Энэхтэг, Улаанбаатарын музейнүүдэд хөрөнгө оруулна
2016-07-15

Энэтхэгийн Дэд ерөнхийлөгч Хамид Ансари Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж буй “АСЕМ”-ийн дээд хэмжээний уулзалтад оролцохоор хүрэлцэн ирсэн талаар “www.indianexpress.com” мэдээллээ.

 

“АСЕМ”-ийн уулзалт хоёр өдөр үргэлжилнэ. Дэд ерөнхийлөгч уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нартай уулзаж, хэд хэдэн гэрээг үзэглэх билээ.

 

Тэгвэл Ансари Улаанбаатар хотноо үйл ажиллагаагаа явуулж буй музейнүүдэд тусламж дэмжлэг үзүүлж, хөрөнгө оруулах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин