Орцондоо дээрэмдүүлжээ
2016-03-09

Иргэдийг байрных нь орцонд дээрэмдсэн хэрэг гарсан байна.. Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооллын ... байрны орцонд иргэн С, Э нарыг энэ сарын 7-ны шөнийн цагаар орцонд нь дээрэмджээ.

Согтууруулах ундаа хэрэглэсэн үл таних дөрвөн залуу тэднийг айлган сүрдүүлж, гар утсыг нь дээрэмдэн авч явсныг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсийн алба хаагчид илрүүлэн шалгаж байгаа аж.

 

Баянзүрх дүүргийн 16 дугаар хороонд оршин суух хаягтай О, Д, Б, Э нарыг уг хэрэгт холбогдуулан саатуулан шалгаж байна. Сэжигтнүүд 27-30 насны залуус байжээ.

 

Иргэдийг баяр ёслолын үеэр архи, согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэхгүй байх, хэрэглэсэн тохиолдолд ганцаар явахгүй байх, харанхуй орц хонгилоор явах тохиолдолд ар гэрээсээ хүн дуудах зэрэг өөрөөс шалтгаалах арга хэмжээг авч, гэмт хэргийн золиос болохоос урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

 

Б.Хүлэг

Shuud.mn
Сонин хачин
irgen:
huduunuus orj irj hulgai hiij hyalbar argaar mungu oloh gesen ajil hiih durgyi zalhuu malnuudiig niislel ryy byy oruul nutagt ni butsaaj hot orohiig horigloh ni zyitei ardchilal hynii erh dendlee alaad hulgailaad amar amidrah arga alga ardchillaa.Elbegdorjoo
2016-03-09
Me:
Buh oron suutsnii ortsuudiig kamerjuulah heregtein bna da. Zaluuchuud ene huch chadlaa arai uur zuild ashigladag boloosoi.
2016-03-09
Зочин:
Муу ношнуудийг ???
2016-03-09
Зочин:
Энэ хулгач,дээрэмчдийг нууж хаалгуй нэр,зустэй нь зураг хергийг нь хумуусээс нуулгуй ил тавих хэрэгтэй! Ядаж л хумуус хулгайч дээрэмчидийг зус царайг нь хараад таньдаг байх хэрэгтэй! Нуур царайгаар нь таньж гэмээ нь тэдэнд дээрэмдуулэх, эд зуйлсээ хулгайд алдахаас сэрэмжлэх болно! Нуур царайг нь харуулахгуй болохоор хэн ямар дээрэмчин, хулгайч хажуудаа байгааг анзаарахгуй байнашуудээ!!!
2016-03-09