Ким Чен Ун: АНУ эхэлж гал дээр тос нэмлээ
2016-07-10

 

АНУ-ын эрх баригчид өнгөрсөн долоо хоногт Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уныг хүний эрх, эрх чөлөөг ноцтой зорчиж байна хэмээн буруутгаж, хориг тавьсан билээ. Ким Чен Уныг хар дансанд бүртгэхээс гадна гадаад дансыг царцаахаа мэдэгджээ.

 

Мөн АНУ, Пхеньяны нөлөө бүхий 10 эрхмийг хар жагсаалтадаа багтааж, дансыг нь царцаасан юм.

 

АНУ өмнө нь Хойд Солонгосын эсрэг хориг тавьдаг байсан боловч анх удаагаа Ким Чен Унд хориг тавьж байна.

 

Тэгвэл удирдагч энэ амралтын өдөр “АНУ санаатайгаар дайныг өдөөн турхирлаа. Тэд эхэлж гал дээр тос нэмлээ. Бид хариугаа авах болно” гэж мэдэгдсэн талаао “KCNA” агентлаг дамжууллаа.

 

АНУ-ын Сангийн яамны Терроризм, санхүүгийн тагнуулын асуудал хариуцсан ажилтан Адам Шубин “Хар жагсаалтад багтсан бүх хүмүүс хүний эрхийг ноцтой зөрчдөг. Бидэнд тэндий талаар хэдэн мянган материал бий” гэж мэдэгдсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
ХЭХЭ:
ЧАМД ТААРУУЛЖ ХАРЬЦАЖ БАЙХГҮЙ ЮУ ХЭХЭХЭХЭ
2016-07-11
ХЭХЭ:
БҮДҮҮН ГАХАЙН АРД ОРОСУУД БАЙДАГ Л ДАА
2016-07-11
Зочин:
Хойд солонгосын дипломатчидтай уулзахад их л сайхан хүмүүс байсан даа. Яриа хөөрөөтэй, нэг л тийм монгол хүмүүстэй ярьж байгаа мэт бодол төрсөн шүү надад ккк. Бас хамт сэлфидээд л… Хуралд дээр эх орныхоо байр суурийг аль ч улсаас илүү сайн хамгаалсан, аягүй эх оронч хүмүүс байдаг. Тэр цагаас хойш миний хойд солонгосын талаархи байр суурь ёстой өөрчлөгдсөн. Америкчууд зүүн хойд азийн бүс нутагт өөрсдийгөө хаан гэж бодсон бол том эндүүрэл шүү. Европдоо л ноёрхо гэж хэлмээр байна!
2016-07-10
ХЭХЭ:
ЧАМД ТААРУУЛЖ ХАРЬЦАЖ БАЙХГҮЙ ЮУ ХЭХЭХЭХЭ
Зочин:
их нь ичиж бага нь уйлах гээч зуйрлэл санаанд орлоо
2016-07-10