Молекул биологийн хэрэглээний лаборатори нээгдэнэ
2016-02-22

11.00 цагт: “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд энэ онд зохион байгуулах соёл урлагийн арга хэмжээнүүдийн талаар нийслэлийн Улаанбаатар чуулгын байранд хэвлэлийн бага хурал зарлалаа.  


11.00 цагт: "Монгол-Хятадын молекул биологийн хэрэглээний хамтарсан лаборатори"-ийн нээлт  Хөнгөн үйлдвэрийн судалгаа, туршилт, үйлдвэрлэл, бизнесийн Армоно нэгдлийн байр болно.


11.40 цагт: Афганистан улсад явагдаж буй НАТО-ийн тэргүүлсэн хүчний "Шийдэртэй дэмжлэг" ажиллагаанд АНУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран үүрэг гүйцэтгэсэн Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн хамгаалалтын ротын 2 дугаар ээлжийн энхийг сахиулагчидыг Төрийн дээд одон медаль, Батлан хамгаалах салбарын медалиар шагнах ёслолын арга хэмжээ ЗХЖШ-ын 320 тоот танхимд  болно. 


14.00 цагт:  Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаан Дүнжингарав худалдааны төв байрлах Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд болно.


18.30 цагт:  Уран бүтээлч Б.Дөлгөөний "Бүрхүүл" үзэсгэлэнгийн нээлт "976 Арт" галерейд болно.  

 
Shuud.mn
Сонин хачин