Чуулганыг Ч.Улаан даргалж байна
2016-07-05

Гэрэл зургийг MPA.MN

 

УИХ-ын чуулганы анхдугаар хуралдаан үргэлжилж байна.  УИХ-ын гишүүд тангаргаа өргөсний дараагаар Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “УИХ-ын гишүүд тангараг өргөх ёслол жаргаж байна. Одоо УИХ-ын даргыг сонгох ажиллагаа явагдана. УИХ-ын чуулганы дэгийн дагуу хамгийн ахмад гишүүн Ч.Улаан хуралдааныг даргална” гэлээ.  УИХ-ын гишүүн Ч.Улаан:

 

-УИХ-ын гишүүддээ билгийн тооллын зуны адаг сарын шинийн 1-ны билэгт сайн өдрийн мэнд дэвшүүлье. УИХ-ын гишүүнээр сонгогдсон  гишүүдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай УИХ-ын тогтоолын төслийг уншиж танилцуулъя гэв.

 

Үүний дараагаар УИХ-ын дэгийн дагуу парламентад олонхийн суудал авсан МАН-аас УИХ-ын даргад санал болгосон эрхмийг хэлэлцэх юм.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин