Э.Амартүвшин шагнал хүртжээ
2016-03-28

 

Улсын Дуурь Бүжгийн ЭрдмийнТеатрын гоцлол дуучин МУГЖ, Э.Амартүвшин Сөүл хотноо энэ сарын 19-26-ны өдөр зохион байгуулагдсан  хөгжмийн уралдаанд амжилттай оролцож гуравдугаар байрын шагнал хүртжээ. Энэхүү олон улсын хөгжмийн уралдаан нь 1996 оноос эхтэй бөгөөд жил бүр шилдэг төгөлдөр хуурч, хийлч,  дуурийн дуулаачийн төрлөөр ээлж дарааллан зохиогддог байна. Гурван жилд нэг удаа болдог дуурийн дуулаачийн төрөлд 11 орны 128 дуучин оролцсноос манай улсын дуучин ийнхүү амжилттай оролцоод иржээ. 

 

МУГЖ, Э.Амартүвшин нь П.И.Чайковсвийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын уралдааны дэд байр, Домингогийн нэрэмжит уралдааны Гран при шагналыг тус тус хүртэж байсан.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
D.Ariunbaatar:
Duudee bayr xurgie ene taivuuxan dulguun chanartai xurd chinii ontslog shuu olon tom uraldaan saixan togloltuud tsaana chini bn Delxiin duuchin mini..AMJILT
2016-03-28