Ташаа мэдээлэл тараахгүй байхыг хүслээ
2016-05-12

ОХУ-аас импортолсон улаанбуудай багагүй асуудал дагуулаад буй. Тус буудай нь үрийн шаардлага хангахгүй байгаа тухай мэргэжлийн хяналтын байцаагчдын зөрүүтэй дүгнэлт гарч, цагдаагийн байгууллага шалгаж буй.

 

Энэ асуудлаар өнөөдөр ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүү тайлбар өглөө.

 

Тэрбээр зарим албан тушаалтан болон улстөрчдөөс ХХААЯ-ны захиалгаар ОХУ-аас импортолсон улаанбуудайн тараалтыг цагдаагийн байгууллага хориглож, зогсоосон гэх ташаа мэдээллийг олон нийтэд хүргэж байгаа учраас тайлбар хийх болсноо хэлэв.

 

Оросоос оруулж ирсэн улаанбуудайн Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн мэргэжлийн хяналтын байгууллагаас дээж авч, шинжилгээ хийжээ. Харин энэ хоёр шинжилгээний хариу нь зөрүүтэй гарсан учраас мэдээллийг тодруулж, шалгах үүднээс цагдаагийн байгууллага Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу улаанбуудайнаас дээж авч, шинжилгээнд хүргүүлжээ. Шинжилгээний хариу удахгүй гарах аж.

 

Үүнтэй холбоотойгоор төрийн байгууллагын эд зүйлийг хурааж, битүүмжилсэн, үйл ажиллагааг нь зогсоосон, улаанбуудайн тараалтад хориг тавьсан ямар нэг арга хэмжээ аваагүй гэдгийг дэд хурандаа Б.Баатархүү хэлэв. Мөн улстөрчид, албан тушаалтнуудаас ташаа мэдээлэл тараахгүй байхыг хүслээ. 

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Tashaa medeeleliig cni eba taraagaad bgan bishu
2016-05-12