Хатанбаатар С.Магсаржавын сэлмийг үзэсгэлэнд дэлгэлээ
2016-03-14

Гэрэл зургуудыг MPA.MN

 

"Монгол цэргийн музей"-н 50 жилийн ойн түүхт өдөр энэ сарын 15-нд тохионо. Түүхт 50 жилийнхээ босгон дээр "Монгол цэргийн музей"-н хамт олон "Монгол цэрэг" хэмээх үзэсгэлэнг өнөөдөр олонд дэлгэлээ.

 

Үзэсгэлэнд дундад зууны үед монгол цэргүүдийн эдлэж хэрэглэж байсан гархин хөө хуяг, дуулга, бамбай, нум сум бусад зэр зэвсэг, хаадын хөрөг зургууд, Олноо өргөгдсөн Хаант Монгол улсын үеийн арваны даргын хиур, зуун цэрэг захирах түшмэлийн далбаа, дун бүрээ, 1921 оноос хойших цэргийн түүхэнд холбогдох эд өлгүүд, Бүх цэргийн их Жанжин туг, анги хороод, дивизүүдийн байлдааны тугууд, Есөн хөлт цагаан тугны анхны эх загвараас гадна түүхэн сэдэвт 40 орчим фото гэрэл зураг, Монгол Ардын Хувьсгалт Цэргийн түүхэнд холбогдох 20 гаруй архивын баримт бичгүүдийг толилуулсан байна. 

 

Үзэсгэлэнгийн нэг онцлог нь монгол цэргүүдийн хэрэглэж байсан цавчих, хатгах зориулалт бүхий илд, сэлмүүдийг дэглэн гаргажээ. Үүнд, Монгол Улсын хосгүй үнэт дурсгалын жагсаалтад бүртгэгдсэн XIII-XIV зууны үед холбогдох чонын сийлбэр бүхий “Хотгор илд”, Манж Чин улсын үеийн цаазын сэлэм, Хатанбаатар С.Магсаржав, БНМАУ-ын анхны баатар Ш.Гонгор нарын хэрэглэж байсан сэлэм, Маршал цолтонд зориулан бүтээсэн маршал сэлэм болон генерал, дарга, цэрэг сэлмүүд, бусад онцгой хийц загварын сэлмүүд дэглэгдснээс гадна мөн судлаач, цуглуулагч Ө.Сэрээтэрийн Монгол Ардын Хувьсгалт Цэрэг, Монголын Ардын Армийн холбогдолтой марк, зурагт хуудас, ил захидлын дугтуйнуудыг анх удаа олны хүртээл болгож байгаа юм. 

 

Б.Хүлэг

Shuud.mn
Сонин хачин
Алтансүх:
Хатанбаатар вангийн минь хүсэл үүрд батжин баталгаажсаар байх болно. Таний сахиусанд сүсэглэн дагагч таний үйл хэргийг бишрэгч миний үйлс зорилгыг тэтгэж амь насыг минь хамгаалж байхыг хүсье.
2021-05-01
Зочин:
Яг үнэн
2016-03-14
зочин:
Ээ дээ, сайн харж харгалзаарай даа.АН-н гамингууд манай үндэсний эрх чөлөөний баатруудад нүд нь хорсч явдаг юм шүү. Тэд яаж ч мэднэ.
2016-03-14