Энрике фэнээсээ айжээ
2016-06-21

Дуучин Энрике Иглесиас өчигдөр Азербайжаны нийслэл Баку хотноо “Sex and Love” тоглолтоо хийжээ. Энрике 2009 онд гаргасан “Hero” дуугаа дуулж байхад нэгэн үзэгч тайзан дээр гарч ирж, дуучныг тэвэрчээ.

 

Хамгаалагчид охиныг дуучнаас холдуулсан байна. Тоглолтын зохион байгуулагч “Дуучныг тэвэрсэн охин 19 настай. Зүгээр л Энрике Иглесиасын шүтэн бишрэгч” гэж мэдэгджээ. “Тоглолтын дараа дуучин эр, охинтой зургаа авахуулж, хамтдаа түргэн хоол идсэн” талаар түүний хэвлэлийн төлөөлөгч хэлсэн байна.

 

Энрике твиттертээ “Гайхалтай халуухан тоглолт боллоо. Баку хотынхон намайг сайнаар хүлээн авлаа. Тэр охин тайзан дээр гарч ирээд намайг тэврэх үед би бага зэрэг айсан” гэж жиргэжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин