Принсийн үхлийн шалтгааныг тогтоожээ
2016-06-03

Нэрт дуучин, хөгжимчин Принс фентанил хэтрүүлэн хэрэглэсний улмаас амиа алдсан хэмээн Миннесота Мидвэстийн шүүх эмнэлгийн шинжээч сэтгүүлчдэд мэдэгдсэн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Фентанил нь хүний сэтгэцэд хүчтэй дарамт үзүүлэхээс гадна хар тамхины хольцтой юм. Тэрбээр “Принс ямар нэгэн гадны нөлөөгүйгээр амиа алдсан” гэж хэлсэн байна.  

 

Принс нас барахаасаа өмнө фентанилийг хоёр ч удаа хэрэглэсэн болохыг цусны шинжилгээгээр тогтоогджээ. Дуучны менежер “Принс өвчин намдаах зорилгоог уг тариаг хэрэглэдэг байсан” гэсэн байна. Принс өнгөрсөн дөрөвдүгээр сарын 20-ны өдөр 57 насандаа нас барсан юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин