МАН, МАХН нэгдэх асуудал нээлттэй хэвээр үлдэнэ
2016-04-20

Гэрэл зургийг MPA.MN

 

МАН-аас хэвлэлийн хурал хийж, бага хурлаар хэлэлцсэн асуудал болоод гарсан шийдвэрийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Хэвлэлийн хуралд МАН-ын дарга М.Энхболд, УИХ дахь бүлгийн дарга С.Бямбацогт, Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, Н.Энхболд нар оролцов.

 

МАН бага хурлаараа 2016 оны УИХ болон орон нутгийн сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрөө баталж, өнөөдөр Үндэсний аудитын газар хүргүүлжээ. Мөн энэ хурлаар сонгуульд нэр дэвшигчдийг тодруулах журмыг баталжээ. Уг журамд тухайн орон нутгийн иргэдийн санал дээр тулгуурлан нэр дэвшигчдийг тодруулах асуудлыг тусгасан аж. Бас намын зохион байгуулалтын ажлаа хэлэлцжээ. УИХ-ын Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нар МАН-ын гишүүнчлэлээ сэргээж, сонгуульд бидний мөрийн хөтөлбөрийг дэмжиж ажиллахаар намын бага хурлын гишүүн болсон. Энэ хоёр хүнээс илүү тэдний дэмжигчдийн дуу хоолойг сонсох зорилготойгоор тэдний нэгийг бодлогынхоо байгууллагад оруулах нь зүйтэй гэж үзсэн, Ц.Даваасүрэнг удирдах зөвлөлийн гишүүнээр авсан гэдгийг МАН-ын дарга М.Энхболд хэлэв.

 

МАН-ын дарга М.Энхболд:

 

Бидний нэлээд анхаарал тавьж, цаг хугацаа зарцуулан ач холбогдол өгсөн нэг асуудал бол МАХН-тай эвсэх тухай байсан. Энэ сарын 17-ны ням гаригт МАХН-тай эвсэх асуудлаар сар гаруйн хугацаанд зөвшилцсөн хоёр ажлын хэсгийн дарга нар зургаан зүйл дээр санал тохиролцож, гарын үсгээ зурсан. Гарын үсэг зурсан саналыг манай намын удирдах зөвлөл хэлэлцээд, бидний тавьсан санал бага орсон ч эвсэх асуудал нь эвсэх нь зүйтэй гэж бага хуралдаа энэ асуудлыг оруулсан. Энэ асуудлыг хэлэлцэж байх явцад  МАХН-ын удирдлагуудын зүгээс гарын үсэг зурж, баталсан гэрээ, хэлэлцээртээ нэмж, өөрчлөлт оруулах саналыг гаргасан. Манай нам эхэлж 80:20 гэж санал болгосон. МАХН 60:40 гэсэн санал гаргасан. Ажлын хэсгийн дарга нарын гарын үсэг зурж, тохиролцсон баримт бичигт 33:67 гэсэн хувь байсан. Эндээс хэн нь хүлээцтэй, саналд нь хүндэтгэлтэй хандаж байсан нь харагдана. Гарын үсэг зурсан санамж бичиг тогтсон зүйлүүдээсээ буцахгүй, өөрчлөхгүй, буцахгүй гэж тохиролцсон байсан. Бидний дөрвөн жил удирдлага авч явах бичиг баримтаа дөрөв хонож чадалгүй, гурав дахь хоног дээр нь өөрчлөх саналыг тавьсанд үнэхээр итгэл алдуурсан. Бидний багагүй хугацаанд бодож, хүсч байсан эвсэл биелэлээ олж чадсангүй. Гэхдээ энэ удаагийн сонгуульд эвсэж орж чадаагүй ч цаашид хоёр нам эвлэж, нэгдэх асуудал байсаар байх болно гэдгийг МАХН-ын жирийн гишүүдэд хандаж хэлье. Байлгахын төлөө би зүтгэнэ, бид ажиллана.

 

 В.Бат

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Ман махн хоер хучийг узуулэх цаг болсон арчилсан намыг бут шаа
2016-04-20
Зочин:
Зов зов н энхбаяр хучтэй
2016-04-20
Зочин:
Торийн гурван том албан тушаал н энхбаяр шиг хаасан хун монголд байхгуй зарим нэг нь дотороо битуухэн атаархаж байдаг биз н энхбаяр жинхэн ледер ухаантай хунээс хумуус айдаг юм шуу дээ
2016-04-20
Зочин:
Н энхбаярыг 100 дэмжинээ
2016-04-20
Зочин:
Н энхбаяр хучтэй еронхийлогч байсан одооч хэвээр ард тумэндээ хундтэй л хун ямарч хун н энхбаяр шиг байж чадахгй унэн шуу !!!!
2016-04-20
Зочин:
Зов шуу нэгдэх хамгийн чухал
2016-04-20
Зочин:
Зов шуу нэгдэх хамгийн чухал
2016-04-20
ЗӨВ НЭРЛЭ:
НЭГДЭХ БИШ ЭЭ НЭГТГЭНЭ ХАРИН ХЭН НЬ ХЭНИЙГЭЭ ВЭ?
2016-04-20
Зочин:
enkhbayr ug n gaigyi ym baisiim medereld n uurchlult orchihjee. ingeed uurtuu tseg tawiwaa huuhii
2016-04-20
Зочин:
Jinhene dalaaraa tsever taviulaaddaa huurhiis la la la ingej ch goomoi yum hiih nuhduud ug ni bish dee
2016-04-20
Зочин:
Ч. ХҮРЭЛБААТАР ЛУЙВАРЧИНГ НЭГДЭХ АЖЛЫН ХЭСГЭЭР ТАВЬ ТЭГЭЭД ДАХИН ЧАЦГА ЦАРАЙЛАХЫГ НЬ ХАРЦГААЯ КККК
2016-04-20
Зочин:
tsaad sanaa ni oilgoloo.МАХНin gishuudig dan enhbayrtaigaa zuuraldalgui ergen negdeh heregtei gesen utgatai bn.demjij bn
2016-04-20
Зочин:
Z Enhbayariig dahin herhen hulhidahiig ni udahgui harnaa ter yed Enhbayar yah boloo hoorhii
2016-04-20
Зочин:
Enhbayraas l hol baidag yum shuu
2016-04-20
zochin:
Ta nar tenegee bitgii gaxuil olon jil tur bairsa geed bdg jinxene dalaaraa taviullaadaa man garuud
2016-04-20