Турк дүрвэгсдийг хүлээн авна
2016-03-20

 

Брюссель хотноо Европын холбоо болон Туркийн эрх баригчид уулзсан билээ. Европын холбоо олон сая дүрвэгсдийн урсгалыг зогсоохын тулд Турктэй хэлэлцээр хийж, тус улс дүрвэгсдийг хүлээн авах асуудлаар хэлэлцсэн юм.

 

Хоёр өдөр үргэлжилсэн уг уулзалт амжилттай болж, Турк дүрвэгсдийг хүлээн авахаар тохиролцсон талаар “CNN” агентлаг мэдээллээ.

 

Эхний ээлжинд Грекийн хил дээр гацаад байгааа дүрвэгсдийг Турк хүлээн авах бөгөөд энэхүү ажлын хүрээнд олон сая ам.долларыг Европын холбоо төсөвлөжээ. Туркийн Ерөнхий сайд Ахмет Давутоглу “Бид тохиролцоонд хүрлээ. Өнөөдрөөс Турк, Европын холбооны зам нийллээ” гэж мэдэгдсэн байна.

 

Турк хүлээн авах дүрвэгсэд байрших хуаран зэргийг Европын холбоо бэлдэх гэнэ. Өнгөрсөн онд Европт нэг сая гаруй дүрвэгсэд иржээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
turk islamiin ulsad ezlegdene.evropiin holboo tsumiin dairaltad urtuj mash ih hohirol amsana.uiliin ur gedegee edleh yum bn.minii merge zurduggui yum mongolchuud min turkees hol baigaarai
2016-03-20
Зочин:
Turkiin tomstei zutang zoogloh boljdee ??? novshiin turkuud europiin holboonoos shantaajilj heden euro salgaad hoorhii durvegsediig nohoin amidralaar goliin zogooh erhtei boljdee ??? Turkluu buu zugleerei mongolchuud mini iim novshiin oron europod oor baihgui shuu ???
2016-03-20
зочин:
Турк явах нь амь насанд ямар ч баталгаагүй боллоо гэсэн үг.
2016-03-20
Зочин:
shie laliin uls bolno
2016-03-20