Тавхан минутад хамрын битүүг арилгах арга
2016-01-26

Америкийн “www.wikihow.com” хамрын битүүг арилгах  аргаас нийтэлжээ.

 

Алхам №1

 

Хэрвээ хамар тань битүүрсэн бол саванд халуун ус хий. Усан дээрээ бага зэргийн давс хийх хэрэгтэй. Таван минутын турш нүүрээ халуун усаар утах хэрэгтэй. Дараа нь хамраа бүлээн усаар угаа. Энэ арга таны хамрыг битүүг арилгаж, цээж тэнэгэр амьсгалахад нь тань тусална.

 

Алхам №2

 

Хамрын дусаагуур. Зөвхөн эмчийн заавраар хамрын дусаагуурыг эмийн сангаас худалдан авах ёстой. Дусаагуур хэрэглэсний дараа халуун лимон эсвэл зөгийн балтай цай уух үедээ хамраа дахин ут. Энэ аргын хэрэглэснээр таны хамрын битүү арилах болно.

 

Алхам №3

 

Дасгал. Хамраа хүйтэн усаар угаа. Дараа нь хоёр хуруугаа хамрын дээд хэсэгт байршуулж 20-50 удаа нар зөв эргүүл. Дасгалын дараа таны хамраас шингэн гарах бөгөөд хэсэг хугацааны дараа хамар тань зүгээр болно.

 

Алхам №4

 Хамраа хүйтэн бүлээн усаар угаасныхаа дараа бага зэргийн тэжээлийн тос түрх. Дараа нь хоёр гараараа чихнийхээ доод хэсгээс бариад 10 секунтын турш чихэндээ массаж хий. Энэ арга хамрыг битүүг арилгадаг байна.

 

Алхам №5

 Буцалсан халуун усыг алчууранд шингээгээд 10-20 секунтын турш хамар дээрээ тавь. Дараа нь хүйтэн бүлээн усаар хамраа угаа.

 

Алхам №6

Ханиад хүрэх, бие сульдах, дархлаа муудах үед хамар битүүрдэг. Хэрвээ таны хамар битүүрсэн бол сальфитка зэргийг ашиглахаас зайлсхий. Аль болох чийгтэй алчуураар хамраа арч. 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Энэ үнэн үү?
2023-08-06
Хамрын ханиад хүрсэн хүн:
Болохгүй байна. Өөр арга байхгүй юу?.
2023-01-23
Б.Эрхэс:
Хөөх үнэ хээр гоё арга байна Энэ аргуудыг хэрэглэхэд 5н минутад хамар онгойж байна
2022-04-15
hudloi bugd hudl yag bitvvrsen ued yuch nemergui
2018-08-15