Зика вирус бэлгийн замаар халдварлажээ
2016-02-03

Латин Америкийн орнуудад хурдацтай тархаж буй зика вирусын халдвараар өнгөрөгч долоо хоногт АНУ-ын иргэн туссан билээ. Тэд халдвар авсан орнуудад жуулчлаад, Америкт ирэх үедээ халдвар авсан нь тогтоогдсон юм. Тэднийг Даллас хотын төв эмнэлэгт тусгаарлаж, эмчилгээ хийж байна.

 

“Шумуулаас хүнд халддаг гэгдээд буй зика вирус бэлгийн замаар халдварласан байх магадлалтай” хэмээн Техас мужийн “Өвчний хяналт тавих төв”-өөс мэдээллээ. Тус төв “Урьдчилсан байдлаар нэг өвчтөн бэлгийн замаар уг вирусын халдвар авсан байх магадлалтай байна. Өвчтний биеэс шумуулын хазсан ором олдоогүй. ДЭМБ-д уг тайлангаа явуулсан. Тун удахгүй албан ёсны хариу гарна” гэсэн байна.  

 

Бэлгийн замаар халдвар авсан гэгдэж буй өвчтөн Венеусэлд жуучлалаар очоод удалгүй өндөр халуурч, эмнэлэгт хүргэгдсэн гэнэ. ДЭМБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Маргерат Чан өчигдөр зика вирус тахлаас хурдан хугацаанд тархаж буйтай холбогдуулан олон улсад эрүүл мэндийн онц байдал зарласан билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин