ.
Shuud.mn
Сонин хачин
Baldand:
vnen teneg gar ain ter Baldan-Ochir ni
2013-07-10
yun ard irgedees xorongo orlogiin meduuleg avax yostoi xuzvaaaaaaaaaaaaa.ard irged ch gesen tav arban zaas olj boloxgui yu xuzvaaaaaaaaaaaaaaaa..............................................
2012-01-09
hehe buh ard irgedees horongo orlogiin meduuleg avlaa geed yahiin tomchuud ni horongoo gadaadruu shiljuuleed hadagalchihna shuu dee hehehe,tegeed mongolchuud baychuud gej baihgui yag ijilhen amidraltai humuus bolj taarna,toriin alban haagchaas iluu jiriin irged ni bayan bolj taarna daa hehehehe
2012-01-07
Иргэн бүр мэдүүлэг өгөх гэнэ
2012-01-07
маш зөв шүү хадагламжинд байгаа мөнгөнөөс 10 хувийн татвар төр авах нь зөв шүү -----шудрага байцгаая ерөнхийлэгч шигээ
2012-01-07
hehe aygui bol ardchilsan nam hariutslagasaaaa zugtaaadag humuus zugtaan biz hehe
2012-01-06
Ardchilsan,avilgagui ulsuud yag tiim sistemtei baidag. Harin iim huuliig erhem gishuud chin setgeleesee hed ni demjih boloo. Harah uymsan aan.
2012-01-06
Hurungu orlogiin meduulegiig ail urh bur turdee jild neg udaa meduuldeg bolsnoor avilgash,luivarchdiig hurunguu nuuh gazargui bolgon shuu , tiim uchraas bi demjij baina ok.
2012-01-06
bi nuugaad yahaw shuud end bichie minii geh yum bol erduu gants hashaa neg muu ger usni tereg baruun talin dugui n ewdersen 1 shirheg 50 bidon 2 shirheg huuchin modon or 2 shirheg 14 inchin televis 1 shirheg us butsalgagch 1 shirheg 20.000 tugrugni unetei hugjim 1 shirheg ingeed l boloo aa bas dansand 45,000 tugrug baigaa
2012-01-06
BALDAN-OCHIR GDG NI BALAI BHAA KKK
2012-01-06
одоо л ухаарцгааж гэнэ дээ. Худлаа хуцхаа больцгоо муусайн ямаанууд. Өрх бүрээс хөрөнгө оролгын мэдүүлэг авна гэж яасан хуцдаг хушга вэ.
2012-01-06